Шинэ мэдээ

Ганцхан ширхэг шүдний чигчлүүрээр юу хийж болохыг харуулсан эгэлхэн гайхамшиг [7 зураг]

Сан-Францискод амьдардаг Steven J. Backman гэгч уран бүтээлч эрхэм энгийн нэгэн шүдний чигчлүүрийг хамгийн ер бусын урлагийн бүтээл хийхэд ашигладаг. Steven-ий шүдний чигчлүүрт сэтгэл татагдах явдал түүний бага сургуульд байх үеэс буюу DNA-гийн молекулуудын төслөө бүтээхээр шүдний чигчлүүр болон шош ашиглаж байснаас улбаатай ажээ. Харамсалтай нь санамсаргүйгээр гар руугаа шүдний чигчлүүр зоочихсоноосоо болоод тэрээр дуртай хоббигоо орхиход хүрсэн байна. Хэдийгээр …

Дэлхий ертөнцийг мөхөлд хүргэх хүчин зүйлүүд

Цуврал алуурчид, алан хядагчид, эдгэршгүй аймшигт өвчний тархалт гэх мэт ямар ч зүйлтэй харьцуулшгүй хамгийн аймшигтай зүйл бол дэлхий ертөнцийг бүхэлд нь үгүй хийж чадах тийм аймшигт сүйрэл юм. Бүхий л хүн төрөлхтөн, амьд бие бодгалиудыг дэлхийн хөрсөн дээрээс ор мөргүй арчин хаях тухай, хүн төрөлхтний төгсгөлийн тухай орчин үеийн олон домог, ярианы эх үүсвэр болсон сансар огторгуй өнөөг хүртэл …

NBA 2011 All Star

Өнгөрөгч ням гариг буюу 2011 оны 2-р сарын 20-ны өдөр Лос-Анжелесын Staples Center-т болсон сагсан бөмбөгийн бүх оддын үзүүлэх тоглолтын бичлэгийг HD чанартайгаар энэхүү спортын хорхойтнуудад зориулан хүргэж байна. 2010-2011 оны NBA-гийн улирлын үеэр тоглогдсон үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх оддын тоглолтын 60 дахь тоглолт болох энэхүү тоглолтын өмнөх шоу болон тоглолтын завсарлагануудаар Rihanna, Kanye West, Drake, Keri Hilson, Lenny …

Yхэр хэмээх хивэгч амьтны ертөнц дэх хамгийн нүсэр амьтан – Belgian Blue үхэр

Belgian Blue хэмээх үхэр нь Бельги улсаас гаралтай махны чиглэлийн үүлдэр юм. Belgian Blue-White, Belgian White and Blue Pied, Belgian White Blue, Blue, Blue Belgian гэх зэргээр нэргддэг энэ үхэрний нэрний хувьд ерөнхийдөө хөх саарлаас эхлээд цагаан хар гэхчилэн янз бүр байдаг зүснээс нь хамааран дээрх нэрнүүдээр нэрлэгддэг. 19-р зууны хоёрдугаар хагаст Нэгдсэн Вант Улсын сүүний чиглэлийн Shorthorn үүлдрийн үхрийг …

Японы траншейны нүхний таган дээрх гайхамшигтай урлагийн ертөнц

Японы 1780 хотын ойролцоогоор 95 хувиас нь энэхүү өвөрмөц урлагийг олж харах боломжтой. Тус улсын үндэсний соёлын чухал хэсэг болсон энэхүү траншейны нүхний таган дээр урлаг нь 1980-аад оноос улбаатай. Тэр үед тус улсын хотууд өөр өөрийн муж, бүс нутгийн үлгэр домог, түүх, соёлын ялгаа, онцлогийг харуулсан зургуудыг хотынхоо траншейны нүхний таган дээр зурж урлах болсон байна. Япон орны хот …

Усны гайхалтай илбэ

Ширээн дээр дотроо устай хөмрүүлэн тавьсан шилэн аягыг огцом эргүүлэх хөдөлгөөнөөр авахад ус нь тарж асгалгүйгээр яг л шилэн аяганыхаа хэлбэрээр тогтоод байна гэж төсөөл дөө. Та хөлдөөчихөөгүй л юм бол энэ бол огт байж боломгүй зүйл гэж хэлэх гэж байна уу? Тэгвэл бардам ихэмсгээр ийнхүү хэлэхээ түр азнаад дараах бичлэгийг анхааралтай үзэхийг хүсье. Шилэн аяга, гөлгөр гадаргуу, хатуу картон …

Yндэсний газарзүйн суваг: Долоо хоногийн амьтдын фото багц [21 фото]

Хүн байгалийн амин шүтэлцээ, байгаль эхийн хосгүй бүтээл, адгуусан амьтдын ер бусын гайхамшигтай атлаа эгэл жирийн дүр төрх зэргийг эрхэм танд харуулж, мэдрүүлэх зорилгоор, хүн гэдэг нь байгалийн амьтан юм шүү гэдгийг сануулах, тийм учраас байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж байх учиртай гэдгийг ухааруулж ойлгуулах үүднээс үндэсний газарзүйн сувгаас долоо хоног бүр бэлтгэн гаргадаг амьтад болон түүнтэй холбоотой фото зургийн багц …

2011 оны гоёмсог ногоон өнгөтэй Dodge Challenger SRT8 392 загварын машин

Dodge Challenger SRT8 392 Green With Envy хэмээн нэрлэгдэж 2011 оны Чикагогийн авто шоун дээр олон нийтийн өмнө анх гарч ирсэн Олон улсын автомашин үйлдвэрлэгч Chrysler группын салбар Dodge компаний шинэ загварын машиныг танилцуулъя. 44,875 долларын үнийн шошго зүүсэн энэ шинэ машины дэгжин ногоон өнгөний сонголтын талаар тус брэндийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, Chrysler Group LLC-ийн загварын хэлтсийн дэд ерөнхийлөгч Ralph …

Nike брэндэд зориулан бүтээсэн найруулагч Robert Rodriguez-ын богино хэмжээний кино

Холливудын хамгийн нэр хүндтэй кино найруулагчдын нэг Robert Rodriguez спорт хувцас хэрэглэл үйлдвэрлэгч Nike брэндийн зар сурталчилгаанд зориулан богино хэмжээний кино бүтээжээ. Африк тивд орших хамгийн урт хорт могойн нэрээр “Black Mamba” хэмээн нэрлэгдсэн энэхүү богино хэмжээний дэлгэцийн бүтээлд сагсан бөмбөгийн од Kobe Bryant, америкийн кино од Bruce Willis, Danny Trejo, дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн нэрт төлөөлөгч, реппэр Kanye West …

NBA 2011 All Star Weekend

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Америкийн Лос-Анжелес хотын Staples Center-т болсон сагсан бөмбөгийн бүх оддын тоглолтуудаас та бүхэндээ хүргэж байгаа билээ. Эхний удаад “NBA All-Star Celebrity Game” тоглолтыг татаж авахаар хүргэсэн бол энэ удаад “NBA 2011 All Star Weekend” тоглолтыг 1280×720 HD хэмжээтэйгээр толилуулж байна. Энэ сарын 19-ны бямба гаригт болсон энэхүү тоглолт нь Intro, Shooting Stars, Skills Challenge, 3P, Slam Dunk …

Britney Spears – Hold it against me [720p, 1080p | Full HD]

Хамтлаг, дуучин: Britney Spears Клипийн нэр: Hold it against me Жанр: Pop, Dance Pop Формат: MP4 Хэмжээ: 100 MB, 195 MB Саяханаас уран бүтээлийнхээ ажилд шаргуу орж эхэлсэн дуучин Britney Spears-ийн “Hold it against me” хэмээх дуу Billboard-ын шилдэг 10-т багтаж чадсан ба багагүй амжилттай байгаа шинэ дуугаа дүрсжүүлж видео клип хийлгэснийг хэрэглэгч та бүхэндээ өндөр нягтаршилтай 720p ба 1080p …

Германд болсон олон улсын аварга шалгаруулах уулын цанын тэмцээн өчигдөр өндөрлөлөө [30 фото]

Германы Бавари мужийн Garmisch-Partenkirchen хотод энэ сарын 7-ноос 20-ныг хүртэлх хугацаанд FIS Alpine World Ski Championships 2011 тэмцээн амжилттай болж өнгөрчээ. Энэхүү тэмцээн тус хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ бөгөөд урьд нь 1978 онд зохион байгуулагдаж байсан юм. Garmisch-Partenkirchen хотын цанын спортын хоёр цогцолборын нэг болох өндөр уулын цанын спортын цогцолбор Garmisch Classic-т болсон энэхүү тэмцээнд …

Batman-ы хурдан хүлэг Batmobile-ын хувьсал өөрчлөлт [инфографик]

Америкийн комик номын зохиолч Bill Finger болон комик номын зураач Bob Kane нарын хамтын хөдөлмөрийн дүнд бий болсон алдарт адал явдалт цуврал комик номын баатар Batman-ы ардаа гал маналзуулан давхих Batmobile хөлөг өдгөө далан насыг насалж байгаа билээ. 1939 оны тавдугаар сард хамгийн анх уншигчидтайгаа танилцаж байсан Batman-ы нисэх мэт хурдалдаг гайхамшигт машин өнөөг хүртэлх хугацаанд үүсэл хөгжлийн ямархан үе …

Хүйсийн хөгжилтэй бөгөөд хөгийн өөрчлөлт [30 фото]

Хэрвээ эрчүүд эмэгтэй байсан бол ямар вэ, эсвэл хүүхнүүд эрэгтэй байсан бол ямар байх бол? Ийм нэгэн хөгжилтэй магадгүй тэнэг ч гэмээр юмуу асуултыг өөртөө тавиад түүнийхээ хариултыг фото эвлүүлгээр олж авсан нэгэн эрхмийн бүтээсэн зурган эвлүүлгийг хамтдаа үзэж сонирхоцгооё. Энэхүү фото эвлүүлэгт та бидний таних олон алдартай эрчүүдийн зураг багтсан байгаа ба эрэлхэг зоригтой, ухаалаг ялдам дүр төрхөө дэлгэцийн …

1...1,8641,8651,866...2,067Хуудас 1,865 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох