Юм нэхэж байх үед таны тархинд юу болдог вэ? Хэрвээ та нэхмэлийн утас зүү ашиглаж чаддаг бол өөрийгөө азтайд тооцоорой

1

Та юм нэхэж чаддаг, түүнийгээ хийх дуртай, тогтмол юм нэхдэг бол ёстой азтай хүн юм. Невролгичид, сэтгэл судлаачид нэгэн дуугаар: юм нэхэх гэдэг бол тархины йог, тархитай холбоотой янз бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга… гэх зэргээр ярьж бичнэ. Би юм нэхэж чадахгүй л дээ, гэхдээ одоо нэхмэлийн зүү утас барих хэрэгтэй болох нь. Та энэ нийтлэлийг дуустал нь уншаад миний энэхүү урам зоригтой болсон явдлыг ойлгох болно.

Өдөр болгон юм нэхэхэд доорх өөрчлөлт гарна

  1. Сэтгэл зүйн байдал сайжирч, түүнтэй холбоотой асуудлыг шийдэх гэж зардаг байсан цаг зав суларч, сэтгэл зүйн нөөцтэй үлдэнэ.
  2. Анхаарал хандуулах, төвлөрөх чадвар таны байнгын хань болно.
  3. Таны гар хурууны хөгжил сайжирч урьд өмнө барьж авахаас айдаг байсан зүйлээ одоо амархан хийнэ.
  4. Уран бүтээлч сэтгэлгээ сайжирч та өөрийн санаанд оромгүй гэмээр зүйл бий болгож таашаал авна.
  5. Өөрийгөө үнэлэх үнэлэмж шинэ шатанд гарч – хийсэн зүйлээрээ бахархах, өөрийнхөө үнэ цэнийг өөрөөр мэдрэх болно.
  6. Тэвчээр, шаргуу байдлыг хамгийн энгийн аргаар сурч эхэлнэ. Энэ сэтгэл зүйн тэнцвэрийг хэн ч алдагдуулж чадахгүй.
  7. Ой ухаан илүү сайжирч тархины ажиллагаа эрс хурдан болно.

 

Нэхмэлийн зүүгээр нэхэх нь

Эргэн тойрноо сайтар хараарай – юм нэхэх “моод” жигтэйхэн газар авч байгаа биз? Алдартай жүжигчид, загварынхан, зөвхөн эмэгтэйчүүд ч биш эрчүүд ч олны өмнө нэхмэлийн зүүгээр юм нэхэж суухаасаа санаа зовохоо больсон байна. Энэ нь зүгээр нэг сонирхол, хобби биш юм. Холливудын сэтгэл зүйчид жүжигчдэд юм нэхэх нь оюун ухааныг өндөр түвшинд байлгахаас гадна стрессийн эсрэг тэмцэх маш сайн эм гэж зөвлөдөгтэй холбоотой гэнэ.

Жулия Робертс Холливудын ”нэхмэлчдийг” тэргүүлдэг хүн. Тэрээр өөрийн нэхсэн хувцастай гудамжинд гарах, янз бүрийн албан ёсны үйл ажиллагаанд очдог. Кино зураг авалтын талбарт ч бас байнга юм нэхэж, нэхэх сонирхолтой хүмүүст шинэ “моод-ны загвар, чиглэл болж байдаг билээ.

Сара Паркер олон ярилцлагадаа юм нэхэх нь цаг хугацаа өнгөрөөх, сэтгэл санаагаа тайвшруулахад тус болдог гэж ярьсан байдаг. Нэхсэн малгайгаа олны өмнө өмсөн гарч ирсэн нь түүний фэнүүдийг ч бас ийм малгай хийх, нэхэх хүсэл, “моод“ төрүүлсэн байна.

Эрчүүд ч бас зүгээр байсангүй. Девид Духовны, Курт Кобейн нар өөрсдийн хоббигоо нуудаггүй байж.

Сүүлийн үед нэхмэлийн зүү хэрэглэхгүйгээр нэхмэл хийх шинэ чиглэл бий болж байна. Энэ нь сайхнаас гадна маш өвөрмөц, гар болон толгойн сайн дасгал болдог юм байна.

Зөвлөгөө

Хэрвээ таны удам сударт Альцгеймерийн өвчтэй хүн байсан, та өөрийн сэтгэл зүйн ямар нэг зовиуртай гэдгээ мэддэг эсвэл хөгшрөх үедээ хүүхдүүддээ гай болохгүй байх юмсан гэж боддог бол дэлхийн шилдэг анагаах ухааны сургуулиудын зөвлөгөөг дагаарай.

1. Явган алхаж, зугаалж бай

Өдөрт ядаж 2 км алхах хэрэгтэй ба энэ нь тархинд маш сайн нөлөөтэй юм.

2. Бүжиглэ

Бүжиг нь энэ өвчний анхны шинж тэмдгийн эсрэг, ачаалал бүхий хөдөлгөөн дундаас хамгийн шилдэг нь.

3. Хоол тэжээл

Антиоксидантаар баялаг хүнс хэрэглэж бай. Чикагогийн Раша их сургуулийн анагаах төвийн гаргасан хоолны дэглэм нь Альцгеймерийн өвчин бий болох эрсдэлийг 53% бууруулдаг байна. Энэ нь 10 төрлийн хүнс бөгөөд ногоон ногоо, самар, жимс, шош, бүхэл үр, загас, шувуу, оливийн тос болон дарс юм. Улаан мах, тос, маргарин, бяслаг, амттан, шарсан хоол, түргэн хоолыг эрс хориглоно. Хүнсний ногоо нийт хоолны 40% -ийг эзэлж байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

4. Давс болон сахарын оронд байгалийн амтлагч ногоо ашиглах

Хоолон дахь давс, сахарыг багасгахын тулд амт оруулагч нарийн ногоо хэрэглэж бай. Карри болон куркума нь антиоксидант куркумин агуулдаг ба энэ нь Альцгеймерийн өвчнийг, хорт хавдрыг, цусны даралт, депрессийн эсрэг үйлчилгээтэй.

5. Ганцаардлаас зайлсхий

Сэтгэл санааны дэмжлэг маш хэрэгтэй бөгөөд ялангуяа ойр дотнын хүнээс маш чухал. Ямар ч насанд найз нөхөдтэй болж болох ба тэд аливаа бэрхшээлийг давахад тань тусална. Номын юм уу хөзрийн клуб гэртээ байгуулж, зочид урьж, хамтдаа хоол идэж, янз бүрийн төлөвлөгөө гарга. Энэ нь тархийг муу бодлоос салгаж анхаарал төвлөрөхөд тус болно.

6. Оюун ухаанаа завгүй байлгах

Уншлага, ширээний тоглоомууд, хөгжмийн зэмсэг дээр тоглох, сэтгэн бодох тоглоом, юм нэхэх, үгийн сүлжээ бөглөх, зурах… энэ бүх үйлдлийг долоо хоногт ядаж хэдэн удаа хийж байвал тархинд шинэ эд эс бий болох, тэдний хоорондын холбоо уялдаа бэхжих, сэргэхэд хэрэгтэй.

“Альцгеймерийн өвчний генийг агуулж байдаг хүмүүс энэ өвчин тусах байдлыг арван жилээр хойшлуулж чадсан бөгөөд оюун ухааны өндөр ачаалалтайгаар бүх л насаа өнгөрөөж байсан нь ийм амжилтад хүргэж байжээ”.

Неврологийн өвчнийг ялж болно. Алдартай хүмүүс бидэнд үлгэр дуурайл болж байгаа бөгөөд тэдний туршлага бидэнд маш чухал зүйл юм. Бидний өвөг дээдэс юм нэхэх нь зүгээр нэг эд юмс хийж байгаа хэрэг биш харин урлаг, эм хоёр зэрэгцэн байгаа зүйл гэдгийг мэдсэн байж таараа. Би өнөөдрөөс эхлээд өөрийн ойр дотнын хүнд дулаахан оймс нэхэх болно, харин та?

Энэ нийтлэлийг найз нартаа үзүүлж, олныг хамарч байгаа энэ шинэ зүйлд нэгдэцгээгээрэй.

31
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *