Нүүр Энтертайнмент Дуу хөгжим Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт

Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт

1
0
Share Button

Нэг л төрлийн дуу сонссоор байтал бүр үлгэр домог болчихов уу? Өөрийнхөө мэдрэмжинд хөтлөгдөн шинэ дуу хайж олохоос өөр аргагүй болох нь тэр дээ.

Та бүхэнд хэд хэдэн шилдэг дууны сайтуудыг санал болгож байна.

Last.fm

Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт 1

Хэрвээ та өөрийнхөө сонсдог дууны тухай мэдээллийг оруулбал танд тохирох шинэ дуунуудыг санал болгоно. Сонголтуудаа хийхэд хэд хэдэн шалгуураар хайх боломжтой. Сайт хэрэглэгчдийн хамгийн их сонгож байгаа шилдэг 60 дуунаас санал болгоно. Та хоосон буцахгүй ээ. Нэг “асуудал” бий – татсан дуу чинь бүх платформ дээр ажиллахгүй.

Music-map

Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт 2

Уг сайт танд санал төдий л болгоно, дуу татах боломжгүй. Өөрийнхөө сонсох дуртай дуучин, хамтлагийн нэрийг оруулахад тань шиг сонирхолтой хүмүүс өөр ямар дуу сонсох дуртай тухай мэдээлэл өгнө.

Inmood

Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт 3

Та өөрийн дуртай дууны нэрийг оруулахад танд тухайн төрлийн дуунуудаас санал болгоно. Жагсаалт маш урт тул та сонголтоо чөлөөтэй хийж болно.

Stereomood

Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт 8

Зөвхөн дуучин, хамтлагаар хайлт хийхгүй, дуунд орсон дурын үгийг л оруулахад танд сонголтуудыг дэлгэх болно.

Billboard

Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт 9

Танд таалагдах шинэ дуунууд бүгд бий. Ялангуяа Hot 100 руу ороход болно доо.

Jango

Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт 4

Дуучны нэрийг оруулахад танд дуучны гаргасан цомгоос санал болгоно. Дуртай дуун дээр лайк дарж өөрийн гэсэн дууны жагсаалтыг үүсгэх боломжтой. Таны үүсгэсэн жагсаалтын дагуу дараа дараагийн шинэ дуунуудын мэдээлэл ирэх болно.

Music.yandex

Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт 5

Яндекс дээр та дурын дуугаа сонсоод хэвтэж болно: дууны төрлөөр та хуучин болон шинэ дуунуудаас сонгох боломжтой. Play товчлуур дарахад л хангалттай шүү.

Soundcloud

Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт 10

Шинээр нэрд гарч байгаа дуучин, хамтлагийн уран бүтээлээс танд санал болгох тул шинэ эрч хүчээр цэнэглэгдэх болно.

8tracks

Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт 7

Ихэнх серверүүд автоматаар хайлт хийх тохиргоотой бол энэ удаад хэрэглэгч өөрөө дууны тохиргоог хийж сонгоно. Түлхүүр үгээ л оруулахад болно.

Gnoosic

Шинэ дуунуудыг олж сонсох боломжтой шилдэг 10 сайт 6

Бүгдэд ойлгомжтой: анхны хуудас дээр дуучин эсвэл хамтлагийн нэрийг оруулахад танд хэд хэдэн хувилбар санал болгоно. Санал болгосон хувилбар таалагдвал лайк, таалагдахгүй бол дислайк дарахад таны юу хүсэж байгааг сервер ойлгож танд өөр хувилбарууд санал болгоно.

Share Button
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/06/25 at 17:22

    Google Play Music ih dajgui. hamgiin turuund sonsoj boldog. daan ch Mongold ajilahgui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Дараах 4 техникийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Төхөөрөмж бидний амьдралыг хөнгөвчилдөг хэдий ч маш олон тооны бэрхшээл үүсдэг. Тэгвэл бид…