Хуванцар саваар хийгдсэн завь Номхон дөлгөөн далайд хийсэн аялалаа дуусгажээ [14 фото]

0

Хуванцар саваар хийгдсэн завь Номхон дөлгөөн далайд хийсэн аялалаа дуусгажээ [14 фото]

Өчигдөр буюу 2010 оны 7-р сарын 26-ны өдөр 12.500 ширхэг хаягдал хуванцар саваар хийгдсэн усан завь Номхон дөлгөөн далайд хийсэн аялалаа амжилттайгаар дуусгаж, зорьсон газраа хүрчээ. “Plastiki” хэмээн нэрлэгдсэн энэ хөлгийн багийнхан Сан-Францискогоос Сидней хүрэхээр зорин гарсны эцэст аялалаа дуусгасан нь энэ бөгөөд завиа бүтээхдээ нарны эрчим хүчийг ашиглах хавтангууд, салхин сэнс, дугуйт цахилгаан үүсгүүр гэх мэт дан сэргээгдэх эрчим хүчний системүүдийг ашигласнаас гадна сав бүрийг хооронд нь нааж бэхлэхдээ чихрийн нишингэнээс гаргаж авсан органик цавуу ашиглажээ. Британийн адал явдал хайгч, хүрээлэн буй орчны талаар судлаач мэргэжилтэн David Mayer de Rothschild нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр 2010 оны 3-р сарын 20-ны өдөр Сан-Францискогоос гарсан “Plastiki” хөлгийн багийнхан аялалынхаа явцад тэнгисийн хүчилшил, далай тэнгисийн бохирдол, далайн түвшний өсөлт, хүрээлэн буй орчны дулаарал гэхчилэн байгаль орчны асуудалд өртөөд байгаа хэд хэдэн хотуудаар зочилсон байна. Энэхүү хуванцар саваар хийгдсэн хөлгийг бүтээх бодол David Mayer de Rothschild-ын толгойд 2006 онд орсон бөгөөд тухайн үед United Nations-ын хийсэн хуванцар сав нь далай тэнгисийн усанд ноцтой аюул нүүрлүүлж байгаа бодитой мэдээллээс үүдэн энэхүү санаа төрсөн хэмээн мэдэгджээ. 20 метр хэмжээтэй энэ хөлгийн багийнхан аялалын явцад 6х4.5 метр жижигхэн өрөөнд бүгд амьдарч байсны зэрэгцээ урьдаас бэлтгэн авч гарсан лаазалсан болон бэлэн хүнсний бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах үүднээс хөлөг дээрээ бяцхан хүнсний ногооны цэцэрлэг байгуулсан байв. Хөлгийн багийн ахлагч Jo Royle багийн цорын ганц эмэгтэй гишүүн байсан ба тэрээр британийн далайчин юм. Хөлөг онгоцны тухайд “Plastiki” усан завь нь Австралийн далай тэнгисийн музейд тавигдах юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    2010/07/28 at 09:20

    Bas tasarhai zavi bna shdee

  2. jerry-man

    2010/07/28 at 10:10

    :-o

  3. turuu_designer

    2010/07/28 at 10:57

    ene chin harin aytaihan ed uu?……….

    Shuurga garsan hiiseed yvchuul yanaaa!!!!!!!!!!!!!!!!!!!

    :-x :-x :-x :-x :-x :-x :-x :-x :-x :-x :-x :-x

  4. ANUKA

    2010/07/28 at 11:28

    Shuurga garsan hiiseed yvchuul yanaaa!!!!!!!!!!!!!!!!!!!

    harin ti xaxaxaxaxaxa
    :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-)

  5. bcool

    2010/07/28 at 12:44

    laitai ain

  6. exo

    2010/07/28 at 14:03

    Uul ni gaigui l yum daan ch asar ih eresdel bga daa…… Tstststs! Ingej amia tavij ner nuuree gargah gej…. Uur yum oldoogui l yum bhdaa! Hunii sonirhol oo gej… :-x

  7. kusha

    2010/07/28 at 15:46

    hehe ashgui esen mend hvreh gazartaa hvrchee :-)

  8. LillLove

    2010/07/28 at 20:32

    :-? 8-)

  9. doogii0118

    2010/07/29 at 07:20

    oo tas tas

  10. Dx555

    2010/07/31 at 16:24

    8-)

  11. tumku_opposite

    2010/09/04 at 21:30

    sonin ain

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *