Энэ бэлдмэлийн гуравхан дусал нь таныг шүдний чулуу, шүдний цооролтоос сэргийлнэ

2

Шүдээ угаах нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрдөг. Бидний шүд бол маш чухал эрхтэн билээ.

Тиймээс бид шүдээ сайн арчилж, эрүүл байлгах хэрэгтэй. Бактери хуримтлагдах, чулуу бий болох янз бүрийн өвчлөл, тэр дундаа шүд унах эх үүсвэр болсон буйлны өвчнүүдээс сэргийлэх нь чухал юм.

Орчин үед шүдний эмнэлэг орох нь маш их үнэтэй үйлчилгээ учир энэ удаа шүдээ гэрээсээ гаралгүйгээр маш энгийнээр цэвэрлэх аргыг танилцуулъя.

Орц:

  • 1 хоолны халбага хүнсний сод
  • ½ аяга устөрөгчийн хэт исэл
  • ½ цайны халбага давс
  • Бүлээн ус
  • Шүдний сойз
  • 1 аяга
  • Шүдний утас

Эхний алхам:

Аяга авч 1 хоолны халбага хүнсний содоо ½ цайны халбага давстай холино. Дараа нь сойзоо бүлээн усаар норгоод гаргаж авсан холимгоо түрхэнэ. 5 минутын турш шүдээ угаах ба шүлсээ хаях хэрэгтэй.

2-р алхам:

½ аяга устөрөгчийн хэт ислээ ½ аяга бүлээн устай хольж амаа 1 минутын турш зайлна. Дараа нь асгаад ½ аяга хүйтэн усаар амаа зайл.

3-р алхам:

Шүдний утсаар шүдний шар хэсгийг үрнэ. Анхааралтай байх хэрэгтэй ба буйл, пааланг гэмтээхгүй байх нь чухал.

4-р алхам:

Амаа зайлах тусгай шингэнээр зайлна. Илүү үр дүнд хүрэхийн тулд өдөр өнжөөд дээрх цэвэрлэгээг хийж байх нь чухал.

Сайхан инээмсэглэлд зориулсан зөвлөгөө

Гүзээлзгэнэ ба улаан лооль

Энэ хоёр жимс нь витамин С-ээр баялаг учир амны хөндийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Шүдээ эдгээр жимсээр үрж 5 минут байлгах хэрэгтэй. Мөн нимбэг, жүрж, папай зэргээр ингэж цэвэрлэж болно.

Бяслаг

Швейцар бяслагийг хоолны өмнө шүдний өвчин үүсгэгч хүчиллэг байдлыг саармагжуулахын тулд хэрэглэж байх хэрэгтэй.

Нэмэлт зөвлөгөө:

Шүдээ байнга угааж бай

Хурц амт бүхий хүнс нь шүлсний булчирхайг идэвхжүүлдэг байна. Тийм байдлаар шүлс нь шүдээ цэвэрлэнэ.

Унтахын өмнө жүржийн хальсаар амны хөндийгөө үрж цэвэрлэ. Ингэж бактерийг устгана.

Эдгээр олон аргын аль нэгийг нь хэрэглэж үзээрэй. Та ялгааг  дор нь мэдрэх болно.

17
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Suvdaa Batsuuri

    Suvdaa Batsuuri

    2018/04/25 at 17:20

    shydnii shaazan gemtene shy de

  2. Inga D Dees

    Inga D Dees

    2018/04/25 at 18:05

    Fake news

  3. Руслан Руслан

    Руслан Руслан

    2018/04/26 at 01:19

    Mikasa Forward Hero

  4. Battsetseg Batkhuyag

  5. Ariunbat Ganbold

    Ariunbat Ganbold

    2018/04/26 at 10:02

    batsvren Batsvren Ganpvrew

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *