Гэртээ спортоор хичээллэхэд тань туслах 10 аппликейшн

0

Үнэтэй фитнес төвд мөнгө, цаг заваа зарахгүйгээр биеийнхээ галбирыг засмаар байна уу? Бид танд гэртээ өөрийн чөлөөтэй цагт спортоор хичээллэх боломжийг олгоё. “Эээ, гадаа хүйтэн байна, өнөөдөртөө хаашаа ч гарахгүй” гэж хэлэлтгүй боллоо.

Өдөр тутмын дасгал хийлгэх хувийн дасгалжуулагч

Гэртээ спортоор хичээллэхэд тань туслах 10 аппликейшн 1

Sworkit Lite – олон төрлийн дасгалтай маш боломжийн аппликейшн. Та дасгалаа өөрөө сонгоно (сунгалт, йог, хүчний гээд), цагаа тохируулаад таны дэлгэц дээр бодит тамирчин таны хийх дасгалыг хийж үзүүлнэ. Та өөрийнхөө гарч буй үр дүнг хадгалах боломжтойгоос гадна таныг дасгалаа хийх цаг болсныг сануулна.

Платформ: iOS, Android

Галбираа сайжруулах

Гэртээ спортоор хичээллэхэд тань туслах 10 аппликейшн 3

Nike Training Club аппликейшн бүсгүйчүүдэд тусгайлан зориулж боловсруулсан тул эрчүүд түр цааш байж байгаарай. Дасгал эхлүүлэхийн тулд зорилгоо тодорхойлох хэрэгтэй – гуалиг, тонус, хүчтэй болохоо сонгоход таны өмнө маш олон дасгалууд нээлттэй болно. Дасгал болгон хэд хэдэн үе шаттай, дасгалыг танд зурган эсвэл видео хэлбэрээр заах болно.

Платформ: iOS, Android

7 минутын дасгал

Гэртээ спортоор хичээллэхэд тань туслах 10 аппликейшн 2

Дасгал хийхдээ их цаг зарцуулахыг хүсдэггүй хүмүүст зориулсан аппликейшн. 7 минутын дасгал нь дуут заавартайгаас гадна зурган хэлбэрээр танд харуулах болно.

Платформ: iOS, Android

Дасгалын төлөвлөгөө зохиох

Гэртээ спортоор хичээллэхэд тань туслах 10 аппликейшн 4

“30 days” аппликейшн танд зориулж 30 хоногийн дасгал зохиож өгнө. Жишээ нь, та өглөөний дасгал хийхээр шийдсэн бол эхний өдөр та нэг дасгалаар эхлэх бөгөөд өдөр ирэх тутам дасгал хүндэрч танд ачаалал өгөх болно.

Платформ: iOS, Android

Төгс бие

Гэртээ спортоор хичээллэхэд тань туслах 10 аппликейшн 6

Эрүүл саруул амьдрахыг хүсэх хүн болгонд зориулсан аппликейшн. Нэвтэрхий толь байдлаар хийгдсэн бөгөөд өөрт хэрэгтэй маш их мэдээллийг та эндээс авч болно. Дасгалыг хүйсээр ялгаснаас гадна дасгалын хөтөлбөр нь харилцан адилгүй. Уг аппликейшн офлайн хэлбэрээр ажиллаж чаддаг нь давуу тал болно.

Платформ: iOS

Йог

Гэртээ спортоор хичээллэхэд тань туслах 10 аппликейшн 5

“Yoga-club” аппликейшнээс та йогийн үнэгүй хичээл, дасгалын хувилбаруудыг даган хийж болно. Анхлан сурагчид төдийгүй мэргэжлийн йогийн багш нар ч ашиглах боломжтой.

Платформ: iOS

Өдөр тутмын дасгал

Гэртээ спортоор хичээллэхэд тань туслах 10 аппликейшн 7

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн алинд нь ч тохирох хурдан үр дүнгээ үзүүлэх дасгалуудтай. Та видеог эхлүүлээд л дасгалыг дагаж хийхэд болно. Мэргэжлийн дасгалжуулагч дасгалыг гүйцэтгэж байгаа нь сайшаалтай юм.

Платформ: iOS, Android

Тоглоом хэлбэрээр гүйцэтгэх дасгалууд

Гэртээ спортоор хичээллэхэд тань туслах 10 аппликейшн 9

Teemo аппликейшн зугаатай тоглоом хэлбэрээр боловсруулагдсан. Дасгалаа эхлүүлэхийн тулд эхлээд Facebook болон бусад сошиал сувгаар бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлснээс хойш таны өмнө төрөл бүрийн дасгал нээлттэй болно, тухайлбал “Эверестийг эзлэх” (угтаа бол та шатаар алхах юм). Дасгалыг гүйцэтгэсний шагналд та тусгай тэмдэг хүртэнэ.

Платформ: iOS

Зөв суниах

Гэртээ спортоор хичээллэхэд тань туслах 10 аппликейшн 8

“Push Up” аппликейшн биеийн хүчний дасгалыг зөв хийхэд тусална. Та дасгал хийх тоо болон хэлбэрээ сонгоно: утсаа цээжин доороо тавиад суниахад утас тань таныг зөв буруу суниаж байгааг мэдэрч дохио өгнө.

Платформ: iOS, Android

Дасгалын тэмдэглэл

Гэртээ спортоор хичээллэхэд тань туслах 10 аппликейшн 10

Дасгалаа үр дүнтэй болгохын тулд дасгал хийж буй цаг, давтамжаа тэмдэглэж байх нь зүйтэй. Training Diary–д бүх дасгал, ямар үе шаттайгаар, хэрхэн хийх төлөвлөгөө хүртэл бий.

Платформ: iOS, Android

 

9
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Azzaya

    2015/10/27 at 21:50

    ih heregtei medeelel bn ajiliin undur amjilt husii

  2. Зочин

    2015/11/04 at 21:33

    Ene spam bn lee, app-uud ni.

  3. geriin ezegtei

    2016/03/03 at 19:50

    huuye tgeed orsoor ymu bi zuvhun angli hel spani hytad hel mediishde yah uu

  4. Tsolmon

    2016/06/14 at 14:30

    Surlaa surlaa

  5. Tsolmon

    2016/06/14 at 14:31

    Surlaa surlaa mash heregtei medeelel bn :)

  6. Tsolmonbaatar

    2016/06/14 at 14:31

    Surlaa surlaa mash heregtei medeelel bn :)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *