
Өндөр гүйцэтгэл бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл, батерейны систем бүтээгч Хорватын Римак Автомобиль компани Франкфуртын мотор шоун дээр Rimac Concept One хэмээх хоёр хаалгатай өндөр гүйцэтгэл бүхий цахилгаан спорт машинаа олноо танилцуулсан. Дэлхийн анхны супер цахилгаан машин, 2013 оны байдлаар хамгийн хурдан хурдаа авдаг цахилгаан машин гэх зэргээр тодорхойлогдож буй энэ машины захиалгаар бүтээгдэж буй тусгай багц нь нь энэ онд үйлдвэрлэгдэж эхлэх ба онцлууштай нь ердөө 88-хан ширхэг бүтээгдэх аж. Нийт 1088 морины хүчтэй уг Римак Концепци дээр дэлхийн алдартай дизайнерууд ажилласан ба их биеийг карбон фиберээр бүтээсэн нь жингийн хувьд маш хөнгөн байх боломжийг бүрдүүлснээр машин хурдаа бага хугацаанд авах, өндөр хурд гаргах үндсэн нөхцөл болжээ. Цуврал үйлдвэрлэл нь аль хэдийнээ эхэлсэн энэ машин 980,000 долларын үнэтэй.























