“СКАЙмедиа Корпораци” ХХК технологийн хөгжилтэй хөл нийлүүлж, дэлхий нийтийн хэрэглээ болж буй ололтуудыг МОНГОЛ хэрэглэгчдэдээ цаг алдалгүй хүргэн, салбартаа бодит өрсөлдөөн, хэрэглэгчдэдээ илүү таатай үйлчилгээг хямд үнээр хүргэж, өдрөөс өдөрт шинэчлэгдэн сайжирсаар өнөөдөр бид 5 жилийн ойгоо угтаж байна. Бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд СКАЙмедиа гуравласан үйлчилгээг өрх бүрт хүргэхийн төлөө өндөр хурдны өргөн зурвасын 7500 гаруй км үргэлжлэх шилэн кабелийн сүлжээг Улаанбаатар хот, түүний алслагдсан дүүргүүд, орон нутагт Дархан, Эрдэнэт хотуудын орон сууцны байранд хүргэлээ. Байгууллагын мэдээлэл харилцааны цогц шийдэл үйлчилгээнүүдийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн уян хатан нөхцөлөөр үзүүлэн амжилттай ажиллаж байна.

Бид 5 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ өдрүүдэд сүлжээний цар хүрээг өргөтгөн эх орны зүүн өмнөд хязгаарт Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад СКАЙмедиа гуравласан үйлчилгээг амжилттай нэвтрүүлж хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.

Гэртээ цэнхэр дэлгэцээр юу гарч байгааг биш юу хүсэж буйгаа үзэх боломжийг ашиглан, бүх цаг үеийн Монгол контентууд болон дэлхийн шилдэг студиудын контентуудыг видео сангаас хүлээн авч, дэлхийн сор болсон спортуудыг цаг алдалгүй танд хүргэх SPS HD спортын төрөлжсөн сувгуудын гайхамшгийг мэдрүүлж, интернеттэй л бол IPTV-г хүссэн газраа, дурын төхөөрөмжөөр хүлээн авч үзэх боломжтой “Skymedia GO” онлайн телевиз, гэрийн IP76 суурин утсаа дэлхийн хаана ч гар утсан дээрээ ашиглан МОНГОЛ руугаа үнэ төлбөргүй холбогдох Skytel IP76 аппликейшн, зурагтнаас хүссэн үйлчилгээгээ удирдах ухаалаг Цахим салбарыг нэвтрүүлсэн нь таны амьдралыг илүү хялбар бас сонирхолтой болгох бидний бэлэг байв.

СКАЙмедиа үйлчилгээний 5 жилийн ойн энэ өдөр бид хэрэглэгчдэдээ  онцгой бэлгээ задалж байна. Дэлхийн шилдэг студи Диснейн кино бүхий КИНО ГАЛЕРЕЙ цэсний 200 контентыг нийт өрхийн хэрэглэгчдэдээ 07 сарын 14-нийг дуусталх хугацаанд бүтэн 10 хоногийн турш хүссэнээрээ үнэ төлбөргүй  үзэх эрхийг танд бэлэглэж буйг хүлээн авна уу.

СКАЙмедиа үйлчилгээнд хараахан нэгдээгүй байгаа шинэ хэрэглэгчдэдээ зориулан бид ЗУНЫ УРАМШУУЛЛААР мөн бэлэг барьж байна. Та энэ урамшуулалд хамрагдсанаар сонгосон багцын сарын суурь хураамжнаас хөнгөлөлт эдлэхээс гадна, шинэ хэрэглэгчийн төхөөрөмжийг урьдчилгаа төлбөргүй авах боломжийг дуулгахад таатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудас, фэйсбүүк хаягаас болон 7676 9000 дугаарт холбогдон авна уу. www.skymedia.mn, @skymediamn

Бид цаашид ч салбартаа шинэчлэл өөрчлөлтийг өнгөлөн, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.

100% МОНГОЛ-ын хөрөнгө оруулалттай Скаймедиа компанийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчдэдээ, нийт ажилтнууддаа ойн баярын мэнд дэвшүүлье!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.