Унадаг дугуй бол үндсэн их биенд хоёр дугуй бэхлэгдсэн, дөрөө бүхий хүний хүчээр хөдөлдөг тээврийн хэрэгсэл бөгөөд 19-р зуунд анх хүн төрөлхтөнд танигдаж эхэлснээс хойш өнөөдөр дэлхий дээр 1 тэрбум орчим унадаг дугуй байдаг болсон байна. Унадаг дугуй нь олон газруудад тээврийн хэрэгсэл гэсэн үндсэн утгаараа хэрэглэгддэгээс гадна амралт чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэхэд зориулагдсан хэрэглэл, хүүхдийн тоглоом, цэрэг цагдаагийн хэрэгсэл, …
























