Нүүр Зөвлөгөө Бүх л шөнөжингөө нялх хүүхэд шиг бөх гэгч унтахад туслах нурууны 4 дасгал

Бүх л шөнөжингөө нялх хүүхэд шиг бөх гэгч унтахад туслах нурууны 4 дасгал

13
1

Нойр хулжиж орхивол бүх зүйл дуусах нь тэр. Хүмүүс ч уур хүргээд байх шиг, ажил хэрэг ч урагшлахгүй, ирээдүй нэг л бүрзгэр санагдаж эхэлдэг. Стресс, олон цагаар компьютер, жолооны ард суух зэрэг нь нуруунд сөргөөр нөлөөлж унтахаас өмнө бие сулрахад хүндрэл учруулна. Тийм учраас унтахаар хэвтсэн ч орондоо баахан хөрвөөсөөр унтсан нэр зүүж өглөө дутуу нойртой сэрнэ.

Нурууг суллах хэд хэдэн энгийн байрлалуудыг танд бэлдлээ. Эдгээр дасгалыг хийснээр таны бие суларч тайван унтахад тусална. Орондоо ороод хийж болно, мөн  ямар ч бэлтгэлтэй хүн хийж болно.

1. Салхийг суллах байрлал

Ананасана буюу салхийг суллах байрлал – минутын дараа гэхэд нурууны бүх булчинг суллана. Үүнээс гадна йогийн уг байрлал нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих учраас өглөө сэрээд хийхэд тустай.

Хэрхэн хийх вэ:

  • Нуруугаараа дээш харан хэвтээд тайвширна
  • Хөлөө өвдгөөрөө нугална
  • Амьсгалаа авахдаа хоёр гараараа хоёр өвдгөө бариарай.
  • Амьсгалаа гаргахдаа өвдгөө гэдэс рүүгээ шахна.
  • Амьсгалаа гүнзгий авна. Амьсгал авахад хөл их биетэй наалдсан байх бол амьсгал гаргахад хөл гэдэс рүү шахагдсан байрлалд байна. Энэ байрлалд 8-10 удаагийн амьсгал авах хугацаанд байна. Ойролцоогоор 1 минут.

2. Хөлөө хананд наах

Хөл, нуруу амрахад нөлөөлөх бөгөөд цээжний булчин идэвхтэй ажиллаж хүчилтөрөгчөөр хангагдана.

Хэрхэн хийх вэ:

  • Өгзөг байх газраа дэр тавина.
  • Дээш харан хэвтээд ханын дагуу хөлөө дээш өргөнө.
  • Хоёр гараа алдлаад тайван, жигд амьсгална. Энэ байрлалд 1-2 минут хэвтэнэ.

 

3. Нурууны далд булчинг суллах давалгаат дасгал

Давалгаат дасгал нурууны булчинг сайн сулладаг – нурууны “далд” булчинд хүрнэ. Хоёр алхамаас бүрдэнэ.

Алхам 1:

  • Нуруугаараа дээш харан хэвтээд нуруу, өгзөг доороо хуйлсан алчуур эсвэл өөр жижиг дэр эвж тавина.
  • Хөлийн улаа хоёр тийш савлана – бүрэн сулласан байна. Хөлөө савлахдаа мөн толгойгоо хоёр тийш савлана, гэхдээ хүзүү, нуруунд ачаалал өгөхгүйгээр. Толгой, хөлийг нэг чигт эсвэл эсрэг чиглэлд савлаж болно – өөрт эвтэйхнээр хийнэ.
  • Биеэ бүрэн суллаж нурууны булчинд давалгаа, чичиргээ ирж байгааг мэдрээрэй. Дасгалыг 1 минутын турш хийнэ.

Алхам 2:

  • Доош харан хэвтэхдээ толгой доороо хуйлсан алчуур эсвэл жижиг дэр тавина. Гар их биеийн дагуу сул байна.
  • Хөлийн улаа хоёр тийш савлахад нурууны булчингийн дагуу чичиргээ ирж байгааг мэдэрнэ. Дасгалыг 1 минут хийнэ.

 

4. Шавасана

Энэ дасгалыг зөв хийж чадвал ямар нэгэн төвөггүйгээр та тайван нойрсох болно.

Хэрхэн хийх вэ:

  • Нуруугаараа дээш харан хэвтээд алгаа дээш харуулан их биеийн дагуу тавина. Толгойн доороо жижиг дэр эсвэл хуйлсан алчуур тавиарай.
  • Хөлийн үзүүрээс эхлээд дээш чиглэлд биеэ суллана. Амьсгалын 20 удаагийн дасгал хийнэ – амьсгалаа аажим уртасгасаар байгаад өөрийн дураар амьсгална. Бодол санаа эргэлдэж эхэлнэ, үүнтэй бүү зууралдаарай, замбараагүй эргэлдэж л байг.
  • Таныг дотоод ертөнц тань эзэмдэж байгааг та мэдрэхийн сацуу таны бие дээд цэгтээ тултал тайвширчээ. Одоо хөнжлөө нөмрөөд унтах цаг болжээ.

43
БахархмаарБахархмаар
16
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
8
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Анука

    Анука

    2017/05/18 at 21:08

    Х. Нуржол

  2. Х. Нуржол

    Х. Нуржол

    2017/05/18 at 21:09

    Rhmet😊😊

  3. Uugaa Enhkee

    Uugaa Enhkee

    2017/05/18 at 21:34

    Odko Odbayar

  4. Tsegii Choijinsuren

    Tsegii Choijinsuren

    2017/05/18 at 21:48

    Nyalh huuhed buh yntdag biluu gej bodloo 🤣🤣😩

  5. Erdenekhuyag Munkhtulga

    Erdenekhuyag Munkhtulga

    2017/05/18 at 21:54

    Bayartuya Semjeey

  6. Solongo Ch

    Solongo Ch

    2017/05/18 at 22:25

    Yulia Yulia

  7. Болроо Скаут

    Болроо Скаут

    2017/05/18 at 22:59

    Ss texyy

  8. Zulaa Smile

    Zulaa Smile

    2017/05/18 at 23:08

    Naraa Gerel

  9. Bayrka Lhamka Bachka

    Bayrka Lhamka Bachka

    2017/05/18 at 23:19

    Yooy unshij bolohgvi ymaa

  10. OJ Mayo Maya

    OJ Mayo Maya

    2017/05/18 at 23:34

    Чимгээ Чимгээ энииг хииж бай

  11. Ө. Нандинцэцэг

    Ө. Нандинцэцэг

    2017/05/18 at 23:41

    Ss

  12. Oyunaa Bat-Ochir

    Oyunaa Bat-Ochir

    2017/05/19 at 15:19

    Dariimaa Batsukh

  13. Nika Nymka

    Nika Nymka

    2017/05/19 at 22:03

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хэрхэн баяжих вэ? Амжилттай бизнес эрхлэгчийн өгч буй 10 зөвлөгөө

Бизнес эрхлэгч Эван Асано өөрийгөө материаллаг зүйлээр хангаж, амжилттай хүмүүсийн эгнээнд…