Бидний багадаа үзэж өссөн гайхалтай 10 хүүхэлдэйн кино

1

Бид бага байхдаа нэг л хүүхэлдэйн кинонуудаа кассет дээр буцааж гүйлгээд л үздэг байсныг санаж байна уу? Хэлэх үг, дууг нь бараг цээжээр мэддэг болсон байсан байх. Тэр үед өнөөдрийнх шиг шинэ хүүхэлдэйн кинонууд ар араас цуврах биш, суваг солиод янз бүрийн хүүхэлдэй үзэх боломж ч байгаагүй, тэгэхээр дахин дахин үзэхээс ч өөр аргагүй.

Бага насаа эргэж дурсангаа хүүхдүүдтэйгээ тухлан сууж дараах кинонуудыг үзээсэй гэж хүсэж байна.

Balto

Бидний багадаа үзэж өссөн 10 хүүхэлдэйн кино 1

Домог болтлоо алдаршсан Балто гэх нохойн түүхийг өгүүлнэ. Балто – чоно, нохойн цус холилдсон тул аль аль нь түүнийг хүлээн зөвшөөрч сүрэгтээ авдаггүй. Гэхдээ энэ нь түүнийг баатар, домог болоход нь нөлөөлөөгүй. Түүний эр зориг, хичээл зүтгэл нь хүүхдүүдэд сайн үлгэр дуурайл болно.

Anastasia

Бидний багадаа үзэж өссөн 10 хүүхэлдэйн кино 2

Оросын сүүлийн эзэн хаан Николайн охины тухай дуут хүүхэлдэйн кино. Распутины гараас арай хийж салсан тэрээр эмээтэйгээ зугтахаар галт тэрэг рүү гүйдэг ч хоцорч ганцаар үлдэнэ. Түүнийг асрамжийн газарт хүргэнэ. Өсөж том болсон тэрээр өөрийнхөө удам угсааг мэдэхгүй ч гэр бүлээ олохын хүсэл тээсээр л …

Lady and the Tramp

Бидний багадаа үзэж өссөн 10 хүүхэлдэйн кино 3

Гудамжаар гэр хийсэн нэгэн нохой болон сайн үүлдрийн гэрийн тэжээмэл тансаг нохойн хоорондын хайр дурлалын түүх. Уг киногоор хүүхдүүдэд нэгийг сургана: хүнийг гаднах төрх байдал, нийгмийн гарал үүслээр нь бүү дүгнэ, сайхан сэтгэл, тусч зан л хүнд байх ёстой зүйл ажээ.

The Land Before Time

Бидний багадаа үзэж өссөн 10 хүүхэлдэйн кино 4

Тухайн үеийн хамгийн эгдүүтэй хүүхэлдэйн кинонд тооцогдох болов уу. Бяцхан хөлт Бронтозавр, түүний найз нарт тохиолдох адал явдал хүүхэд бүү хэл томчуудын ч сэтгэлийг хөдөлгөнө.

The Hunchback of Notre Dame

Бидний багадаа үзэж өссөн 10 хүүхэлдэйн кино 5

Виктор Гюгогийн зохиолоор хийсэн ч гэлээ төгсгөл нь аз жаргалтай төгсдөг. Азгүй хайр дурлалынхаа төлөө зоригтой тэмцэх түүх, Эсмеральдын бүжиг хүн болгоны сонирхолыг татна.

Tarzan

Бидний багадаа үзэж өссөн 10 хүүхэлдэйн кино 6

Ширэнгэн ойд зэрлэг амьтдын дунд өсөж буй хүүгийн амьдралын түүхийг өгүүлсэн уг кино үерхэл нөхөрлөлийг харуулна. Киноны хурц баатрууд, жижиг хөгжөөнтэй явдал хүүхдийг өөрийн эрхгүй татах болно.

The Aristocats

Бидний багадаа үзэж өссөн 10 хүүхэлдэйн кино 7

Баян тансаг амьдралтай гурван муурын эд баялгийг шуналтай нэгэн булаахаар оролдож тэд бэрхшээлтэй тулгарна. Муурнуудад туслахаар ордны нэгэн муужгай ирэх бөгөөд тэрээр багаасаа тэмцэж сурсан, хэзээ ч бууж өгөхийг мэдэхгүй нэгэн.

The Sword In The Stone

Бидний багадаа үзэж өссөн 10 хүүхэлдэйн кино 9

11 настай Артур хүүд тохиолдох үйл явдал – ойн гүнд амьдардаг жаалхүү өөрийгөө Английн хаан болохыг гадарлаа ч үгүй яваа. Түүнд шидтэн Мерлин туслах болно.

The Swan Princess

Бидний багадаа үзэж өссөн 10 хүүхэлдэйн кино 8

Ид шидийн ордонд өрнөх үйл явдал – ордноосоо хөөгдсөн хаан өшөөгөө авахын тулд охиноо хунт гүнж болгоно. Гүнжид дурласан хүү энэ тухай юу ч мэдэхгүй, гүнжийг зөвхөн үнэнч хайр л аварна.

The Fox and the Hound

Бидний багадаа үзэж өссөн 10 хүүхэлдэйн кино 10

Ангийн удамтай нохой Коппер ойд бяцхан үнэг Тоддтой танилцаж дотны найзууд болно. Тэд үерхэлдээ үнэнч байна гэж бие биедээ тангараг тавина. Төд удалгүй байгалиасаа дайсан юм гэдгийг ойлгоцгоож яахаа мэдэхээ байна.

27
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *