Шинэ мэдээ

Модон хүн Dede Koswara-гийн тухай фото мэдээлэл [15 фото]

Индонезийн West Java мужийн нийслэл Bandung хотод оршин суудаг Dede Koswara гэгч “модожсон” хүний тухай фото мэдээллийг урьд нь та бүхэнд хүргэж байсан билээ. Маш ховор төрлийн арьсны эмгэгээр өвчилсөн энэ хүний хөл гар нь бараг тэр чигтээ мод болон хувирсан байна. Хамгийн сонирхолтой нь удам дамждаг энэ өвчнөөр өвчилсөн Dede Koswara хоёр хүүхдийн эцэг бөгөөд азаар хүүхдүүд нь эрүүл …

New videos pack 2009 #4

Амралтын өдрийн мэндийг хэрэглэгчид та бүхэндээ “New videos pack 2009” цувралынхаа шинэхэн дугаараар хүргэж байна. Гадаадын хамтлаг дуучдын клипүүдийг багцлан хүргэдэг энэхүү багцын маань энэ удаагийн дугаарт Голландын алдарт Dj Armin van Buuren-ы “Blue Fear”, Mariah Carey-гийн “H.A.T.E.U”, Shakira-гийн “Lo Hecho Esta Hecho”, Timbaland-ын “Morning After Dark” мөн “Say Something” зэрэг дуунууд багтсан байгаа юм. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Icons Mega Pack

Таны, миний компьютерын дэлгэцийг чимж байдаг нэг зүйл бол icon-ууд гэдэгтэй та санал нэгдэж байгаа бизээ. Та бидний үргэлж хэрэглэдэг янз бүрийн программуудын илэрхийлэл болсон олон арван ганган, дэгжин, өнгөлөг icon-уудыг хэрэглэгч танд зориулан оруулж байна. “Icons Mega Pack” хэмээх энэ багцад хоёр хэсэг цуглуулга багтаж байгаа бөгөөд өргөн хэрэглээний Office, PhotoShop, Winamp, CCleaner, Windows Media Player гэх мэт нийт …

Автомашин болоод бильярд сонирхогчдын дурлах авто-бильярд

Автомашин үйлдвэрлэгч Ford Motor Company корпорацийн 1965 онд үйлдвэрлэж байсан Ford Mustang загварын автомашины бас нэгэн өвөрмөц хувилбар 14995 америк доллараар худалдаалагдаж байна. Хамгийн сонирхолтой нь энэ нь яг жинхэнэ автомашин биш юм. Энэхүү хуучны Ford Mustang-гийн бяцхан хувилбарыг бильярдны ширээ болгон ашиглаж, дээр нь бөмбөг өрөн бильярд тоглох зориулалтай аж. Энэ машины шүтэн бишрэгчдийн хувьд энэ нь үнэхээр гайхалтай …

Lindsay Lohan-ы шинэ загвар

Шоу бизнесийн ертөнцөд бяцхан охин байхаасаа эхлэн хөл тавьсан Америкийн жүжигчин Lindsay Lohan-ыг бурханаас заяасан авьяас чадвараас нь гадна янз бүрийн хэл ам, дуулиан шуугианы эзэн гэдгээр нь дэлхий дахин андахгүй мэднэ. Тэрбээр саяхан Beverly Hills дэх нэгэн үдэшлэгт зочлон ирсэн бөгөөд тэнд ирэхдээ маш этгээд байдлаар хувцасласан байжээ. Энгийн бүсгүйчүүдийн хувьд өчүүхэн төдий ч цоорхой, сэмэрхийгүйгээр өмсөхийг эрхэмлэдэг шилэн …

Сонирхолтой зураг #233 [87 фото]

Ойрдоо ч мөн айхтар хүйтэн байнаа. Аргагүй л нэг дүн өвлийн улирлын дунд сар шиг л байна. Хэдхэн хоногийн дараа ес эхэлнэ. Хүйтний эрч улам чангарч, гуна, дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө гэлцдэг тэр цаг ирнэ. Хурдхан тэр айхавтар хүйтэн үе нь өнгөрөөд, урин дулаан хаврын улирал ирээсэй. Халуун нар шарсан аагим зуны улирлыг, зуны намуухан үдшийг ч санаж байна …

Тэжээмэл хулгануудад зориулсан “Mouse Assisted Interplay” хэмээх сонирхолтой бүтээл [20 фото]

Өдгөө 29 настай Vanessa Harden хэмээх Канадын зохион бүтээгч бүсгүйн бүтээсэн сонирхолтой бүтээлийн талаарх товч мэдээллийг зурагтай нь хамт хүргэхээр шийдлээ. Лондонд магистрын зэрэг хамгаалсан зохион бүтээгч маань энэ бүтээлээ хулгана тэжээгчдэд зориулан бүтээсэн юм байна. Бяцхан хулгануудын амьдрах таатай орчныг бүрдүүлж чадсанаас гадна хүн өмсөж болохуйц энэ хоолой нь өөр нэг адил хоолойтой холбогддог холбоостой. Хүмүүс хулгануудаа болзуулж, мөн …

Сонирхолтой зураг #232 [119 фото]

Сайн байцгаана уу? Эрхэмсэг хэрэглэгчид та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргэе! Сонин содон, хөгжилтэй, хөөртэй, өнгөлөг тод янз бүрийн гэрэл зургуудыг багцлан хүргэдэг “Сонирхолтой зураг” цувралын маань ээлжит дугаар таны мэлмийг мялаахад бэлэн болоод байна. Аливаад сэргэлэн, авхаалжтай зохион бүтээгчдийн хийсэн шинэ бүтээлүүд, ан амьтдын болоод хүмүүсийн хийсэн инээдтэй үйлдлүүд, амьдралын эгэл жирийн хийгээд хөгжилтэй агшнуудыг харуулсан сонирхолтой зургуудаа хүлээн …

Rollator нэртэй өвөрмөц “унаа”

Унадаг дугуй болон гүйлтийн замын “эрлийз” үр төл болох Rollator хэмээх хөгжилтэй унааны талаарх товч мэдээллийг хүргэе. Эрүүл мэнддээ анхааран гүйхийн хажуугаар хэрэгтэй газар руугаа мөнгөө хэмнэн, дээр нь байгальд ээлтэйгээр хүрэх арга замыг олгох энэ өвөрмөц унааг Нидерландын Utrecht хотын OOOMS студийнхэн зохион бүтээжээ. Тус улсын загварын академийг төгссөн Guido Ooms, Karin van Lieshout нар хамтран энэ студийг байгуулж …

Ариука – Хэцүү байна + Одноо – Ариун нандин [клип]

Ажлын өдрүүдийн үдэш бүр цэнхэр дэлгэцийнхээ ард маш олон хүмүүс “Хэцүү анги” хэмээх Монголын үндэсний телевизийн олон ангит киног үзэхээр тухалцгааж байгаа билээ. Энэ киноны soundtrack-ын клипүүдийг татаж авах боломжийг таны гарт олгож байгаадаа баяртай байна. Энэхүү киноны нэг дууг залуу дуучин Одноо дуулсан бөгөөд “Ариун нандин” нэртэй дууны үг, аяыг А. Төгсбаяр гэгч залуу бүтээжээ. Харин үгийг Ариука, аяыг …

Yсгүй буюу халзан амьтад

Янз бүрийн шалтгаанаас болж, үс ноос, өд сөд нь халзран унасан өрөвдөлтэй гурван амьтны “хөгийн” фото зургуудыг хамтдаа сонирхоцгооё. АНУ-ын зүүн өмнөд хэсэгт орших Флорида мужийн нэгэн гэр бүлд амьдардаг Oscar гэдэг 35 настай какаду тоть өдгүй халзан боловч амьд мэнд эздээ баясган амьдарч байгаа шувуухай. Гэхдээ халуун чийглэг уур амьсгалтай Флоридад амьдардаг болохоор даарахыг хэзээ ч мэдрэхгүй бизээ. Харин …

Жүжигчин Bai Ling-гийн “Movie Meets Media” үйл явдлын үеэрх хувцаслалт [29 фото]

Хятадад төрж өссөн ч одоо бол Америк улсаар овоглох болсон жүжигчин Bai Ling энэ сарын 7-ны өдөр Германы Hamburg хотноо болсон “Movie Meets Media” хэмээх үйл явдлын 10 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ. Дээрх арга хэмжээний үеэрх маш илэн далангүй хувцасласан жүжигчин бүсгүйн гэрэл зургуудыг хүлээн авч үзэцгээнэ үү. Дашрамд дурдахад урлагийн гэр бүлд төрсөн Bai өөрийгөө маш ичимхий зантай …

Billboard Top 20 Singles [2009.12.12]

Дуу хөгжмийн эрин үед амьдарч байгаа залуус та бүхэндээ яг өнөөдрийн байдлаар дэлхий нийт даяараа бишрэн сонсож байгаа шилдэг хорин дууг татаж авахаар хүргэж байна. Billboard-ын жагсаалтын эхний хорин байранд бичигдэж байгаа эдгээр дуунуудын тэргүүн байрыг америкийн реппэр Jay-Z-гийн дуучин Alicia Keys-тэй хамтран дуулсан “Empire State Of Mind” эзэлж байгаа аж. Мөн энэ дашрамд хэлэхэд та бүхэн урьдын адил таалагдсан …

Crazy Outdoor Billboard Advertisements [90 фото + Татах]

Төрөл бүрийн реклам сурталчилгаа бүтээгчид, сонирхогчид болон бизнес эрхлэгчид, ажил хэрэгч та бүгдэд гудамжны сонирхолтой сурталчилгаануудаас сонирхуулж байна. Өвөрмөц содон утга санаа бүхий гудамжны зурагт самбаруудаар хэрэглэгчдийнхээ анхаарлыг татаж бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ онцлогийг бүрэн төгс мэдрүүлж чадсан дараах 90 зургууд та бүхэнд олон шинэ санаануудыг авч болох боломжийг бүрдүүлж байна. “Сайн рекламд саяыг зарж, тэрбумыг олдог” гэдэгтэй бизнес эрхлэгч хүн бүхэн …

1...1,9531,9541,955...2,065Хуудас 1,954 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох