Ичимхий хөвгүүн, хараацай шувуу хоёрын хайр татам нөхөрлөл

0

Ичимхий хөвгүүн, хараацай шувуу хоёрын хайр татам нөхөрлөлБид бүхэн хүн болон амьтны хооронд үүссэн ер бусын нөхөрлөлийн тухай олон жишээг мэднэ. Энд мөн л хүн, амьтан хоёрын нэгэн сэтгэл хөдлөм нөхөрлөлийн тухай өгүүлэх гэж байна. Оросын Минусинск хотын 12 настай хөвгүүн Вадим эмээгийнхээ байшингийн ойролцоо алхаж яваад хараацай шувууны бяцхан дэгдээхэй олжээ. Ичимхий бөгөөд сайхан сэтгэлтэй Вадим хүү дэгдээхэйг өсөж томроход нь суллан тавьсан ч Аби хэмээн нэрлэсэн хараацай аврагчаасаа алхам ч холдохыг хүсээгүй юм. Гэрийн тэжээвэр амьтангүй, гэрээсээ бараг гардаггүй байсан Вадимын хувьд Аби одоо сайн найз нь болсон бөгөөд ихэвчлэн хүүгийн мөрөн дээр чимээгүйхэн сууж байдаг болсноор барахгүй хүүгийн мөрөн дээр суугаад хотоор зугаалдаг байна. Нийтэч зантай Аби Вадимтай өөрийнхөө хэлээр шулганан ярьж, өөрийн сэтгэл хөдлөл, талархлаа илэрхийлдэг аж. Вадимын эцэг эх эхлээд хүүгийнхээ шинэ найзад тийм ч талархалтай хандаагүй ч сүүлдээ хүлээн зөвшөөрснөөр тэднийх хараацай хэмээх гэрийн тэжээмэл амьтантай болсноор илүү дотно, илүү хөгжилтэй гэр бүл болсон байна.

1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/04/21 at 23:29

    naasn uulhun zolig we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *