Биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд идэвхжүүлсэн нүүрсийг хэрхэн хэрэглэх вэ?

3

Идэвхжүүлсэн нүүрс – биеэс хорт бодис гадагшлуулах хүчтэй бодис.

Идэвхжүүлсэн нүүрс маш олон төрөл. Эмчилгээний зориулалтаар ашиглах гэж байгаа бол кокосын хальс болон өөр бусад цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн нүүрсийг сонгоорой.

Идэвхжүүлсэн нүүрсний хэрэглээ өргөн дэлгэр. Ихэнх тохиолдолд эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж үүссэн хордлого тайлах зорилгоор хэрэглэнэ. Үүнээс гадна гэдэсний дүүрэнг арилгах, холестерины хэмжээг бууруулах, шарталт, жирэмсний хордлого тайлахад ууж хэрэглэнэ.

Идэвхжүүлсэн нүүрсний Топ-10 хэрэглээ

Идэвхжүүлсэн нүүрсний эмчилгээ хийлгэж байхад маш их хэмжээний шингэн ууна. Идэвхжүүлсэн нүүрс шингэний дутагдалд оруулах эрсдэлтэй. Үүнээс гадна шингэнээр дамжин хорт бодис хурдан гадагшлах бөгөөд өтгөн хатахаас хамгаална.

Зөвхөн хордлого тайлаад  зогсохгүй ариутгах үйлчилгээтэй. Мөн Лаймын өвчнийг анагаах чадалтайг нь мартаж болохгүй.

 

Шүд, амны хөндий

Идэвхжүүлсэн нүүрс нь амны хөндийн ариун цэвэр сахихад маш үр дүнтэй. Амны рН-балансыг барьдаг, эвгүй үнэр дарна, буйлны өвчлөлийг анагаана. Шүд цайруулахаас гадна шүдний чулуу үүсэх, шар толбо гарахаас урьдчилан сэргийлнэ. Шүдний сойзоо норгоод идэвхжүүлсэн нүүрсээ түрхэж шүдээ цэвэрлэнэ.

Шүдээ угаадгаараа л угаах бөгөөд асуудалтай хэсэгт илүү анхаарал хандуулж цэвэрлэнэ. Дараа нь бүлээн усаар амаа сайтар зайлна.

Илүү их үр дүнд хүрэхийг хүсвэл долоо хоногтоо 2-3 удаа шүдээ идэвхжүүлсэн нүүрсээр угаагаарай. Шүд, буйл хэт эмзэг бол хэрэглэхийг хориглоно.

 

Гэдэс хийгээр дүүрэх, унгахыг арилгана

Идэвхжүүлсэн нүүрс гэдэсний дүүрэнг арилгахад маш үр дүнтэй. Нүүрс нь гэдэсний дүүрэнг үүсгээд байгаа хүнсний бүтээгдэхүүнд шууд нийлж үйлчилдэг байна. Хоол идэхээсээ цагийн өмнө 500 мг нүүрсийг стакан усаар даруулж ууна. Дахин стакан цэвэр ус уухаа мартаж болохгүй, ингэснээр биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусална.

 

Архины хордлого, шарталт тайлах

Архины хордлогыг үр дүнтэйгээр тайлна. Зарим нэг судалгаанаас харахад, архитай зэрэгцүүлэн идэвхжүүлсэн нүүрс уухад цусан дахь спиртийн хэмжээг багасгаж байгааг тогтоожээ.

 

Мөөгөнцөр арилгах

Хортой мөөгөнцөр нь бөөрний дутагдал, депресс, тархины үйл ажиллагаа сулрах, нүд аргах, зүрхний өвчлөл, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг өвчлөлд хүргэж дархлааны системийг сулруулна.

Хэрвээ та хортой мөөгөнцрийн шинж тэмдэг анзаарсан бол нэн даруй устгах хэрэгтэй. Бээлий өмсөж, маск зүүнэ, мөн өдөрт гурван удаа хооллох ба хоол идэхээс 1,5-2 цагийн өмнө идэвхжүүлсэн нүүрс ууна.

Алимны уксус, хүнсний сод, цайны модны тос болон бураны уусмалаар мөөгөнцрийг цэвэрлэж ариутгана.

 

Ус шүүх

Идэвхжүүлсэн нүүрс нь ус цэвэршүүлэх чадалтай, шимэгч хорхой, үйлдвэрийн хог хаягдал, уусгагч бодис зэрэг өөр бусад химийн бодисоор цэвэрлэнэ. Судалгаанаас харахад идэвхжүүлсэн нүүрстэй ус цэвэршүүлэгч нь фторидыг ул мөргүй арилгаж байгааг тогтоожээ.

Фторид нь дархлааны системд муугаар нөлөөлдгөөс гадна элэг, бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулна. Мөн амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажээ.

 

Яаралтай хорт бодис гадагшлуулах

Санаатай болон санамсаргүй байдлаар химийн гаралтай эм их уусны улмаас хордсон үед идэвхжүүлсэн нүүрс нь хордлого тайлах үйлчилгээ үзүүлнэ. Эмийн хордлогын үед насанд хүрэгчид 50-100 мг, хүүхэд 10-25 мг уух заавартай.

Үүнээс гадна, хоолны хордлогын үед ч ууж болно, гүйлгэх, бөөлжиж байгаа бол насанд хүрэгчид 25 мг, хүүхэд 10 мг–аар ууна. Энэ үед ус их хэмжээгээр уух ёстойг мартаж болохгүй.

 

Арьс, биеийн эрүүл байдал

Биеэс эвгүй үнэр гарах, батга гарах, хортон шавьжинд хатгуулсан бол идэвхжүүлсэн нүүрсийг ашиглана.

1 капсул эмийг ½ кокосын тостой хольж асуудалтай хэсэг дээрээ түрхээрэй.

Таагүй мэдрэмж арилтал 30 минут тутамд зуурмагийг түрхэнэ. Батганы эсрэг 1 капсул нүүрс, 2 х.х зуун настын гелийг хольж нүүрэндээ тойрог байдлаар иллэг хийж түрхэнэ. Хатсаны дараа угааж цэвэрлэнэ.

 

Хоол боловсруулах эрхтнийг цэвэрлэх

Идэвхжүүлсэн нүүрс нь харшил үүсгэгч хортой бодисыг гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ, суларсан дархлааг сэргээнэ, үе мөчний өвчнийг намдаана, эрч хүчээр сэлбэж, тархины үйл ажиллагааг дэмжинэ.

Биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих үүднээс хоол боловсруулах эрхтнийг тодорхой хугацаанд цэвэрлэж байх ёстой. Бидний ууж, идэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээр дамжин шимэгч хорхой, хортой бодис маш ихээр хуримтлагддаг. Хоол боловсруулах эрхтнийг цэвэрлэхийн тулд 2 өдрийн турш хоол идэхээс 90 минутын өмнө 10 мг нүүрс ууна.

 

Хөгшрөлтийн эсрэг

Идэвхжүүлсэн нүүрс нь бөөр, элэгний эсийг гэмтлээс хамгаална. Биеэс хорт бодис гадагшлуулах үйлчилгээг маш өндөрт авч үздэг.

Хортой эсвэл хүнд хортой бодист хүрсний дараа өдөрт 2 капсул нүүрс ууна. Ингэснээр элэг, бөөр, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжиж өгөх ажээ.

 

Холестерины өндөр хэмжээг багасгах

Идэвхжүүлсэн нүүрс нь холестерины хэмжээг багасгаж байгааг олон удаагийн судалгаагаар баталсан. Холестерины нийт хэмжээ 25%-иар, ЛПНП холестерин 41%-иар буурч байгаа нь тодорхой болсон бол 4 долоо хоногт ЛПВП нь 8%-иар өсөж байв.

Идэвхжүүлсэн нүүрсийг хүний биед гаж нөлөөгүй гэх хэдий ч зарим нэг анагаахын нөхцөл байдлаар анхаарал болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна: жишээ нь, цус алдалт, 12 нугалаа гэдэсний бөглөрөл, ходоодны цоорхой, хоолоо удаан боловсруулах зэрэг өчвний үед болгоомжтой хэрэглэнэ. Мөн идэвхжүүлсэн нүүрсэнд харшилж болохыг үгүйсгэхгүй.

Идэвхжүүлсэн нүүрс нь зарим нэг эмийн шимэгдэлтэнд сөргөөр нөлөөлдөг Тиймээс хоол идэх, эм, нэмэлт тэжээл уухаас 1,5-2 цагийн өмнө ууна.

Гаж нөлөө дараах эмүүдэд илэрнэ:

  • Налтрексон (архи болон хар тамхины донтолтын эсрэг хэрэглэх эм)
  • Фентанил
  • Hydrocodone
  • Acrivastine
  • Bupropion
  • Carbinoxamine
  • Метадон
  • Meclizine
  • Морфий
  • оксикодон
  • Umeclidinium
  • Acetaminophin
  • Морфофилсульфат Липосома
  • суворексант
  • Микофенолат Мофетил
  • Tapentadol
  • Микофенолийн хүчил
  • Теофиллин
  • Оксиморфон

Кокосын хальс болон модны холтсоос гаргаж авсан идэвхжүүлсэн нүүрс хэрэглэхийг зөвлөж байна. Нунтаг байдлаас аль болох татгалзаарай, магадгүй химийн нэмэлт орц их байж болно.

Анхаар: Анх хэрэглэж үзэхээсээ өмнө дээрх орцуудаас харшлах эсэхээ сайтар шалгахаас гадна эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй!

Эх сурвалж

58
ГайхмаарГайхмаар
22
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Bulgan Bulgan

    2017/09/15 at 16:08

    EMIIN sanguudaar zardag nuursen em monuu

  2. Batjargal Jagaa

    2017/09/15 at 18:34

    Хаанаас авах вэ

  3. Baterdene Erdka

    2017/09/15 at 19:19

    .

  4. Ganchimeg Lundaa

    2017/09/15 at 23:27

    .

  5. Буянхишиг Дорж

    2017/09/16 at 05:27

    .

  6. Сосо Анкара

    2017/09/16 at 06:38

    Ss

  7. Bayartogtokh Bayarmaa

    2017/09/16 at 07:33

    Haana zarj bn

  8. Nima Chadraabal

    2017/09/16 at 11:02

    Maya Ulaan

  9. Anna Gerle

    2017/09/16 at 11:45

    Ийм сайхан мэдээлэл огоод байхад , ядахдаа like дарчаад share хийгээчээ. Хуний ходолмор орж байгаа юм биш уу.

  10. Zoljargal Enkhbaatar

    2017/09/16 at 22:22

    Нүүрсэн хар эм мөн юм болов уу

  11. Batsukh

    2019/01/03 at 09:45

    Bayrllaa caihan mede bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *