Тоёотагаас гаргаж байгаа Лондонгийн такси

0

Тоёотагаас гаргаж байгаа Лондонгийн таксиЛондонгийн такси нь дэлхий даяар алдартай билэг тэмдэг болсон зүйлсийн нэг. Олон жилийн түүхтэй энэхүү тээврийн хэрэгсэл сонгодог загварын хар өнгөтэй машин байдаг бөгөөд энэ л дүр төрхөө олон жилийн турш хадгалж ирсэн. Гэхдээ олон хүн Лондонгийн такси өөрийн гэсэн өвөрмөц байдлаа алдана гэж эмээж байсан ч одоо Нью Йорк болон Лондонгийн такси компаниудад шинэ Ниссан Эн Ви 200 /Nissan NV200/ машинуудын тоо өссөн. Үнэхээр тийм зүйл болох үгүйг цаг хугацаа харуулах биз. Энэ салбарт өөрийн машиныг гаргах шийдвэрийг гаргасан Тоёота /Toyota/ компани Токиод болсон авто шоунаа Жей Пи Эн Такси /JPN Taxi/ хэмээх өөрийн шинэ тээврийн хэрэгслээ танилцуулсан нь Лондонгийн такси болон ирээдүйн машины өвөрмөц хослол байсан байна. Хамгийн бага үнээр хийгдэх засвар үйлчилгээ, өртөг зардал хэмнэсэн, хүрээлэн буй орчин хор нөлөө багатай энэ машиныг бүтээсэн инженерүүд хийн түлшээр ажилладаг мотор болон цахилгаан мотороор ажиллах холимог системийг суурилуулжээ. Тав хүртэлх хүнийг багтаах энэ машин ойрын ирээдүйд хотын зам дээр гарах ба хамгийн эхний зорчигчид нь Токиогийн иргэд байх аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/11 at 18:12

    Goy yum oo. Manai ulsad negiig zoriulaad hiigeed ogdgui l yum bh doo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *