Хүйтэн ус хүний хоол боловсруулах тогтолцоог хамгийн ихээр гэмтээдэг.
Судлаачид мөстэй усны хүний биед үүсгэх хор уршгийг судалж дүгнэжээ: ямар ч тохиолдолд хүйтэн ус ууж болохгүй, ялангуяа халуун өдөр уух нь хамгийн аюултай байдгийг тэд илрүүлжээ.
Судалгаагаар ихэнх хүмүүс амны цангаагаа гаргахын тулд хүйтэн ус уухыг илүүд үздэг гэж гарчээ. Гэвч энэ нь биед маш муу бөгөөд ноцтой асуудлуудыг үүсгэдэг. Судлаачдын хэлж байгаагаар энгийн, өрөөний температурын ус уух нь хамаагүй дээр байдаг аж. Ийм усаар амны цангаагаа илүү хурдан тайлах боломжтой ба үүнээс гадна ходоод гэдэсний замын гэмтэл үүсэх эрсдэл буурдаг гэнэ.
Эрдэмтэд хүйтэн ус нь хоол боловсруулах тогтолцоонд хамгийн ихээр хор хөнөөл учруулдаг гэж үзэж байна. Учир нь хүйтэн ус уусны дараа судас агшиж хоол боловсруулалт удаашрахад хүргэдэг.
Үүнээс гадна мөстэй ус уусны дараа бие махбод тэжээлийн бодис хүлээн авдаггүй аж. Учир нь биеийн температур хэвийн үед ойролцоогоор 36,6 градус байдаг бол биед хүйтэн зүйлээр үйлчлэхэд бие организм температурын тэнцвэрийг хадгалахын тулд энерги зарцуулах шаардлагатай болдог. Үр дүнд нь бие организм бичил элементийн хэрэгцээгээ хангалттай авч чадахаа больдог.
Мөн хэт хүйтэн усыг халуун өдөр уувал ханиад хүрч хүндрэх аюултай. Хэт хүйтэн ус нь тэнэгч мэдрэлийг өдөөж үр дүнд нь зүрхний цохилтыг удаашруулан амь насанд аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг. Тиймээс усны температурын зөв хэрэглээ нь хүний биед чухал ач холбогдолтой гэдгийг эрдэмтэд анхааруулж байна!
Lamjav Munkhuu
2017/05/28 at 17:25
bitgii hudlaa yum yriad bai
Зочин
2017/05/28 at 18:47
би гадаа ажилладаг хүйтэн юм ууж өнждөг.биеэ муутгаж өнждөг юм байна.
Davaadulam Byambaa
2017/05/28 at 19:06
Энэ ч үнэий хувьтай шүү. Хүний биеийн дулаан хэд бг вэ. Дор хаяж Тийм хэмжээний хэмтэй хоол унд ус хэрэглэж байх хэрэгтэй гэдгийг судлаач хүний хувьд үздэг
Amar Bayasaa
2017/05/29 at 02:52
Сайхан шүд ташим булагийн хүйтэн ус халуун өдөр залгилмаар болчлоо