Үлгэр хэрхэн сайхнаар төгсдөгийн бодит амьдрал дээрх жишээ болсон нэгэн явдлын тухай өгүүлье. Quasimodo нэртэй энэхүү бөгтөр нуруутай герман овчарк нохой аврах газарт амьдарч байжээ. Биеийнх нь цээжин хэсэг нь нийт биеийн уртын ихэнх хэсгийг бүрдүүлсэн энэ нохойны толгой хэвийн хэмжээтэй боловч бараг хүзүүгүй учир яг л Парисын дарь эхийн сүмийн бөгтөр нуруут шиг харагддаг байна.
Тийм ч учраас Quasimodo нэртэй болсон гэнэ. Цэвэр цусны үүлдрийн уг герман овчаркыг энэ сарын эхээр Кентаккигаас олсон бөгөөд 1-р сарын 28-нд Миннесота дахь Secondhand Hounds амьтан хамгаалах газарт түр байрлаж байгаа аж.
Сошиал сүлжээгээр түүний тухай мэдээлэл тархсанаар Quasimodo олон мянган фенүүдтэй болоод байгаа нь түүнийг гэр бүлийнхээ гишүүн болгон хайрлах эзэн олдоно гэсэн найдварыг төрүүлж байгаа юм. Богино сээр нурууны эмгэгийн улмаас ийм онцгой төрхтэй болсон Quasimodo-той адилхан нохой дэлхий дээр одоогоор 13 байдаг нь мэдэгдээд байгаа юм байна.