10 настай уралдааны машины жолооч охин

0

10 настай уралдааны машины жолооч охинОросын Петрозаводск хотын сургуулийн сурагч 10 настай Ирина Сидоркова үеийнхэнтэйгээ харьцуулахад маш эрт бизнесийн ертөнцөд хөл тавьснаар зогсохгүй зэгсэн амжилттай явж байгаа охин юм. Гэхдээ түүний карьер эмэгтэйлэг байдалд огтхон ч тохирохгүй, ялангуяа 10 настай охидын хувьд бол ер бусын зүйл. Бяцхан охин картинг хэмээн нэрлэгддэг ил дугуйтай, нэг хүний суудалтай, жижиг уралдааны машины жолооч бөгөөд Эстони, Финлянд, Латви болон уугуул Карель улсынхаа аварга цолтой. Карелийн картингийн гүнж гэгддэг Ира охин 6 настайдаа ааваасаа өөрийг нь картингийн уралдааны зам руу аваачихыг хүсдэг байснаар уралдааны газарт очих болсноор удалгүй жолооны ард суух болжээ. Гурван жилийн өмнө Италид болсон олон улсын тэмцээнд 5-р байранд орсон Ира картингийн Дэлхийн аварга шалгаруулах албан бус тэмцээн болох Гранд финал Иизикарт /Grand Final Easykart/ хэмээх тус тэмцээнд оролцохдоо 7-хон настай байсан ба Дэлхийн 26 орны 334 жолооч оролцсон энэ тэмцээнд Оросын багийн цорын ганц гишүүн байсны дээр тус тэмцээнд оролцсон бүх тамирчдын дунд байсан цорын ганц эмэгтэй оролцогч байсан байна.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *