Та дэлхийн томоохон 10 үйл явдлын гэрч болох болно

3

Цаг хугацаа мөр үлдээн өнгөрөхийн зэрэгцээ ирээдүйд юу хүлээж байгаа бол гэсэн нэгэн бодол бидэнд үлдээдэг. Долоо хоногийн дараа ч юм уу, сарын дараа юу болохыг таашгүй, бидний урьдчилан төлөвлөсөн аливаа ажил бүтэлгүйтэж нурах нь энүүхэнд. Сүүлийн үеийн хачирхалтай гэмээр нэг зүйл бол эрдэмтэд ирээдүйг маш итгэлтэй тодорхойлдог болжээ. Тэдний үзэж байгаагаар, ирэх 10 гаруй жилд дэлхий дахинд маш том үйл явдал болно, энэ нь бидний амьдралыг сайнаар эргүүлж ч мэднэ, эсвэл бүр устгаж ч болох юм. Та бүхэнд тэдний таамгаас танилцуулъя.

Сансар руу цахилгаан шатаар аялна

Сонсоход мөрөөдөл мэт боловч инженерүүд үнэхээр бодит болгохоор ажиллаж байна. 2050 он гэхэд задгай сансарт хүмүүсийг зорчуулах цахилгаан шат бий болох нь ээ. Нарны гэрлээр ажиллаж хэдэн мянган километр үргэлжлэх тросоор тоноглогдсон цахилгаан шатаар зөвхөн сансрын нисгэгчид зорчоод зогсохгүй, жуулчид ч мөн зорчиж болно.

Та гэрч нь болох дэлхийн томоохон 10 үйл явдал 12

Ажилчдын оронд роботууд

Уг төслийг хэрэгжүүлэх талаар маш удаан ярьж байгаа. Одоо үед ч үйлдвэрүүдийн 50 гаруй хувь нь ажилчдыг хөлсөлж байна. 21-р зууны хоёрдугаар хагас гэхэд шинжлэх ухааны нээлтийг шинэ төвшинд гаргана гэж үзжээ. Роботууд хүмүүсийг бүх салбарт орлоно: хүнд, хөнгөн үйлдвэр, машины жолоо барих …

Та гэрч нь болох дэлхийн томоохон 10 үйл явдал 13

Хиймэл эд эрхтэн

Донорын асуудал – анагаахад тулгараад байгаа бэрхшээл. Хэдэн мянган хүн шинэ амьдралаа эхлүүлэх боломжоо дугаарлан өдөр болгон хүлээж хэвтэнэ. Эмч нар нэгэн зүйлд найдаж байгаа нь: хэдэн арван жилийн дараа нөхцөл байдал хамаагүй дээрдэх буюу өвчтөний эд эсээс авч шилжүүлэн суулгах эд эрхтнийг лабораторийн нөхцөлд ургуулах. Ингэснээр хиймэл эрхтэнтэйгээ өвчтөн хамаагүй хурдан дасан зохицно гэжээ.

Та гэрч нь болох дэлхийн томоохон 10 үйл явдал 14

Флэш дээрх ДНК

Бид өнөөдөр флэшийг дуу хөгжим, график зэрэг мэдээлэл хадгалахад л ашиглаж байгаа бол тун удахгүй организмын мэдээллийг хадгалдаг болох нь. 2025 он гэхэд электрон мэдээлэл хадгалагч дээр хүний ДНК-г хадгалах боломжтой болно. Энэ нь дэлхийн хүн төрөлхтөн өөрийн өвчний түүхийг мэдэж цаашид ямар арга хэмжээ авахаа ч урьдчилан мэдэх боломжтой болно гэж эрдэмтэд үзэж байна.

Та гэрч нь болох дэлхийн томоохон 10 үйл явдал 15

Өвчнийг оношлох чипүүд

Өвчнийг цаг хугацаанд зөв оношилж чадаагүйгээс үүдэн эмгэнэлд хүргэдгийг бид мэднэ. Өвчнийг анхны шатанд нь илрүүлж чадсанаар үхлийн тоог багасгана. Энэ санааг хэрхэн хэрэгжүүлэх гэж байна вэ? Өдөржингөө хүний эрүүл мэндийг оношлох микро чипүүдийг хаа саагүй байрлуулна.

Та гэрч нь болох дэлхийн томоохон 10 үйл явдал 16

Динозаврууд эргэж ирнэ

Хэдэн сая жилийн өмнө устаж үгүй болсон ан амьтдыг буцаан амьдруулах туршилтын ажлуудыг зарим нэг лабораториудад хийгээд эхэлсэн. Эрдэмтдийн хэлж байгаагаар тэд ямар нэгэн хэмжээгээр амжилт гаргасан гэх бөгөөд үүгээр зогсохгүй гэдгээ ч мэдэгджээ. Хэрвээ тэд амжилттайгаар динозаврыг амилуулж чадвал неандертальцийг амилуулах ажилдаа ханцуй шамлан орно гэжээ.

Та гэрч нь болох дэлхийн томоохон 10 үйл явдал 17

Виртуал бодит байдал

Дэлхий дахины томоохон өөрчлөлт компьютерын салбарт хийгдэх нь мэдээж. Төрөл бүрийн гажет, нөүтбүүк болон өөр бусад хэрэгслүүд утга учиргүй мэт санагдаж үнэгүйдэх цаг удахгүй гэнэ. Дэлхий тэр даяараа цахилгаан импульст умбана, жирийн нүдний линзийн тусламжтайгаар интернэт орохоос гадна виртуаль бодит байдлыг ч бий болгож чаддаг болно.

Та гэрч нь болох дэлхийн томоохон 10 үйл явдал 18

Санаа бодлын тусламжтайгаар харилцах

Хүний санаа бодлыг унших тоног төхөөрөмж аль хэдийн буюу Зөвлөлт холбоот улсын үеийн “Гости из будущего”/ “Ирээдүйгээс ирсэн зочид” кино дээр гардаг. Бодит байдал дээр арай өөрөөр л харагдана. Бид ганц ч авиа гаргахгүйгээр хоорондоо микрочипийн тусламжтайгаар харьцах болно. Одоогоор сонсгол ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай тоног төхөөрөмж байдаг ажээ.

Та гэрч нь болох дэлхийн томоохон 10 үйл явдал 19

Нисдэг машин

Техникийн хөгжил үргэлжилсээр – ирээдүйн агаарын машины хувилбарыг танилцуулаад байгаа юм. Мэргэжилтнүүдийн төсөөлж байгаагаар 2030 он гэхэд нисдэг машин одоогийн замаар явдаг машины адил жирийн үзэгдэл болно. Хувийн хэрэгцээндээ хэн дуртай нь агаарын машин худалдан авч цаг хугацаанд баригдахгүй байх цаг тун ойрхон бололтой.

Та гэрч нь болох дэлхийн томоохон 10 үйл явдал 20

Дэлхийн хүмүүс бүгд нэгдэнэ

Шинжлэх ухааны аливаа нээлтүүд нь улс орнуудын хил хязгаарын бат бөх байдалд нөлөөлж дэлхий нэг нийгэм болоход түлхэц болно гэж үзэж байна. Нэг том гүрэн, яг л одоогийн АНУ шиг ч юм уу, хуучны ЗХУ шиг. Геополитикийн энэ өөрчлөлт терроризмыг устгаж, элдэв хямрал гарах эрсдэлийг бууруулна.

Та гэрч нь болох дэлхийн томоохон 10 үйл явдал 21

57
БахархмаарБахархмаар
11
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. ganaa

    2016/04/17 at 21:34

    dk

  2. Зочин

    2016/04/17 at 22:54

    Ter hurtel uhehgui l ym shuu

  3. Электрон Жаал

    2016/04/17 at 22:55

    orchin uyed tehnologiin hurdiig hemjih bolomjgui tiimees edgeer hugatsaanuud n neg bol het naana ugui bol mash udaan hugatsaanii adaraa bielee olno

  4. Зочин

    2016/04/17 at 23:03

    Усны хэмжээ байхгүй болно биздээ тэр яахуу

  5. Дэрмээ Эрдэм

    Дэрмээ Эрдэм

    2016/04/18 at 10:57

    awesome

  6. Зочин

    2016/04/18 at 12:27

    Zugeer l Agaariig us bolgodog sav bii bolchihson bgaa medeegui neg ni medeed avaarai, unadag duguindaa zoochihood yavj bgaa, Manaid bol orj ireegui bh, orj irsen ch yumuu

  7. ul medeh negen hun ymartaich mongoliin ergen :)

    2016/04/18 at 17:28

    ygd dinosaur buteehiig mash ih huseed bn ? heden say jiliin dinosauruud mohhod hun torolhton uusen bii bolson ygd zaaval dinosauruud uhehed hun bii bolov ? gedeg asuult orj magadgui ygd gevel baigal eh ene yrtsontsiig togtvortoi bailgahiin tuld ter ih dinosauriig mohooj hun torolhtniig uusgesen hervee dinosauruud dahin uusen bii bolvol ene uneheer aimshigtai zuil urjild oruulahgui geed hoyr em huisnii dinosaur buteehed zaaval negniih ni huis ni soligdoj baigaliin jamiig dagah l bolno. busad neeltuud ch shn bn harin ene dinosaur l aimshigtai sanagdaj bn. bas ene robot het uhaantai robot hiih bas buruu zuil hogjil devshilt bish aimshig buteene shuu. mash olon uhaantnuud uuniig anhaaruulj bga.

  8. Зочин

    2016/04/19 at 09:34

    ul medeh negen hun ymartaich mongoliin ergen :) chi arai ih kino uzeed bna xaxa

  9. Seafret

    2016/04/20 at 22:37

    Утгаа алдхан дээ

  10. Зочин

    2016/05/02 at 22:37

    ДИНОЗАВР Ч Арай амилуулж чадахгүй байлгүй.Чадлаа гэвэл үхээгүй л байгаасай.Гэхдээ эрдэмтэдээ АМЖИЛТ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *