Саудын Араб эмэгтэй гэхээр хүн бүрийн толгойд зөвхөн нүд нь л ил харагдах гивлүүр зүүсэн өргөн нөмрөг хувцастай хүний төрх бууна. Харин тус улсын гүнж Дина Абдулазиз Аль Сауд улсынхаа энгийн эмэгтэйчүүдтэй огт адилгүй. Тэрээр өндөр үнэтэй сүүлийн үеийн загварын хувцасны дэлгүүртэй бөгөөд өөрөө гивлүүр, нөмрөг өмсдөггүй.
Богино үс, этгээд онцгой зохирол бүхий хувцаслалтын хэв маягаараа алдартай энэ эмэгтэйн D’NA дэлгүүр нь Эр Рияд хотноо 2006 онд нээгджээ. Энэ дэлгүүрийн үйлчлүүлэгчид нь зөвхөн Дина Абдулазиз Аль Саудын хувийн урилгатай хүмүүс байдаг.
Дэлгүүрийнхээ коллекцийн сонголтыг тэрээр Муслимын ертөнцийн өвөрмөц таашаал, уламжлалд үндэслэн өөрийн биеэр хийдэг байна. Загварын шоунуудад байнга зочилдог энэ эмэгтэйд олон алдартай загвар зохион бүтээгч найзууд бий.
Нью Йоркт удаан хугацаагаар амьдарсан нь түүний загварын хэв маягт багагүй нөлөөлсөн ч тэрээр дорнын болон барууны уламжлалыг гайхалтай хослуулж чаддаг. Deena 1996 онд Саудын ханхүү Abdulaziz Bin Nasser Bin Abdulaziz Al-Saud-тай танилцаж гэрлэсэн бөгөөд тэд нэг охин, хоёр хүүтэй.
Нийгмийн түгшүүртэй байдлыг үл харгалзан гэртээ гэр бүлийнхэнтэйгээ байх дуртай түүний сонголтыг олон хуучинсаг үзэлтнүүд буруушаадаг боловч гүнж өөрийн сонголтонд хэзээд үнэнч байх болно гэж хэлдэг байна.