Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав

0

Арслант хот буюу Сингапур хэмээх улс нь Зүүн Өмнөд Азийн хамгийн жижиг орон бөгөөд дэлхийн үлдсэн цөөн тооны хот-улсуудын нэг билээ. Бүтэн жилийн турш халуун дулаан байдаг халуун бүсийн чийглэг уур амьсгалтай энэ орныг зорих жуулчдын хөл хөдөлгөөн огтоос тасардаггүй. Үзэж харах зүйл арвинтай, улс орнуудын хувьд хөгжлийн өвөрмөц содон, үлгэр жишээ болсон загварын билэг тэмдэг болдог энэ улс руу Монгол улсын иргэн хүн 14-30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй байдаг. Харин түүнээс дээш хоногоор зорчих бол виз хүсэх учиртай. Хаврын хахирган цагийг Сингапурын тааламжтай цаг агаарт өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа хүмүүст тус улсад очоод үзэж харах зүйлсийн тухай мэдээллийг санал болгож байна.

Clarke Quay

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 20Хотын хамгийн алдартай газар болох энэ газарт бизнесийн дүүрэг, амралтын газар, ботаникын цэцэрлэгт хүрээлэн, музей, дүрслэх урлагийн галерей, задгай худалдааны төвүүд зэргийг архитектурын хувьд нэгтгэж чадсан нь гайхмаар.

Marina Bay Sands зочид буудал

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 1Энэ бол Сингапур дахь хоёр нэгдсэн амралтын газрын нэг юм. Гурван 55 давхар цамхгийн орой дээр хөлөг онгоц байрласан өвөрмөц архитектур бүхий зочид буудалд асар том хоёр театр, шинжлэх ухааны музей, мөсөн гулгуурын талбай, зоогийн газрууд, казино, дэлгүүрүүд бүгд бий. Түүнчлэн зочид буудлын 57 дахь давхарт байрлах ирмэг нь харагдахгүй усан сан хамгийн алдартай.

Fountain of Wealth

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 18Дэлхийн хамгийн том усан оргилууруудын нэг энэхүү усан оргилуур 1998 онд Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд дэлхийн хамгийн том усан оргилуур хэмээгдэн бүртгэгдэж байсан.

Gardens by the Bay

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 2125-50 метрийн өндөртэй ер бусын хэлбэр бүхий аварга том модод бүхий энэхүү гайхамшигтай цогцолбор нь 22 метр өндөрт байрласан 42 метрийн урттай дүүжин гүүрээр чимэглэгдсэн ба энэ аварга модод шөнийн цагаар өнгө өнгийн гэрэл цацруулж, сэтгэл татам хөгжим эгшиглэдэг.

Merlion

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 2Арслангийн толгой, загасан биетэй өвөрмөц бодгалийн амнаас хүчирхэг усан оргилуур оргилсон энэ газар шөнийн цагт үнэхээр үзэсгэлэнтэй.

Сингапурын ботаникын цэцэрлэгт хүрээлэн

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 3Энэ улсыг алтан цахирмаа цэцгийн улс ч гэх нь бий. Олон зүйлийн тансаг цэцэгсийн өнгө үзэсгэлэнгээр нүд хужирлан алхах гайхалтай боломжийг энэ цэцэрлэгт хүрээлэнд эдлэх боломжтой.

Сингапурын амьтны хүрээлэн

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 4

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 5Нээлттэй амьтны хүрээлэнгээрээ дэлхийд алдартай энэ улсын амьтны хүрээлэнд амьтдыг хорьж хаасан тор гэж үгүй. Төмөр сараалжин торны оронд усан суваг шуудуу, гуалин моддыг ашигласан байдаг нь онцгой. Ийм болохоор амьтад нь өөрсдийн уугуул зан чанар, зуршлыг харуулж чаддаг. Тэр ч байтугай сармагчингуудтай хамт өглөөний цай ууж, анаашийг хооллож болно. Амьтны хүрээлэн явахдаа шөнийн сафаригаар аялахаа бүү мартаарай.

Jurong Bird Park шувууны парк

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 6Бас л ямар хашаа хороо, торгүй нөхцөлд эрх чөлөөтэй амьдардаг шувуудыг энд харах түүгээр ч зогсохгүй үүрэнд нь айлчлах боломжтой.

Моддын оройг холбосон дүүжин гүүр

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 7Macritchie байгалийн нөөц газар дахь TreeTop Walk дүүжин гүүр нь моддын дээгүүр буюу 25 метрийн өндөрт байрласан 250 орчим метр урттай гүүр юм. Ширэнгэн ойн амьдралыг ажиглаж, эндхийн уугуул бодгалиудыг харж, сонин хачин шувуудын жиргээнийг сонсохын хамт Сингапурыг ямар гайхалтай ногоон хот болохыг мэдрэх боломжийг энэ гүүр олгодог.

Universal Studios зугаа цэнгэлийн парк

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 8

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 9Азийн хамгийн өндөр галзуу хулгана байрладаг энэхүү зугаа цэнгэлийн парк нь алдарт кино студийн сэдэвчилсэн парк юм.

Marine Life Park далайн музей

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 10

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 11Дэлхийн хамгийн том далайн музейнүүдийн нэг болох энэхүү далайн музейд 800 гаруй төрөл зүйлийн 100,000 орчим далай тэнгисийн амьтдыг харж болно. Түүнчлэн задгай далайд байрлах дэлхийн хамгийн том панорам маягийн суваг нь 36 метрийн өргөнтэй, 8,3 метрийн өндөртэй. Энэхүү аварга том аквариум нь зочдод тэнгисийн ёроолд байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг.

Чөтгөрийн дугуй /Ferris wheel/

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 19

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 122014 оны 3-р сарыг хүртэл дэлхийн хамгийн том чөтгөрийн дугуй гэгдэж байсан Лас Вегасын чөтгөрийн дугуйнаас 2 метрээр өндөр энэхүү чөтгөрийн дугуйн бүхээгнээс хотыг бүхэлд нь харж болно. Мөн вип өрөөнд нь бүтэн цагийн турш хоёр тойрох боломжтой ба энэ хугацаанд оройн хоол зооглож, Сингапурын алдартай Singapore Sling коктейлийг шимэх боломжтой.

Хятад, Энэтхэг, Араб хөршүүд

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 13

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 15Энэ улсад соёлын олон ялгаатай талыг харж болно. Үндэстний дөрвөн өөр төлөөлөл болсон хятад хороолол, шинэ болон хуучин малай дүүрэг, бяцхан энэтхэг хороололд тус бүрийн өвөрмөц онцлог бүхий соёлтой танилцаж, мартагдашгүй цаг мөчийг өнгөрүүлж болно.

ZoukOut хөгжим бүжгийн фестиваль

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 14

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 16Зүүн Өмнөд Азидаа хамгийн том энэхүү хөгжим бүжгийн фестиваль нь Сентоза арал дээр болдог. Зөвхөн Азийн орнуудаас төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүмүүс зорин ирж оролцдог энэ фестиваль 1 км гаруй урт элсэрхэг эрэг дээр болдог. Амарч, идэж, зугаацаж цэнгэх боломжтой энэ эргийн зөөлөн торгомсог элсэн дээр хөл нүцгэн бүжих шиг гайхалтай зүйл үгүй.

Сингапурын агаарын тээвэр

Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулав 17Сингапурын агаарын тээврийн үйлчлэгчдийн хувцас үндэстний хэв шинжийг агуулсан үнэхээр өвөрмөц. Airbus A-380 нисэх онгоцны тусгай тансаг кабинд арабын шейх шиг өөрийгөө мэдэрч болно.

10
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *