Хайртай хүнээ гоё ганган зүйлээр баярлуулмаар санагдах үе бий ч түрийвчин дэх хэд нь хүрэхгүй байх тохиолдол их. Нэгэн хятад оюутан яг л ийм нөхцөл байдалд оржээ. Түүний найз бүсгүй үнэтэй чулуун шигтгээтэй бөгжтэй болохыг хүссэн байна. Залуу бодож байгаад … бөгжийг шар айрагны шилээр урлажээ.
Бид түүний бүтээлийг үнэлж байна. Залуу асуудлыг хэрхэн зөв шийдэж чадсаныг та бүхэн сонирхоно уу. Үнэтэй бэлгэд заавал их мөнгө төлөх хэрэггүйг та эндээс ойлгоно.
Шилийг боловсруулсны дараа шигтгээ яг л үнэт чулуу шиг харагдаж байна. Гарын ур дүй, овсгоо гэж үүнийг л хэлэх байх.
Хайрцаглаад л бэлэг бэлэн боллоо. Худалдаж авсан бөгжнөөс илүү чамин харагдаж байгаа биз?