Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс 

0

Өнөөдөр та бид технологи өндөр хөгжсөн эрин үед амьдарч байна. Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг эд зүйлс хэдэн мянган жилийн хөгжлийг туулж ирсэн гэдгийг та мэдэх үү?

Бидний өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэдэг эд зүйлс хэдэн мянган жилийн тэртээ ямар байсныг та бүхэнд танилцуулах гэж байна. Магадгүй дараах эд зүйлсийн ашиглаж байсан цаг хугацаа хамаагүй эртнийх ч байж болох юм.

Хамгийн эртний оймс, 1500 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  1

Ноосон нэхмэл оймсыг сандаль дээр өмсөхөөр хийжээ. МЭӨ 300 болон 499 оны хооронд хамаарах оймс гэж үзсэн бөгөөд 19-р зуунд олдсон юм.

Хамгийн эртний жор, 5000 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  2

МЭӨ 3000 жилийн тэртээх шар айрагны жор юм. Энэ жороор исгэсэн шар айраг маш чанга гарсан юм, дээр нь талх хөвүүлж ууна.

Хамгийн эртний нарны шил, 800 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  3

Канадын газар нутгаас олдсон. Цаснаас ойх нарны гэрлээс нүдээ хамгаалах зориулалттай.

Хамгийн эртний хүний баримал, 35000-40000 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  4

Германы Холе-Фельс агуйгаас олджээ. Арслан зааны ясаар эмэгтэй хүнийг дүрсэлсэн баримал.

Хамгийн эртний гутал, 5500 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  5

Элдсэн арьсаар хийсэн баруун хөлийн (зүүн нь олдоогүй) мокасиныг Армениас олсон байна. Хатсан өвс болон хонины хорголын ачаар он удаан жил хадгалагдан үлджээ.

Хамгийн эртний өмд, 3300 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  6

Хятадын хойд хэсгээс уг өмдийг олжээ. Ноосон утсаар хийсэн өмд бөгөөд хээ угалз нь маш гоёмсог. Уг өмдийг азийн нэгэн нүүдэлчин өмсөж байсан байх гэсэн таамаг тавьсан байна.

Хамгийн эртний хөхний даруулга, 500 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  7

Энэхүү хөхний даруулгыг Австри улсад 1390-1485 оны үед зүүж байсан гэж үзжээ. Одоогийн байдлаар олдоод байгаа хамгийн эртнийх нь хэдий ч бүр эртний түүхэн судар бичгүүдэд “хөхний уут”-ын тухай дурьдсан байдаг байна.

Хамгийн эртний жижиг цүнх, 4500 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  9

Германы нутаг дэвсгэрээс энэхүү цүнхийг олсон ба хэдэн мянган жилийн өмнөх учраас арьс, даавуу нь гэмтсэн ч нохойн шүдээр хийсэн гоёл чимэглэл нь үлджээ.

Хамгийн эртний хиймэл эрхтэн, 3000 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  8

Энэхүү модон хөлийн хурууг явах зориулалтаар ашиглаж байсан гэж судлаачид үзжээ. Энэ хөлийг өмссөн хүн зөвхөн яваад зогсохгүй, сандаль өмсөж байсан байна.

Хамгийн эртний бэлгэвч, 370 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  10

Олон удаагийн хэрэглээтэй хонины арьсаар хийсэн уг бэлгэвчийг 1600-аад оны үед Шведэд хэрэглэж байжээ. Өнөө цаг хүртэл уг бэлгэвчийг хэрхэн арчлах тухай гарын авлага нь хүртэл хадгалагдан үлдсэн ба бэлгэвчийг бүлээн сүүгээр цэвэрлэх ёстой ажээ.

Хамгийн эртний урсгал устай жорлон, 2000 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  11

Эртний Эфест урсгал устай нийтийн жорлон байдаг байжээ. Урсгал ус нь бохирыг ойр байрлах голд цутгадаг байв.

Хамгийн эртний бохь, 5000 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  12

Финляндын газар нутгаас энэхүү модны давирхайг олжээ. Тухайн үед амны хөндийн ариун цэвэр сахих болон шавар эдлэл хагарахад цавуу болгон ашигладаг байсан байна.

Хамгийн эртний хөгжмийн зэмсэг, 40000 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  13

Энэхүү ясан лимбийг Германы өмнөд хэсгээс олжээ. Эртний хүмүүс хөгжмийн зэмсгээ шувууны яс болон арслан зааны соёогоор хийдэг байв. Чухам хөгжим л гомосапиенсүүдийг неандертальчуудаас ялгаж өгөх хөгжлийн ялгаа байсан гэж үзэж байгаа юм.

Хамгийн эртний аялгууны бичээс, 3400 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  14

Уг бичээсийг эртний хот-улс болох Угарит (одоогийн Сирийн өмнөд хэсэг)-аас олсон юм. Аялгууг Сарны бурхны гэргийд зориулсан байжээ.

Хамгийн эртний зоос, 2700 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  15

Эртний хот болох Эфесосоос уг зоосыг олжээ. Алт, мөнгөний хольцтой цутгамал зоосны нэг талд барын толгойг сийлжээ.

Хамгийн эртний бөмбөрцөг, 510 жил

Хамгийн эртний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс  16

Энэхүү бөмбөрцгийг тэмээн хяруулын хоёр өндгийг нийлүүлж хийсэн байна. Бөмбөрцөгт Хуучин болон Шинэ Ертөнцийн газар зургийг дүрсэлсэн бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар Флоренцид урласан, магадгүй Леонардо ди Винчи хийсэн байх гэсэн таамаг дэвшүүлжээ.

11
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/11 at 15:52

    Сонирхолтой сонин сайхан мэдээлэл уншлаа. Баярлалаа

  2. 1111

    2016/11/11 at 16:14

    temeen hyaruul geed mongoloroo bichild straus chn oros heldeer tgj nereldeg

  3. Пог Н.Д

    Пог Н.Д

    2016/11/11 at 16:35

    Neg saihan setgeltein Ss hiigeed uguuch bayrlalaa

  4. Altantovch Ochir

    Altantovch Ochir

    2016/11/11 at 17:00

    Оймс нь яасан сайхан шинээрээ байна аа

  5. Anu Anna

    Anu Anna

    2016/11/11 at 17:01

    ss

  6. Б. Пүрэвдагва

    Б. Пүрэвдагва

    2016/11/11 at 17:21

    Hud2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *