Бүх цаг үеийн хамгийн олон шагнал авсан эмэгтэй уран бүтээлч хэмээгдэн Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд бичигдсэн Америкийн нэрт дуучин Whitney Houston 48-хан насандаа хорвоог харуусалтайгаар орхин одсон хэдий ч алдар цуугаа дуурсгасан түүний хүндэтгэлд зориулагдсан бас нэгэн шинэ уран бүтээл төржээ. Энэ бол бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай уран бүтээлчдийн нэг, алдарт дуучны Америкийн поп, R&B дуучин Jordin Sparks-тай бичүүлсэн хамгийн сүүлийн дуу болох “Celebrate” дууны клип юм.Энэхүү дуу нь 1976 оны киноноос сэдэвлэн бүтээгдэж, өмнөхийн адил Sparkle хэмээн нэрлэгдэн энэ оны 8-р сарын 17-нд нээлтээ хийхээр зэхэж байгаа Sparkle мюзикл киноны дуу бөгөөд тус киноны хөгжмүүдийг багтаан ирэх 31-ний өдөр худалдаанд гарах Sparkle: Music from the Motion Picture цомгийн албан ёсны анхны сингл болон гарч байгаа юм. Дээрх кинонд Sparks, Houston нар хамтран тоглосон ба Celebrate дууны клипний зураг авалт 2012 оны 5-р сарын 30-нд хийгджээ.
Монгол сервер
[ Share.XopoM ] [111 MB]
[hr]Гадаад сервер
[ ZippyShare ] [ HipFile ] [ RapidShare ] [ Ziddu ] [111 MB]
ass_kiss
2012/07/03 at 14:31
хөөрхий минь даанч нас барсан үхэхээсээ өмнө бас уран бүтээлээ гаргажээ