Өнөөдөр та бид технологи өндөр хөгжсөн эрин үед амьдарч байна. Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг эд зүйлс хэдэн мянган жилийн хөгжлийг туулж ирсэн гэдгийг та мэдэх үү?
Бидний өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэдэг эд зүйлс хэдэн мянган жилийн тэртээ ямар байсныг та бүхэнд танилцуулах гэж байна. Магадгүй дараах эд зүйлсийн ашиглаж байсан цаг хугацаа хамаагүй эртнийх ч байж болох юм.
Хамгийн эртний оймс, 1500 жил
Ноосон нэхмэл оймсыг сандаль дээр өмсөхөөр хийжээ. МЭӨ 300 болон 499 оны хооронд хамаарах оймс гэж үзсэн бөгөөд 19-р зуунд олдсон юм.
Хамгийн эртний жор, 5000 жил
МЭӨ 3000 жилийн тэртээх шар айрагны жор юм. Энэ жороор исгэсэн шар айраг маш чанга гарсан юм, дээр нь талх хөвүүлж ууна.
Хамгийн эртний нарны шил, 800 жил
Канадын газар нутгаас олдсон. Цаснаас ойх нарны гэрлээс нүдээ хамгаалах зориулалттай.
Хамгийн эртний хүний баримал, 35000-40000 жил
Германы Холе-Фельс агуйгаас олджээ. Арслан зааны ясаар эмэгтэй хүнийг дүрсэлсэн баримал.
Хамгийн эртний гутал, 5500 жил
Элдсэн арьсаар хийсэн баруун хөлийн (зүүн нь олдоогүй) мокасиныг Армениас олсон байна. Хатсан өвс болон хонины хорголын ачаар он удаан жил хадгалагдан үлджээ.
Хамгийн эртний өмд, 3300 жил
Хятадын хойд хэсгээс уг өмдийг олжээ. Ноосон утсаар хийсэн өмд бөгөөд хээ угалз нь маш гоёмсог. Уг өмдийг азийн нэгэн нүүдэлчин өмсөж байсан байх гэсэн таамаг тавьсан байна.
Хамгийн эртний хөхний даруулга, 500 жил
Энэхүү хөхний даруулгыг Австри улсад 1390-1485 оны үед зүүж байсан гэж үзжээ. Одоогийн байдлаар олдоод байгаа хамгийн эртнийх нь хэдий ч бүр эртний түүхэн судар бичгүүдэд “хөхний уут”-ын тухай дурьдсан байдаг байна.
Хамгийн эртний жижиг цүнх, 4500 жил
Германы нутаг дэвсгэрээс энэхүү цүнхийг олсон ба хэдэн мянган жилийн өмнөх учраас арьс, даавуу нь гэмтсэн ч нохойн шүдээр хийсэн гоёл чимэглэл нь үлджээ.
Хамгийн эртний хиймэл эрхтэн, 3000 жил
Энэхүү модон хөлийн хурууг явах зориулалтаар ашиглаж байсан гэж судлаачид үзжээ. Энэ хөлийг өмссөн хүн зөвхөн яваад зогсохгүй, сандаль өмсөж байсан байна.
Хамгийн эртний бэлгэвч, 370 жил
Олон удаагийн хэрэглээтэй хонины арьсаар хийсэн уг бэлгэвчийг 1600-аад оны үед Шведэд хэрэглэж байжээ. Өнөө цаг хүртэл уг бэлгэвчийг хэрхэн арчлах тухай гарын авлага нь хүртэл хадгалагдан үлдсэн ба бэлгэвчийг бүлээн сүүгээр цэвэрлэх ёстой ажээ.
Хамгийн эртний урсгал устай жорлон, 2000 жил
Эртний Эфест урсгал устай нийтийн жорлон байдаг байжээ. Урсгал ус нь бохирыг ойр байрлах голд цутгадаг байв.
Хамгийн эртний бохь, 5000 жил
Финляндын газар нутгаас энэхүү модны давирхайг олжээ. Тухайн үед амны хөндийн ариун цэвэр сахих болон шавар эдлэл хагарахад цавуу болгон ашигладаг байсан байна.
Хамгийн эртний хөгжмийн зэмсэг, 40000 жил
Энэхүү ясан лимбийг Германы өмнөд хэсгээс олжээ. Эртний хүмүүс хөгжмийн зэмсгээ шувууны яс болон арслан зааны соёогоор хийдэг байв. Чухам хөгжим л гомосапиенсүүдийг неандертальчуудаас ялгаж өгөх хөгжлийн ялгаа байсан гэж үзэж байгаа юм.
Хамгийн эртний аялгууны бичээс, 3400 жил
Уг бичээсийг эртний хот-улс болох Угарит (одоогийн Сирийн өмнөд хэсэг)-аас олсон юм. Аялгууг Сарны бурхны гэргийд зориулсан байжээ.
Хамгийн эртний зоос, 2700 жил
Эртний хот болох Эфесосоос уг зоосыг олжээ. Алт, мөнгөний хольцтой цутгамал зоосны нэг талд барын толгойг сийлжээ.
Хамгийн эртний бөмбөрцөг, 510 жил
Энэхүү бөмбөрцгийг тэмээн хяруулын хоёр өндгийг нийлүүлж хийсэн байна. Бөмбөрцөгт Хуучин болон Шинэ Ертөнцийн газар зургийг дүрсэлсэн бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар Флоренцид урласан, магадгүй Леонардо ди Винчи хийсэн байх гэсэн таамаг дэвшүүлжээ.
Uugaa Lkha
2016/11/11 at 15:52
Сонирхолтой сонин сайхан мэдээлэл уншлаа. Баярлалаа
1111
2016/11/11 at 16:14
temeen hyaruul geed mongoloroo bichild straus chn oros heldeer tgj nereldeg
Пог Н.Д
2016/11/11 at 16:35
Neg saihan setgeltein Ss hiigeed uguuch bayrlalaa
Altantovch Ochir
2016/11/11 at 17:00
Оймс нь яасан сайхан шинээрээ байна аа
Anu Anna
2016/11/11 at 17:01
ss
Б. Пүрэвдагва
2016/11/11 at 17:21
Hud2