350 Ламборжини машин нэгэн дор цуглалаа

0

350 Ламборжини машин нэгэн дор цуглалааИталийн тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Ламборжини /Lamborghini/ брэндийн үүсэл 1963 онд тавигдсан бөгөөд энэ жил 50 жилийнх нь ой тохиож буй. Өнгөрөгч долоо хоногийн Мягмар гаригт тус брэндийн 50 жилийн ойд зориулсан Ламборжини Гранд Тур үйл ажиллагаа Милан хотноо эхэлсэн бөгөөд ойн баярын үйл ажиллагааны нэг хэсгийг үзэгчид та бүхэндээ гэрэл зураг хэлбэрээр хүргэж байна. Италийн Милан хотноо Дэлхийн 29 орноос ирсэн 350 Ламборжини машин хуран цугларсан гайхалтай үзэгдэл болсноос Итали, Герман, Швейцарь улсуудаас тус бүр 30 орчим машин, нийт 71 Ламборжини маркын автомашин, АНУ-аас 21, Хятадаас 17 машин ойн баяртаа оролцохоор хүрэлцэн иржээ. Түүнчлэн Австрали, Австри, Бельги, Канад, Франц, Гонконг, Индонез, Ирланд, Япон, Кувейт, Ливан, Лихтенштейн, Люксембург, Шинэ Зеланд, Норвеги, Португал, Монако, Сингапур, Өмнөд Солонгос, Тайвань, Нидерланд, Тунис, Украйн зэрэг улсуудаас Ламборжини машинууд ирсэн ба уг машинуудын жолооч нарын хамгийн залуу нь 1991 оны залуу байсан бол хамгийн ахмад настай жолооч 75 настай байсан байна. Ламборжини Гранд Тур аялалд оролцохоор ирсэн эдгээр 350 Ламборжини машины дунд гурван 350 GTs, таван 400 GTs, 17 Miuras, 8 Espadas, 2 Jaramas, 6 Urracos, 15 Countachs, 1 LM 002, 21 Diablos, 36 Murcielagos гэсэн түүхэн Ламборжини машинууд байснаас гадна Ламборжинигийн бүх цаг үеийн хамгийн амжилттай машин болох Gallardo машин хамгийн олон тоогоор буюу 123 Ламборжини Галлардо оролцжээ. Ламборжини Гранд Турын хамгийн эхний зорьсон газар нь Боббио нэртэй жижигхэн хот бөгөөд цаашлаад Форте дей Марми, Болонья, Орвието, Ареззо, Сан Гиустино Валдарно зэрэг хотууд болон тус хотуудын түүхэн дурсгалт газруудаар үргэлжилсний эцэст энэ сарын 11-ний өдөр Сант’Агата Болоньезе сууринд хүрснээр өндөрлөсөн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *