Киноны хөгжмийн зохиолч Ханс Циммерийн студи

0

Киноны хөгжмийн зохиолч Ханс Циммерийн студиГерманы киноны хөгжмийн зохиолч Ханс Циммер /Hans Zimmer/-ийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз. The Lion King /1994/, Crimson Tide /1995/, The Thin Red Line /1998/,Gladiator /2000/, The Last Samurai /2003/, The Dark Knight /2008/, Inception /2010/ зэрэг нэр бүхий шагналт, алдартай кинонууд тэргүүтэй 100 орчим киноны хөгжмийг бичсэн энэ нэр хүндтэй эрхэм DreamWorks студийн киноны хөгжмийн салбарын тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Өдгөө 55 настай тэрбээр дөрвөн удаагийн Грэмми, хоёр удаагийн Алтан Бөмбөрцөг, нэг удаагийн Академийн шагналтай бөгөөд одоо амьд байгаа 100 суут хүний нэгээр нэрлэгдсэн юм. АНУ руу нүүхээсээ өмнө карьерынхаа эхэн үеийг Нэгдсэн Вант улсад өнгөрүүлсэн Ханс Циммер нь 1989 онд Remote Control Productions хэмээх киноны хөгжмийн компанийг үүсгэн байгуулжээ. Энд гайхамшигтай хөгжмүүдээрээ киног амилуулдаг Циммерийн уран бүтээлийн талбар болох студийн зургуудыг нийтэлсэн байгаа ба зургуудаас харахад сэтгэл хөдлөм, гайхамшигтай хөгжмүүдийг амилуулдаг тэрээр эрч хүчний билэгдэл улаан өнгийг эрхэмлэдэг гэдэг нь харагдаж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. pacstyle

    2013/07/06 at 20:02

    modern warfare хүртэл мөн биздээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *