Нүүр Амьдрал Мэдлэг Хэрхэн байгалийн жинхэнэ амтлагчийг чанар муутай, хуурамч амтлагчаас ялгах вэ?

Хэрхэн байгалийн жинхэнэ амтлагчийг чанар муутай, хуурамч амтлагчаас ялгах вэ?

0
1

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хуурамч амтлагч авсныг мэдэх баталгаа хэнд ч байдаггүй… Харин жинхэнэ амтлагчийг бид амталж чадалгүй өнгөрөөдөг.

Энэ асуудал одоо болтол байсаар байна… Жишээ нь хамгийн үнэтэй амтлагчийн (гүргэм) оронд хямдхан сафлорыг хэдэн зуун жилийн турш зарсаар байна. Амтлагчийг задгай байдлаар зах дээр худалдаалж байхад чанарын тухай ярих шаардлагатай гэж үү? Ийм худалдааны цэгүүдээс аль болох зугтаж савлагаатай бараа худалдаж авахыг илүүд үзэх хэрэгтэй (тугалган цаастай эсвэл шилэн савтай).

Нунтаг биш бүхэл амтлагчийг хуурамчаас ялгахад илүү амархан байдаг. Учир нь нунтаг амтлагчинд зөвхөн тусгай лабораторид олж мэдэх боломжтой илүүдэл нэмэлтүүдийг нэмсэн байдаг.

Хэрхэн жинхэнэ амтлагчийг ялгаж таних вэ?

Перц

Олон улсын стандартын дагуу хар перцийн диаметр 3-5 миллиметрээс томорч болдоггүй. Перцийг бутлахад олон том хэсгүүдэд хуваагддаг ба тослог мөр үлдээнэ. Хатаасан эсвэл чанаргүй перц нь ийм үед өмх болдог. Ногоон перцний бүрхүүл чидун жимсний өнгөтэй бөгөөд зөөлөн бүтэцтэй байдаг. Цагаан перц бүрхүүлгүй бөгөөд үл ялиг кофены өнгөтэй байдаг. Лиш цэцгийн чинжүү том цөмтэй байдаг (5-9 миллиметр). Хэрэв усанд хийвэл живнэ.

 

Шанц

Нунтаг болон бүхэл шанцыг жинхэнэ, хуурамч эсэхийг нь ялгаж болно. Нунтаг шанцанд иод дусааж үзэхэд цэнхэр өнгөтэй болж хувирвал таны урд хамгийн түгээмэл хуурамч шанц байна гэсэн үг юм.

Савхан шанцыг улаавтар өнгө болон илүү нимгэн бүтцээр нь ялгаж болдог. Мөн илүү том ширхэгтэй байдаг ба нэг тал руугаа эрчлээстэй байдаг.

 

Гүргэм

Энэхүү үнэтэй амтлагчийн оронд худалдагч нар бидэнд сафлор, хатаасан өнгөт лууван, куркума зардаг. Жинхэнэ гүргэмийг хуурамчаас нь ялгах маш амархан: асар үнэтэй, нэг төрлийн хэлбэртэй, тод улаан өнгөтэй.

 

Ваниль

Уутат ваниль хэд хэдэн төрлийн сортынх байдаг ба тэдний чанар олон жилийн турш хадгалагдан үлддэг. Энэ амтлагчийг уутат хэлбэрээр нь худалдаж авах хэрэгтэй. Учир нь түүний чанар синтетик ванилинийг бодвол хэд дахин өндөр байх болно.

 

Хадаасан цэцэг

Чанартай хадаасан цэцэг хурц үнэртэй, халуун амттай байдаг. Нэг төрлийн хэлбэртэй, бор өнгөтэй, хөл нь цомирлогоосоо бараан өнгөтэй. Хар перцийн адилаар хадаасан цэцэг гэмтэхээрээ тосорхог шингэн ялгаруулдаг. Хэрэв шинэхэн хадаасан цэцгийг усанд хийвэл “цэрэг” шиг сэлэх болно, харин чанаргүй хадаасан цэцэг усан дээр “хэвтэх” болно.

 

Кардамон

Кардамоны чанарыг гаднаас нь хараад мэдэж болно: урт нь 2,5 см-аас илүүгүй, бор ногоон өнгөтэй. Тод ногоон өнгө нь химийн будгаар будсан гэдгийг илтгэдэг бол шар өнгө нь буруу хатаасныг харуулж байгаа юм.

 

Бадьян

Чанартай бадьян улаан бор өнгөтэй байдаг. Бадьян хугарч гэмтэхэд дотроос нь тосорхог шингэн ялгардаг. Хугарамтгай эсвэл хэтэрхий хар бадьян тухайн амтлагчийг хуурамч гэдгийг илтгэдэг.

 

Куркума

Нунтаг куркумагийн оронд будагтай жирийн гурил зардаг гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй. Хуурамч эсэхийг нь мэдэхийн тулд куркумагаас бага зэргийн хэмжээгээр аваад усанд уусгах хэрэгтэй. Хэрэв усны гадарга дээр цагаавтар хээ угалз үүсгэж байвал та хуурамч бараа худалдан авсан байна гэсэн үг юм.

Амтлагчийг хэрхэн зөв сонгох тухай найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Тэд танд талархах болно!

8
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хоол хийх хугацааг 2 дахин хэмнэх 13 ухаалаг арга

Хэн хүнгүй л сайхан хооллох дуртай ч зуухны дэргэд хоол хийж удаан зогсох хүсэлтэй хүн цөө…