Сансар огторгуйн тухай 10 худал мэдээлэл

1

Бид аливаа төрлийн мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодитой, баримттай эх үүсвэрээс авах нь зохистой болохыг энэхүү нийтлэл харуулж байгаа ажээ. Үнэн хэрэгтээ бид өдөр бүр маш олон төрлийн мэдээ мэдээллийг янз бүрийн эх сурвалжуудаас авдаг бөгөөд тэдгээр нь үнэн худал, бодитой болон бодит бус гэсэн хоёр төрөл байдаг. Доор дурдсан итгэл үнэмшлүүдийг бид Холливудын кинонуудаас мөн буруу төсөөллөөсөө голчлон олж авсан байдаг ба үнэн хэмээн итгэж явдаг. Гэвч эдгээр нь бүгд бодит бус зүйл юм байна.

1. Бид задгай сансарт дэлбэрнэ

Бидний олонх нь хамгаалалтын өмсгөлгүйгээр задгай сансарт гарвал өөрийгөө дэлбэ үсэрнэ гэж боддог. Мэдээж хэрэг задгай сансарт тусгай өмсгөлгүй гарах нь биднийг үхэлд хүргэх боловч энэ нь дэлбэрнэ гэсэн үг биш. Задгай сансарт хамгаалалтын өмсгөлгүй гарсан хүн хүчилтөрөгчийн дутлын улмаас амьсгал бүтэж үхнэ.

Сансар огторгуйн тухай 10 худал мэдээлэл 2

2. Сугар гариг ба дэлхий нь яг адилхан

Сугар гаригийг олон тохиолдолд манай дэлхийн ихэр гэж дурдсан байдаг. Гэхдээ энэ нь энэ хоёр гариг яг адилхан гэсэн үг биш юм. Энэ гариг гайхмаар зузаан агаар мандалтай учраас энэ гаригийн гадаргуу ямар таагүй, аюултай гэдгийг нь бид Сугар гариг руу сансрын хөлөг илгээх хүртэл мэдээгүй байсан.

Сансар огторгуйн тухай 10 худал мэдээлэл 11

3. Нар бол галт бөмбөлөг

Нар нь гэрэлтдэг болохоос бус шатдаггүй. Нарны үүсгэж буй халуун нь үнэндээ цөмийн урвалын үр дүн.

Сансар огторгуйн тухай 10 худал мэдээлэл 3

4. Нар шар өнгөтэй

Хэн нэгнээс нар зурахыг хүсвэл тэр гарцаагүй шар өнгийн харандаа сонгоно. Гэхдээ нарыг шар өнгөтэй харагдуулж байгаа зүйл нь манай дэлхийн агаар мандал юм. Үнэндээ нар нь цагаан өнгөтэй.

Сансар огторгуйн тухай 10 худал мэдээлэл 10

5. Дэлхий зундаа наранд ойртдог

Манай гариг нь зууван хэлбэрийн орбиттой. Дэлхийгээс нар хүртэлх зай 150 сая км. Дэлхийн нартай ойртох хамгийн ойрын цэг 147 сая км, хамгийн хол цэг 152 сая км зайтай.

Сансар огторгуйн тухай 10 худал мэдээлэл 4

6. Саран дээр үргэлжийн харанхуй хэсэг байдаг

Сарны бүх тал янз бүрийн цэгүүд дээрээ нарны гэрлийг хүлээн авч байдаг.

Сансар огторгуйн тухай 10 худал мэдээлэл 5

7. Сансрын дуу чимээ

Сансарт агаар мандал байдаггүйгээс дууны долгион тархахгүй ч агаар мандалтай газарт дуу чимээ байх боловч бага зэрэг хачирхалтай байдаг. Жишээ нь Ангараг гариг дээр дуу чимээ илүү тон өндөртэй гэх мэт.

Сансар огторгуйн тухай 10 худал мэдээлэл 6

8. Та жижиг гаригуудын зурвасаар аялж чадахгүй

Сая сая обьектууд бүхий энэ зурвасын хамгийн том биет нь урьд нь жижиг гариг байсан Ceres бөгөөд одоо одой гаригт багтдаг. Энэ гариг нь 950 км диаметртэй. Жижиг гаригуудын бүс дэх хоёр обьектын хоорондох зай хэдэн зуугаас хэдэн мянган км хүрнэ. Эдгээрийн бие биенээ мөргөх боломж 1 саяд 1 удаа тохиолдоно. Тэгэхээр энэ бүсэд аюулгүй аялах боломж бий гэсэн үг.

Сансар огторгуйн тухай 10 худал мэдээлэл 7

9. Хятадын их цагаан хэрмийг сансраас харж болно

Энэ бол цахим ертөнцөд тарсан худал мэдээллүүдийн нэг.

Сансар огторгуйн тухай 10 худал мэдээлэл 8

10. НАСА засгийн газрын төсвийн бараг 1/4-ийг авдаг

АНУ бусад аль ч үндэстнээс илүүтэйгээр сансрын хайгуул судалгаанд хөрөнгө оруулалт хийдэг нь эргэлзээгүй. Гэвч сүүлийн жилүүдэд НАСА олон нийтийн дэмжлэгийг алдаж эхэлж байгаагаас үүдэн энэ хөрөнгө оруулалт буурч байгаа. Сансар огторгуйн талаар сонирхох хүмүүсийн сонирхол улам бүр буурсаар байгаа. НАСА-гийн тулгараад байгаа хамгийн том асуудлуудын нэг нь маш их мөнгийг үрж байна гэсэн олон нийтийн ойлголт юм. Үнэндээ ард иргэд НАСА-гийн төсвийг хэтрүүлэн үнэлдэг. Хүмүүс улсын төсвийн 25%-ийг НАСА авдаг гэж боддог ч үнэн хэрэгтээ 2015 оны төсвийн дэлгэрэнгүй жагсаалтаас харахад улсын төсвийн 0,5 орчим хувь нь НАСА-д зориулагдсан байна.

Сансар огторгуйн тухай 10 худал мэдээлэл 9

28
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2019/07/09 at 00:39

    Эхний тайлбар маш буруу шүү. Задгай сансарт хамгаалалтын өмсгөлгүй гарсан хүн хүчилтөрөгчийн дутлын улмаас амьсгал бүтэж үхэх биш харин агаарын даралт байхгүйн улмаас судаснууд тэлж, нарийн судаснууд, ялангуяа тархины судаснууд зүрхний шахалтыг даалгүй хагарч, маш богино хугацаанд цус харваж үхнэ. Амьсгал бүтэх бол үүний дэргэд юу ч биш. Тэр бүү хэл Эверестийн оргилд гарсан бие муутай хүнд ч ийм эрсдэл учирдаг. Мөн задгай сансарт хүний арьс булчин маш их хөөж памбайна. Яагаад гэвэл бидний бие маш их /2 тонн гаруй/ агаарын даралтын шахагдмал орчинд дасан зохицсон байдаг бөгөөд бидний биеийн дотоод даралт агаарын тэр их даралтын эсрэг тэнцүү үйлчлэлд оршдог юм. Иймээс гадна агаарын даралт байхгүй болсон тохиолдолд биеийн дотоод даралт ямар үйлчлэл үзүүлэх нь ойлгомжтой. Нуруун дээрээ бумба тавихад нурууны мах яаж сорогдож хөөдгийг хүн бүхэн мэднэ. Яг ийм үзэгдэл бүх биеийн гадаргууд нэлэхүйдээ үйлчилнэ. Биеийн дотоод даралтын үйлчлэлийг ямар ч хүн тэсэхгүй тэр дороо үхнэ. Задгай сансарт өмсгөлгүй гарч болохгүй гол шалтгаан энэ. Харин энэ нийтлэлд бичсэн шиг хүчилтөрөгчийн дутагдалд орно гэж, өөрөөр хэлбэл ам хамартаа хүчилтөрөгчийн хошуувч зүүчихэд аюулгүй гэж тайлбарлавал том эндүүрэл. Хүчилтөрөгчийн дутагдалд орох нь байтугай уушиг тэлж чадахгүй, өөрөөр хэлбэл агаарын даралтгүй орчинд хүн уушиг руугаа ямар нэгэн хий оруулах юмуу эсвэл уушгиндаа хоосон орон зай /вакуум орчин/ үүсгэж чадахгүй. Задгай сансарт гарахад зориулсан өмсгөл нь хүнийг хүчилтөрөгчөөр хангахаас гадна хамгийн чухал нь дэлхий дээрх агаарын даралттай яг адил тэнцүү даралтыг дотроо агуулж байдагт оршмой.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *