Дэлхийн хамгийн хөгшин робот 240 настай

0

Дэлхийн хамгийн хөгшин робот 240 настай1721-1790 онуудад амьдарч байсан Швейцарийн алдарт цаг бүтээгч Пиерре Жакьют-Дроз /Pierre Jaquet-Droz/ нь гурван автомат буюу робот хүнийг бүтээж байсан ба тэдний нэг нь 1770-аад оны үед бүтээгдсэн Бичээч /Writer/ нэртэй робот юм. Бараг 240 настай энэ роботыг гаднаас нь харахад гартаа өдөн үзэг барьж, ширээн дээр суусан жирийн нэгэн хүүхэлдэй шиг харагдах боловч одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа нь гайхмаар аж. Хүүхэлдэйний биед тааруулж, жижигрүүлэн загварчилсан 6000 орчим хэсгүүдээр бүтээгдсэн Бичээч роботоо цагчин эрхэм хүүгийнхээ тусламжтайгаар бүтээсэн бөгөөд Пиерре Жакьют-Дрозын урлагийн гайхамшигт бүтээл гэж үздэг байна. 40 хүртэлх тэмдэгт бүхий ямар ч үг, өгүүлбэрийг бичих чадвартай Бичээч цаасан дээр өдөн үзгээр бичих даралтаа өөрөө хянах чадвартайн дээр бичих үедээ нүд нь бичиж байгаа зүйлээ дагаж хөдөлдөг. Бичээч робот Пиеррегийн бүтээсэн өөр хоёр робот болох Хөгжимчин /Musician/, Зураач /Draughtsman/ нарын хамт Швейцарийн Ньючател хотын Урлагийн түүхийн музейд хадгалагддаг. Өөрийн цаг үедээ ирээдүйг бий болгосон механикийн сод ухаантан Пиерре Жакьют-Дрозын энэ бүтээлийг өнөөгийн компьютерын өвөг дээдэс гэж хэлэхэд буруутах зүйл байхгүй бизээ.

Пиерре Жакьют-Дроз
Бичээч, Хөгжимчин, Зураач гурван робот
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *