
Английн баруун өмнөд хэсэгт орших Wiltshire мужийн Longleat сафари паркд хоёр жил гаруйн хугацаанд тусдаа амьдарсан ах дүү хоёр горилл сармагчингууд эргэн уулзсан сэтгэл хөдлөм уулзалт болсон байна. Kesho болон түүний дүү болох Alf нар Дублины амьтны хүрээлэнд төрсөн бөгөөд тэднийг дээрх сафари паркын шинэ гориллын эзэмшил газарт амьдруулахаар авчирсан нь энэ юм. Одоогоос бараг 3 жилийн өмнө Kesho-г 13 настай байхад нь үржлийн хөтөлбөрт оролцуулахаар Лондонгийн амьтны хүрээлэн рүү нүүлгэн шилжүүлсэн байна.Kesho амьтны хүрээлэнд эргэн ирээд 9 настай дүү Alf-ыгаа хармагцаа түүн рүү гүйж очсон ба тэд маш баяртайгаар тэврэлдэж байжээ. Мөн яг л хүмүүс шиг мөрөн дээр нь зөөлөн алгадаж, гарыг нь барин сэгсэрч байсан байна. Одооноос эхлэн цаашид хамтдаа амьдрах тэдний талаар Longleat-ын амьтан арчлагч Mark Tye хэлэхдээ “Дублины амьтан арчлагч тэднийг бие биенээ танина гэдэгт бүрэн итгэлтэй бус байсан. Гэвч яг уулзах мөчид тэд бие биенийгээ хараад л таньсан.” гэсэн байна. Эрдэмтдийн хэлж буйгаар гориллууд өөрийн хамаатан саднуудыг хамар дээрх үрчлээсээр нь таньдаг гэнэ.


1

1

0

0

0

0

0

0

SuPPeR
2012/08/20 at 11:05
xaxa
Зочин
2012/08/20 at 12:49
yasanch huurhun yum be
NaZi_yanKe
2012/08/20 at 14:46
hehehe
Aniraa_97
2012/08/20 at 23:31
ah duus um chini ingehees uur hayh bilde
urandush2
2012/08/21 at 00:24
huurhun haragdj bna
teen
2012/12/16 at 05:09
*** агаагаа санчлаа :))