Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга

4

Хамтдаа үнэхээр гайхалтай байдаг хосууд бий. Мэдээж хэрэг тэдний дунд харилцан хүндэтгэл, нийтлэг зан чанар, зөөлөн дулаан харилцаа байдаг нь ойлгомжтой. Хоорондоо сайн харилцаатай бол амьдрал яг л чихэр шиг байх бөгөөд цагийн эрхээр тэдний харилцаа улам бат бэхжиж, өдөр тутамдаа олон төрлийн шинэ сонин мэдрэмж, сэтгэл хөдлөлийг мэдэрдэг болдог ажээ. Ингээд аз жаргалтай хосуудын нууцад нэвтэрцгээе.

Өөрийнхөөрөө бай. Үнэнч бай

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 1

Бид бүгд л илүү сайжрахыг хүсдэг. Бид өөрсдийнхөө алдаа эндэгдлийг нууж мартахыг хүсдэг. Гэвч төгс төгөлдөр байхыг хүсэх хэрэггүй бөгөөд ердөө л өөрийнхөөрөө байхад л хангалттай. Бид багны ард нуугдаж, бусад хүмүүст өөрийнхөө жинхэнэ “би”-г харуулахаас айж байдаг. Үргэлж өөрөөсөө нуугдаж амьдарна гэдэг төвөгтэй байх болно. Хуурмаг байснаар таны хайр дурлалын амьдрал ч төвөгтэй байдалд хүрэх болно шүү.

Чин сэтгэлээсээ хандах нь маш чухал. Өөрийнхөө юу мэдэрч байгаагаа нуулгүй хэлж сур. Тэр таны хамгийн дотно хүн чинь шүү дээ. Ямар нэгэн зүйлд зовниж, буруу гэсэн мэдрэмж төрж байгаа бол зүгээр л хэлээд үзээрэй. Таны мэдрэмж, бодлыг хэн ч гаднаас нь хараад уншиж чадахгүй. Шийдэлд хүрэх анхны алхам бол тэр асуудлынхаа тухай ярилцах байдаг.

Эерэг бай

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 3

Хөгжилтэй хүмүүс эерэг сэтгэл хөдлөл болон аз жаргалыг бусаддаа авчирдаг. Хүн бүр л аз жаргалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хүсч байдаг. Үргэлж сэтгэл дундуур байж, байнга гомдоллож, үглэж яншиж байдаг хүмүүсээс хүн бүр зайгаа авдаг.

Эерэг байж хайртыгаа бүү доош нь чихээрэй. Юу ч тохиолдсон бай өөдрөг байхыг хичээгээрэй. Та өөрийнхөө гаргасан бүтэлгүйтлийн тухай марзан байдлаар ярьж хамтдаа хөгжилдөн эрч хүчтэйгээр урагш тэмүүлээрэй.

Халамжтай байж нэг нэгнээ дэмжээрэй

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 2

Хүн бүрт л сэтгэл санаагаар унаж, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ гээх үе тохиолддог. Хайртыгаа дэмжиж санаа тавьдаг гэдгээ харуулаарай. Ердөө ч хэцүү зүйл биш шүү. Хайртынхаа хэрэгцээ шаардлагыг бодолцож үзээрэй. Таны хайрт бие хүн болохоос биш таны өмч биш ээ. Таныхаас огт өөр хүсэл сонирхолтой байсан ч түүнийг нь хүндэтгэн үзэж байгаарай.

Хайраа харуул

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 4

Өөрийнх нь төлөө хийсэн бүхэнд ямар их талархаж явдгаа харуулаарай. Жижигхэн зүйлст хүртэл талархалтай хандаж сураарай. Авах л ёстой юм шиг хандах юм бол таны хайр дурлалын харилцаа хэцүүдэх болно. Хайрт чинь чиний хувьд ямар чухал хүн болохыг өөрт нь ойлгуулах нэн чухал зүйл байдаг. Өөрийнхөө хайр, халамжийг түүнд мэдрүүлснээр та хоёрын хоорондох харилцаа батжих болно.

Хувийн орон зайг нь олго

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 6

Хосууд өдөр шөнөгүй хамт байж болохгүй. Хайртынхаа хоббиг хүндэтгэн үзэхийн хажуугаар өөрийнхөө хоббиг ч гээж болохгүй. Та хоёр бие биендээ дурлахдаа яг байгаагаар нь л хүлээн зөвшөөрч дурласан шүү дээ. Нэгнийхээ төлөө золиос гаргах нь утгагүй зүйл. Тиймээс хамтдаа аз жаргалтай бай. Өөрсдийнхөө харилцаанд үргэлж шинэлэг зүйлсийг оруулж ирж байхаа битгий мартаарай.

Бие биенээ хүндэл

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 5

Хайртынхаа үзэл бодол, шийдвэрийг хүндэтгэх нь чухал зүйл бөгөөд санаа нийлэхгүй байсан ч хэрүүл хийж муудалцах шалтгаан болох ёсгүй юм. Мөн хайртынхаа найз нөхөд болон гэр бүлийнхэнийг хүндэлж байгаарай.

Хүндэтгэл итгэлцлийг бий болгодог. Хэдий муудалцсан ч бие биенээ хүндэтгэхээ мартуузай. Ихэнхи тохиолдолд хэрүүл нь зэмлэл болон хувирдаг. Тиймээс хэлж бүү үгээ сайн бодоорой. Уурандаа хэлсэн үг бүхэн чинь хайртын чинь хувьд хар толбо болж үлдэх болно.

Хардахаа боль

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 7

Хардана гэдэг өөртөө итгэлгүй хүний шинж бөгөөд хайрт чинь өөр хүнээр чамайг сольчих вий гэсэн сөрөг бодлоос үүсдэг. Таны хардалт таны хайртыг гомдоож зовоох болно гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Харин эсрэгээрээ таны хайрт таныг хардаад байвал түүнийг өөрт чинь хэр чухал болохыг ойлгуулаарай.

Нэг нэгнээ өөрчлөх гэж бүү оролд

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 8

Хайртыгаа байгаагаар нь хүлээж аваарай. Энэ нь түүнийг муу зуршил, онцлог бүхэнтэй нь хүлээж авна гэсэн үг л дээ. Үнэхээр болж бүтэхгүй байгаа зүйл байвал тайван байдлаар хэлж засахыг оролдох нь зүйтэй.

Нэг нэгнийхээ алдааг уучил. Нэг нэгнээ бүү шүүмжил. Харин оронд нь түүнийхээ сайн сайхан талуудыг олж хар. Магтаалыг бүү харамла.

Хамтын дурсамжийг бий болго

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 9

Хамтын дурсамжийг бий болгох шиг сайхан зүйл үгүй. Хамтдаа аялж, бүжиглэж, усанд сэлж, уралдаанд оролц. Хамтдаа цагийг сайхан өнгөрүүл.

Гэгээлэг, хөгжилтэй зүйлээр амьдралаа дүүргэ. Хамтдаа зурагт үзэх нь та хоёрын харилцааг хөгжилтэй болгох болно.

Амьдралаа үлгэр мэт болго

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 10

Хайртыгаа жижигхэн зүйлсээр ч гэсэн баярлуулж сураарай. Гэнэтийн бэлэг, жижигхэн бэлэг, хайрын үгтэй зурвас, гэнэтийн оройн зоог та хоёрын харилцааг үлгэр мэт сайхан болгоно.

Хайрттайгаа цагийг өнгөрүүл

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 11

Хамтдаа байхдаа элдэв сатааруулах зүйлгүйгээр зөвхөн хоёулханаа байхыг хичээгээрэй. Сатааруулах зүйлс гэдэгт гар утас, зурагт, интернет зэрэг багтана. Хичнээн завгүй байсан ч өөрийн хайраа түүндээ заавал мэдрүүлээрэй. Цөөхөн үгтэй мессеж бичих тийм ч хэцүү биш шүү дээ.

Хамтдаа мөрөөд

Аз жаргалтай харилцааг бий болгох 12 арга 12

Хамтын зоилготой бол. 5,10, 20 жилийн дараа юунд хүрсэн байхаа бодоорой. Аз жаргал, амжилт дээр суурилсан тийм л зорилгын төлөө хамтдаа зүтгээрэй. Хамгийн гол зүйл бол өөрийгөө болон хайртыгаа аз жаргалтай байлгах шүү дээ.

47
ХөөрхөнХөөрхөн
18
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Kill

    2016/08/12 at 11:25

    It’s appropriate time to make some plans for the future and it is time to be happy.
    I’ve read this post and if I could I wish to suggest you some interesting things or advice.

    Maybe you could write next articles referring to this article.
    I wish to read more things about it! http://bing.org

  2. delhi escort

    2016/08/17 at 01:59

    Great internet site! It looks really good!
    Sustain the good work! http://www.mfpc.tv/ch/userinfo.php?uid=2837558

  3. cobra ortopedia brasilia df

    2017/01/21 at 18:37

    ZI

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *