Нүүр Зөвлөгөө Таны тунгалгийн булчирхай хороор бөглөрснийг илтгэх 7 шинж тэмдэг

Таны тунгалгийн булчирхай хороор бөглөрснийг илтгэх 7 шинж тэмдэг

0
1

Хүний биед хорыг устгаж гадагшлуулах үүрэг гүйцэтгэдэг маш олон эрхтэн, тогтолцоо, булчирхай байдаг. Гэвч тэдгээрийн ихэнх нь хороор бөглөрсний улмаас үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж чадахаа больдог.

Тунгалгийн тогтолцоо нь тунгалгийн зангилаа, булчирхай, дэлүү, гүйлсэн булчирхай, сэрээ булчирхайгаас бүрддэг. Энэ бол цусны эргэлт болон дархлалын тогтолцооны нэг хэсэг юм.

Тунгалгийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдах маш олон шалтгаан бий. Үүнд тэжээллэг бодисын дутагдал, боловсруулсан хоол хүнс ихээр хэрэглэх, хөдөлгөөний дутагдал орно.

Тунгалгийн тогтолцоогоо цэвэрлэх болсон гэдгийг батлах шинж тэмдгүүд:

  • Хоол боловсруулалт хямрах
  • Толгойн байнгын өвдөлт
  • Синусийн халдвар
  • Илүүдэл жин
  • Архаг ядаргаа
  • Үе мөчний үрэвсэл
  • Арьсны өвчин

Тунгалгийн тогтолцоог идэвхжүүлэх 10 арга

Эдгээр нь хорыг биеэс зайлуулж тунгалгийн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн явуулахад тусална.

1. Хөдөлгөөний идэвх

Тунгалгийн тогтолцоонд шаардлагатай хамгийн эхний зүйл бол тогтмол дасгал хөдөлгөөн юм. Эхлээд хялбар, хөнгөн дасгалуудаас эхлээд өдөр бүр эрчмийг нь нэмэгдүүлээрэй. Тунгалгийн тогтолцоонд нөлөөлөх хамгийн сайн дасгал бол жижиг батут дээр үсрэх юм.

2. Эмчилгээний альтернатив арга

Тунгалгийн тогтолцоог хоргүйжүүлэх хамгийн хялбар аргуудын нэг бол усан иллэг юм. Энэ нь тунгалгийн эргэлтийг нэмэгдүүлэх ба илүүдэл шингэн, өөх, хорыг эсээс зайлуулна. Тунгалгийн урсгалыг өдөөж биеийн хорыг гадагшлуулах өөр нэг эмчилгээ бол зүү тавих юм.

3. Халуун, хүйтэн шүршүүр

Цусны судас халуун усны нөлөөгөөр өргөсдөг харин хүйтэн усанд судас агшдаг. Биед агуулагдах шингэнүүд нь ийм нөлөөнд удаан хугацаагаар байснаар “шахуургын” үйлчилгээ үзүүлнэ. Жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүмүүст энэ эмчилгээг хийж болохгүй.

4. Хуурай цэвэрлэгээ

10 минутын турш биеийн сойзны тусламжтай тойрог хөдөлгөөн хийж биеэ угааж цэвэрлээрэй. Дараа нь шүршүүрт орж болно. Илүү үр дүнд хүрэхийн тулд халуун, хүйтэн шүршүүртэй хослуулаарай.

5. Цэвэр ус уу

Өдөрт наад зах нь 1,5 литр ус уу. Үүнээс гадна хэдэн аяга нимбэгтэй ус уух хэрэгтэй.

6. Бариу хувцас өмсөж болохгүй

Бариу хувцас өмссөнөөр тунгалгийн тогтолцооны эргэлтэнд муугаар нөлөөлнө. Учир нь бариу хувцас тунгалгийн урсгалыг саатуулж хорт бодис хуримтлагдахад хүргэдэг.

7. Гүнзгий амьсгал

Бидний биед цуснаас 3 дахин их хэмжээний тунгалгийн шингэн бий. Харамсалтай нь үүнийг шахах эрхтэн байдаггүй. Гүнзгий амьсгал авснаар шахуургын үйл явц өрнөж тунгалгийн тогтолцоог дэмжинэ. Ингэснээр хорт бодисыг биед зөөвөрлөхөд тусална.

8. Тунгалгийн урсгалд нөлөөлдөг хүнс хэрэглэ

  • Сахар бага агуулсан жимс
  • Маалингын үр
  • Навчит ногоон ногоо
  • Авокадо
  • Чиа үр
  • Бүйлс
  • Сармис
  • Цангис
  • Хушга
  • Бразил самар

Тунгалгийн тогтолцоог бөглөрүүлдэг хүнснээс татгалз:

  • Амт оруулагч
  • Боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Боловсруулсан махан бүтээгдэхүүн
  • Шар буурцгийн гаралтай бүтээгдэхүүн
  • Элсэн чихэр болон сахараар баялаг хүнс
  • Хоолны давс

Тунгалгийн урсгалыг өдөөгч ургамлын гаралтай цай бэлтгэж уу:

  • Хунчир
  • Яншуй
  • Эхинацея
  • Розмарин болон ганга

Мэдээж хэрэг хэрэв таны эрүүл мэнд тааруу байгаа эсвэл бие тань хүчтэй өвдөж байгаа бол эмчид хандахыг зөвлөж байна. Өөрөө өөрийгөө эмчлэх нь таны эрүүл мэндэд аюултай байж болно!

50
Ха ХаХа Ха
15
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хэрхэн баяжих вэ? Амжилттай бизнес эрхлэгчийн өгч буй 10 зөвлөгөө

Бизнес эрхлэгч Эван Асано өөрийгөө материаллаг зүйлээр хангаж, амжилттай хүмүүсийн эгнээнд…