Бидний амьдралынхаа туршид буруу хийсээр ирсэн 10 зүйл. Та эдгээрийг мэдсэнийхээ дараа өөрөөсөө ичих вий

6

Бид өдөр тутмын амьдралдаа сая сая зүйлсийг өөр байдлаар ашиглаж болох байтал зөвхөн нэг л янзаар хийсээр л байдаг. Жишээ нь ангаахай самрыг цөмөх болон унтах үедээ өөрийгөө гэмтээх шаардлагагүй.

Бид танд таны амьдралыг хялбарчлахад туслах 10 хэрэгтэй аргыг хүргэж байна.

1. Орео пиченийг хуруугаараа сүү рүү хийх

Бид үүний оронд зүгээр л сэрээ ашиглахад болно. Ингэснээр гарын хуруунууд цэвэрхэн байхаас бөгөөд арчих шаардлагагүй.

 

2. Лаймын шүүсийг авах

Лайм /эсвэл нимбэг, жүрж/-ын дээд хэсгийг зүсэж авах нь илүү хялбар. Үр дүнд нь жимсний бүх шүүсийг авч чадна.

 

3. Ангаахай самрыг яснаас нь салгах

Ингэхийн тулд бид нэг ангаахай самраар нөгөө ангаахай самрыг яснаас нь салгахад л хангалттай.

 

4. Хүүхдэд жүүс уулгах

Жүүсний хажуу талуудаас барихын оронд энэ арга илүү тохиромжтой. Ингэж барьж ууснаар хүүхдүүд жүүсийг хэтэрхий их шахах болон асгаж гоожуулахгүй байх ач тустай юм.

 

5. Зөв унтахгүй байх

Та өөр нэг дэрийг нуруу болон хөлдөө хэрэглэж болно. Үр дүнд нь цусны урсгал тогтворжиж таны нуруунд ачаалал өгдөггүй байна.

 

6. Мандарины хальсыг гараараа авах

Та дээд болон доод хэсгийг хутга ашиглан зүсэж, дараа нь дунд хэсгийг нь зүсээрэй. Зүссэн хэсгүүдийг зөөлөн нээж мандариныг ямар нэгэн хүндрэлгүй идэх боломжтой болно.

 

7. Шингэн зүйлийг түргэн хөргөх

Өрөөний температурт байгаа шингэн зүйлийг хөргөх маш амархан бөгөөд та нойтон цаас ашиглахад л хангалттай. Шингэн зүйлийнхээ гадуур нь нойтон цаасаар сайтар ороож хөргөгчинд хийж тавиарай.

 

8. Ариун цэврийн цаас авах

1891 онд патентын эрхээ авсан ариун цэврийн цаасыг хэрхэн зөв хэрэглэх зааврыг доор зөв тэмдэглэгээ бүхий зургаас хараарай.

 

9. Талх зүсэх

Дээд хэсгээс нь зүсэх хэрэггүй бөгөөд учир нь энэ хэсэг хэтэрхий үйрмэгтэй, хэврэг байдаг. Оронд нь доод хэсгээс нь зүсэх хэрэгтэй. Энэ хэсэг зөөлөн байдгаас гадна талхыг үйрүүлэхгүй зүсэх боломжтой юм.

 

10. Шүдний оог их хэмжээгээр ашиглах

Та шүдээ угаах үедээ шүдний оог хэтэрхий их хэмжээгээр ашигладаг байх. Бидэнд итгэ, шүдээ угаахдаа их хэмжээгээр шүдний оо хэрэглэх хэрэггүй. Үүний оронд буурцаг шиг хэмжээтэй байхад л та амны хөндийн ариун цэврийг хангалттай сахиж чадна.

44
ГоёГоё
23
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
12
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *