Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Та ямар арьстай вэ? Бүх төрлийн арьс арчилгааны зөвлөгөө

Та ямар арьстай вэ? Бүх төрлийн арьс арчилгааны зөвлөгөө

0
0

Арьсны ердөө 4-хөн төрөл байдаг болохоор хольж солих юм юу байхав дээ гэж бодогдмоор. Эмэгтэй хүн бүр арьсныхаа төрлийг мэддэг гэдэгтээ итгэлтэй байдаг. Гэвч энэ нь заримдаа тийм биш байдаг. Жишээ нь, бид хуурай арьсыг усгүйжсэн арьстай андуурч болно.

Бид та бүхэнтэйгээ арьсаа зөв арчлах талаар гоо сайханчдын хүргэж буй зөвлөгөөнүүдийг хуваалцаж байна.

Холимог арьс

  • Тослог болон хуурай хэсэгтээ тус тусад нь гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах. Тослог арьстай хэсгийг хатаах ёстой бол хуурай хэсгийг чийгшүүлж, тэжээл өгч байх хэрэгтэй.
  • Спирт агуулсан тоникноос татгалзаж, жимсний хүчилтэй юмуу салициллийн хүчилтэй тоникууд хэрэглэх нь зүйтэй.
  • Glycolic хүчилтэй бүтээгдэхүүнүүд хэрэглэх: Эдгээр нь арьсны тослогжилтыг багасгаж, эд эсийн эргэлтийг хурдасгадаг.
  • Хэрвээ тослог хэсгийн арьс үрэвсэх хандлагатай бол ретиноидтай бүтээгдэхүүнүүд хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь батгатай тэмцэж, коллаген бий болгох үйлчилгээтэй.

 

Хуурай арьс

Хуурай арьс арчилгааны гол үндэс нь чийгшүүлэх, тэжээл өгөх явдал юм.

  • Саван, скраб, гуужуулагч маск (ялангуяа шавартай маск) хэрэглэхгүй байх
  • Тосон суурьтай тос хэрэглэх. Унтахаас 1-2 цагийн өмнө тосоо зузаан түрхээд унтахын өмнө тосны илүүдлийг салфеткаар арчиж авна.
  • Өдөрт нэгээс олон удаа шүршүүрт орохгүй байх.
  • Агаар чийглүүлэгч ашиглаж байх. Мөн өрөө сэрүүхэн байх ёстой.

 

Тослог арьс

Тослог арьс онцгой анхаарал, онцгой арчилгаа шаарддаг.

  • Арьсандаа гараараа хүрч болохгүй.
  • Хүйтэн бүлээн усаар өдөрт 2 удаа угааж байх. Түүнчлэн их хөлөрсөн үедээ нүүрээ угааж байх. Халуун усаар угаах хориотой. Учир нь халуун ус тослогийн булчирхайг идэвхижүүлдэг.
  • Зөөлөн цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд хэрэглэж байх.
  • Спирттэй тоникноос аль болох зайлсхийх. Учир нь спирттэй тоник арьсыг хуурайшуулдаг. Арьс хуурайшвал арьс тослогийг улам ихээр ялгаруулж эхэлнэ. Жимсний хүчилтэй тоник юмуу салициллийн хүчилтэй тоник хэрэглээрэй.
  • Крем болон энгэсэг (пудр) хэт их хэрэглэхгүй байх. Эдгээр нь арьсны нүхийг бөглөж, үрэвсэлт процесст үүсгэдэг.
  • Гоо сайхны бүтээгдэхүүн дээр чинь «non-medicated» гэсэн бичиг байх ёстой. Энэ нь тухайн бүтээгдэхүүн арьсны нүх сүвийг бөглөхгүй гэсэн үг.
  • Хөнгөн бүтэцтэй гоо сайхны бүтээгдэхүүн (лосьон, гель гэх мэт) хэрэглэх. Нягт, өтгөн бүтэцтэй гоо сайхны бүтээгдэхүүн арьсны тослог ялагаруулалтыг ихэсгэхэд нөлөөлж, арьсны нүх сүвийг бөглөдөг.
  • Хэрвээ таны арьс батга гарах хандлагатай арьс бол ретиноидтой, бензоилын пероксидтой эсвэл салициллийн хүчилтэй бүтээгдэхүүнүүдийг нүүрэндээ бүхэлд нь хэрэглэх.

 

Хэвийн арьс

Ийм төрлийн арьстай, азтай гэмээр хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэхгүй байсан ч болно. Гэхдээ арчилгаа чухал, ялангуяа өвөл. Та арьсаа сайн арчилж байвал арьсаа энэ хэвээр нь удаан хадгалж чадна. Нас ахиад ирэхээр ийм арьс хуурай арьс болж өөрчлөгдөж болдог.

 

Дурын арьсыг хэрхэн арчлах вэ?

Цэвэрлэх

Цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдэд арьсны давхаргыг гэмтээдэг бодисууд агуулагдаж болдог ба ийм бүтээгдэхүүн хэрэглэснээр арьс чийгээ барьж тогтоож, хадгалахаа больдог. Нүүр угаагч бүтээгдэхүүний найрлаганд дараах бодисууд байвал үүнийг худалдаж авч болохгүй.

  • натрийн лаурилсульфат — Sodium Lauryl Sulfate (SLS);
  • натрийн лауретсульфат — Sodium Laureth Sulfate (SLES);
  • натрийн миретсульфат — Sodium Myreth Sulfate (SMS);
  • минерал тос — Mineral Oil.

Micellar water багахан хэмжээний хадгалагч бодисууд болон өнгөн идэвхит бодисууд агуулж болдог. Тиймээс үйлдвэрлэгчдээс өгч буй зөвлөгөөг үл харгалзан мicellar water-аар нүүрээ цэвэрлэснийхээ дараа нүүрээ заавал угааж, мicellar water-ыг арилгаж байх.

 

Тоник хэрэглэх

Тоник нь цэвэрлэгээний бүтээгдэхүүний үйлчилгээг саррмагжуулж, крантны хатуулаг ихтэй усаар угаасны дараа арьсны pH балансыг хэвийн болгож, арьсыг чийгшүүлэх тос түрхэх явцад бэлтгэдэг.

Арьсаа  дахин нэг удаа үрж, сунгахгүйн тулд спрей хэлбэрийн тоник хэрэглээрэй.

Тоникны оронд та савтай цэвэр ус ашиглаж болно. Гэхдээ онгойлгосон, савтай усыг 3 хоногоос дээш хугацаагаар хадгалахгүй байх хэрэгтэй.

 

Чийгшүүлэх

Хэрвээ таны чийгшүүлэх тос найрлагандаа дараах чийгшүүлэгч бодисуудыг агуулдаг бол маш сайн:

  • гиалурын хүчил (Sodium Hyaluronate) ;
  • карбамид (Urea);
  • пропиленгликоль (Propylene Glycol).

Үүнээс гадна арьсаа нарнаас болон чөлөөт радикалуудаас хамгаалах хэрэгтэй. Нарнаас болон хэт ягаан туяанаас арьсаа хамгаалахын тулд SPF-тай тоснууд хэрэглэх нь зүйтэй. Харин чөлөөт радикалуудаас арьсаа хамгаалахын тулд С, Е амин дэмтэй болон ногоон цай, бусад төрлийн антиоксидант ургамлуудтай тос түрхэх хэрэгтэй.

Өдрийн тосыг гадаа гарахаас 30-60 минутын өмнө, шөнийн тосыг унтахаас 1-3 цагийн өмнө түрхээрэй. Унтаж байхад арьсны микро эргэлт удааширч, тос муу шингэдэг ба энэ нь өглөө нүүр хавагнах (ялангуяа нүдний эргэн тойронд) шалтгаан болдог.

Тосоо иллэг хийх маягаар нүүрэндээ түрхэнэ. Тосоо хэт гамнах хэрэггүй ч хэт их тос түрхэж болохгүй. Хэтэрхий их тос нь арьсанд амьсгалах боломж олгодоггүй. Хэрвээ тос хагас цагийн дараа шингээгүй бол илүүдэл тосыг салфеткаар арчиж аваарай.

Өдрийн тосыг гадаа гарахаас 30 минутын өмнө түрхэх ёстой бол өвлийн цагт гадаа гарахаас 1 цагийн өмнө (тос арьсанд шингэж амжина) түрхэх хэрэгтэй.

Таны арьсны төрлөөс үл хамааран дараах хэдэн дүрмийг баримтлаарай:

  • Нарны шууд тусгалаас хол байж, нарны тос түрхэж байх.
  • Тамхи татахгүй байх.
  • Ус их уух.
  • Нүүрний будагтайгаа унтахгүй байх.
  • Хүйтэн бүлээн усаар нүүрээ угааж байх.
  • С амин дэм агуулсан хүнс ихээр хэрэглэх. С амин дэм нь коллаген үйлдвэрлэлийг хариуцдаг. Өөрөөр хэлбэл арьсны уян хатан байдлыг хариуцдаг гэсэн үг.

33
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хүүхэдтэйгээ онгоцоор нисэхдээ баримтлах 6 энгийн дүрэм

Гэр бүлд шинэ хүн мэндэлснээс хойш ойрын 3-4 жилдээ аялал зугаалгын тухай мартдаг. Холын з…