Өчигдөрхөн эргэн тойрон Samsung, хааяахан “алим” харагддаг байж билээ, харин өнөөдөр бүгд л Xiaomi авахыг хүсдэг болж. Үүний шалтгааныг бид мэдэхээр шийдсэн юм.

1. MIUI үйлдлийн систем

Анхнаасаа л Android дээр суурилагдсан өөрийн гэсэн үйлдлийн системтэйгээр эхэлсэн. Бий болсноос хойших 7 жилийн хугацаанд төгс систем болсон гэж үзэж байна.

MIUI–ийн нэг давуу тал бол төгс шийдэлд хүрсэн интерфейс гэж хэлж болно. Өнөөдрийн хувьд хамгийн гоёмсог, ашиглахад маш тохиромжтой нүүр хэсэгтэй. Үүнээс гадна хэрэглэгч өөрийн хүссэнээр гадаад төрхийг нь өөрчилж болно.

Гэхдээ зөвхөн шилдэг дизайнерийн шийдлээс болоод ч алдаршаад байгаа юм биш. Xiaomi-гийн программистууд үнэхээр сайн ажиллаж чадсан. Үйлдлийн системд нь Android-д байдаггүй маш олон боломжууд бий. Үүнд утсанд өөрт нь суулгасан антивирус, ажлын нэмэлт зай, аппликейшн хуулбарлах, сенсорын туслагч, батерей зарцуулалт гээд олон төрлийн үйлдлүүдийг дурьдаж болно.

 

2. Шинэчлэл

Xiaomi өөрийн ухаалаг гар утасны программчлалыг сайжруулахын тулд өдөр бүр ажиллаж байна.

MIUI үндсэн хоёр чиглэлийн сайжруулалтыг хийдэг: тогтвортой болон боловсруулагч нарын. Тогтвортой сайжруулалт нь сард нэг удаа, харин боловсруулагч нарынх долоо хоног тутамд. Боловсруулагчид сайжруулалтын явцад гарсан алдаагаа засаж, программын найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн, боломжит үйлдлийг эрэлхийлдэг байна.

Компани болгон энэ мэт зүйлээрээ гайхагдаад байж чадахгүй болов уу. Ухаалаг гар утаснууд хэрэглээнд орсноос хойш хэдхэн сарын дараа л программын сайжруулалт хийх санал авдаг.

 

3. Бие даасан байдал

Xiaomi-гийн бүх загвар батерейгаараа гайхагдаж чадахгүй. Гэхдээ уг компанийн ухаалаг гар утас бусад компанийн утаснаас батерейгаараа хол давж чадна.

Үүний нууц нь үйлдлийн системийн цөмд агуулагддаг. MIUI-д батерей хэмнэх технологи суурилуулсан. Ухамсартайгаар, хуваарийн дагуу батерейг захиран зарцуулах тохиргоо бүхий технологи юм.

 

4. Дэлхийд танигдсан батерей

Ми брэнд нь Ухаалаг гар утсандаа олон улсын чанарын шаардлагыг бүрэн хангасан Li-Po (Lithium Polymer) болон Li-Ion (Lithium ion) гэх дэлхийн бүх л алдартай гар утас, техник технологийг эрчим хүчээр хангаж байгаа цэнэг хураагуурыг ашиглаж байна. Мөн ми гар утасны батарей нь аль ч брэндийн гар утастай харьцуулахад 1-2 дахин илүү багтаамжтай байдаг. Илүү их багтаамжтай байна гэдэг нь та хэрэв бусад брэндийн гар утсыг бүтэн цэнэгээр нь 1 өдөр хэрэглэдэг бол Ми брэндийн утсыг сонгосноор 2-3 хоног цэнэг-нд санаа зовох шаардлагагүй гэсэн үг.

Нэмж хэлэхэд яг одоогоор Ми брэндийн гар утас бүрд зөөврийн цэнэглэгч дагалдаж байгаа. Тэгэхээр та Ми брэндийг сонгосноор утасны цэнэг дуусна гэдэг зовлонгоос бүрэн ангижирч болох юм.

 

5. Үнэ

Тус компанийн анхны гар утас зах зээлд хямдхан гарч ирсэн нь өрсөлдөх чадварыг бий болгосон. Үүнд гайхаад байх зүйлгүй: зах зээлд анхлан гарч ирж байхдаа тэд ямар ч ашиг хийж чадаагүй, өөрөөр хэлбэл гар утаснууд нь өөрийнхөө өртгөөр л зарагдаж байсан. Гар утсанд суулгасан  үйлчилгээ, сервисээр дамжуулж орлого олох зорилготой байсан аж.

Энэ цагаас хойш олон зүйл өөрчлөгджээ, ялангуяа компанийн борлуулалтын загвар өөрчлөгдсөн. Өнөөдөр Xiaomi загварын гар утас үнийн хувьд зах зээл дээр хамгийн хямд зарагдаж байгаа, гэхдээ үнэ дагаад чанар гэдэг ойлголт энэ тохиолдолд нийцэхгүй юм. Учир нь техник үзүүлэлтийн хувьд зах зээлийн томоохон тоглогчдоос дутахааргүй, өрсөлдөхүйц хүчин чадалтай юм. Компанийн эрхлэн гаргаж байгаа загвар болгон хэмнэлт хийхийг амлаж байна. Зах зээлийн судалгаанаас харахад уг компанийн гар утасны эрэлт хэрэгцээ, борлуулалт буурахгүй бололтой.

Xiaomi гар утасны давуу тал үүгээр дуусахгүй. Уншигч та бүхэнд өөрийн давуу талаа мэдрүүлсэн эсвэл эсрэг сэтгэгдэл үлдээсэн л байгаа. Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр саналаа хуваалцаарай.

 

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

12
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/12/21 at 10:04

    goy utas

  2. Зочин

    2018/11/15 at 23:49

    wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *