Шинэ мэдээ

Элдэв сонин содон зурагнууд №1 [86 зураг]

Өнөөдөр өдөржингөө цас ороод та нар маань жаахан гунигдангуй байна уу. Тэгвэл та бүхэнд миний бие өнөөдрөөс эхлээд элдэв сонин содон зурагнуудаар бэлэг барихаар шийдлээ. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн үйл явдлуудыг гэрчилсэн эдгээр зургууд танд амьдралын баяр баясгаланг мэдрүүлж чадах болно гэдэгт итгэлтэй …

Янз бүрийн гэр бүлүүдийн хүүхдүүдийн өрөө [16 зураг]

Америкийн гэрэл зурагчин Dona Schwartz нь Анненбергийн холбоо харилцааны сургуулийг докторын зэрэгтэйгээр дүүргэснээс гадна гэрэл зургийн салбарт уран бүтээлч, эрдэмтэн, сургагчийн ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдэг. Ганцаарчилсан болон хамтарсан олон арван үзэсгэлэнгүүдээ гаргаж, хэд хэдэн номоо хэвлүүлсэн энэ хөдөлмөрч эмэгтэйн гэрэл зургийн нэгэн сонирхолтой төслийг та бүхэнд толилуулж байна. Гэрэл зурагчин Dona Schwartz-ын энэхүү фото төсөлд хүүхдийнхээ өрөөнд зогсож байгаа …

Хуруунд тань мөрөө үлдээх нууцлаг бөгж

Хайртай хосуудын тэсэн ядан хүлээдэг Гэгээн Валентины өдөр өнгөрөөд нэг их удаагүй байгаа энэ үед тус баяртай холбоотой гэж үзэж болох нэгэн фото мэдээллийг сайтынхаа үзэгч залуусын хүртээл болгож байгаадаа баяртай байна. Фото мэдээлэл маань зүүсэн хүний хуруунд сэтгэл хөдлөм ул мөрийг үлдээдэг бөгжний тухай юм. Хуруунд хүрэх хэсэгтээ буюу дотор талдаа хайр сэтгэлийн илэрхийлэл болсон үг, дүрс зэргийг товойлгон …

Гайхалтай харагдах байдал бүхий 25 шилдэг цэнгэлдэх хүрээлэн [25 зураг]

Ялалтын уухай, ялагдлын харуусал зэрэгцэн хангинадаг спортын гайхамшигт талбар, хүмүүс болон уралдаан тэмцээн, спортод дурлах сэтгэлийг холбосон хана, спортын тоглоомноос гайхамшгийг мэдэрч, дахин давтагдашгүй, мартагдашгүй спортын үйл явдлын гэрч болох түүхт газар болсон цэнгэлдэх хүрээлэнгүүд нь нэг талаараа спортын аливаа үйл явдал болж өнгөрөх талбар болдгоос гадна нөгөө талаараа уран барилгачдын ур ухаан, сэтгэл оюун шингэсэн гайхалтай бүтээл байдаг билээ. …

Москва хот дахь Google-ын гайхалтай оффис [49 зураг]

32,467 ажилтантай, интернэт болон программ хангамжийн үндэстэн дамнасан том корпораци Google нь Дэлхийн эргэн тойронд байх дата центрүүддээ ойролцоогоор нэг сая орчим серверийг ажиллуулдаг. Тус корпорацийн нэг оффис манай хойд хөрш Орос гүрэнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Дэлхийн том гүрнүүдийн нэг Орос орны нийслэл Москва хот дахь тус оффис Google-ын бусад улс гүрнүүдэд байх оффисуудын адилаар дахин давтагдашгүй, өвөрмөц дотоод …

Хайртдаа өгөх бэлгээ сонгож амжсан уу?

Хайртдаа өгөх бэлгээ сонгож амжсан уу? Маргааш гэгээн хайрын тэмдэглэлт өдөр Валентины баяр болох гэж байна. Та хайртдаа ямар бэлэг өгөхөө хараахан шийдэж амжаагүй л байна уу. Тэгвэл таны сонголтонд туслах нэгэн таатай мэдээг дуулгья. Энэхүү баярыг тохиолдуулан Apple-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч Бодь Электроникс хосууддаа зориулан2-р сарын 13 болон 14-ний өдрүүдэд баярын бэлгээ задалж байна.Залуу насны эрч хүчний …

Европ тивд хүйтний эрч чангарч байна [62 зураг]

Өнгөрсөн долоо хоногт Зүүн Европын ихэнх хэсэгт цаг агаар маш хүйтэрч, цас үргэлжлэн оржээ. Италийн Венец хотод сүүлийн 80 жилд анх удаагаа хотын дундуурх сувгийн ус хөлдөж, Ром хот цасанд дарагдсан бол Франц улсад их хэмжээний цас унаж, алдарт Эйфелийн цамхаг цантан цайрснаас гадна тус улсын 41 мужид хүйтэн цаг агаар ноёлж байна. Балканы уулсад 4 метрийн зузаан цасан бүрхүүл …

ADzero хэмээх андроид үйлдлийн систем бүхий хулсан ухаалаг гар утас [13 зураг]

Лондон дахь Middlesex University их сургуулийн оюутан, AD хэмээх дизайны студийн дизайнеруудын багийг тэргүүлэн ажилладаг бүтээгдэхүүний дизайнер Kieron-Scott гэгч залуухан дизайнерын толгойд өөрийн гэсэн ухаалаг гар утсыг бүтээх санаа орж ирсэн байна. Гэхдээ тэрбээр гар утасныхаа гэрийг хийх материалаар ердийн пластик материалыг бус байгалийн амьд бүтээгдэхүүн хулсыг ашиглажээ. Туршилтын загвараас аль хэдийнээ гарсан хулсан гэр бүхий, андроид үйлдлийн системтэй ухаалаг …

Алдартай бүсгүйчүүдийн хоёр өөр цаг үеийн зурагнууд [34 зураг]

Хүн бүр хүүхэд насыг, бага залуу үеийг туулан өнгөрдөг нь хорвоогийн жам. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр балчирхан жаахан охин өсөж том болон хүн бүрийн харааг булаасан гоо бүсгүй болон хувирах ба нэг л мэдэхэд нарт хорвоогийн жам ёсоор дунд насны аятайхан эмэгтэй болсон байдаг. Харин хоног өдрүүд урсан одоход ач гучаа тойруулсан настай хатагтай болно. Гэхдээ энэхүү фото нийтлэл маань …

Энхрий дотноор тэврэлдэж, үнсэлцэж байгаа алдартай хосууд [51 зураг]

Гудамжинд хэн нэгэн хоёр хос туйлын энхрий дотноор тэврэлдэн үнсэлцэж байгааг хараад хэн ч анхаарал тавин, сониучирхан ажихгүй нь тодорхой. Учир нь хоёр биендээ хайртай хүмүүс бие биенээ тэвэрч, үнсэх нь энгийн үзэгдэл. Гэхдээ энд бид хийж байгаа үйлдэл бүр нь жирийн хүмүүсийн анхаарлыг татаж байдаг алдартнуудын, тэр дундаа хос алдартнуудын хоорондоо маш дотно байдлаар гэрэл зургийн дуранд буусан агшнуудыг …

Амьд гэрэл зургийн шинэхэн багц #5 [35 зураг]

Сайтын маань эрхэм хүндэт хэрэглэгч та бүхний тухлан үзэх дуртай “Амьд гэрэл зургийн шинэхэн багц” цуврал шинэхэн дугаарынхаа хуудсыг та бүхний өмнө дэлгэж байна. Кино урлагт хайртай, кино урлагт шимтдэг үзэгчдийн хувьд энэ удаагийн дугаар маш их таалагдах нь гарцаагүй. Учир нь 5 дугаартай өнөөдрийн “Амьд гэрэл зургийн шинэхэн багц”-ын зурагнууд дэлгэцнээ гарсан олон шилдэг кинонуудын нэг хэсэг байгаа юм. …

Аргентины залуу гэрэл зурагчин Enzo Dinolfo-гийн бүтээлүүд [37 зураг]

Аргентины Неукен хотод 1987 онд мэндэлсэн Enzo Dinolfo гэгч залуу нь эротик гэрэл зургийн жанраар ажилладаг нэгэн. Гэрэл зургаас гадна хөгжим болон спортод дурладаг энэ уран бүтээлч залуугийн гэрэл зургийн субьект нь гоолиг, идэр залуухан, халуухан бүсгүйчүүд. Бүсгүй хүний биеийн хамгийн хараа булаам, үзэсгэлэнтэй хэсгүүдийг гэрэл зургийнхаа дурангаар “олзолдог” Enzo Dinolfo нь одоогоор Аргентины хүн ам сийрэг суурьшсан Ла Пампа …

Швед дэх хана туургагүй сургууль [15 зураг]

Та бүхнийг энэхүү фото мэдээллээр дамжуулан Швед улсын нийслэл Стокгольм хотноо үйл ажиллагаагаа явуулдаг Vittra хэмээх олон улсын цэцэрлэг, сургуультай танилцуулж байна. Швед болон Англи хэлээр аль алинаар нь ярих боломжийг олгодог энэхүү үнэ төлбөргүй цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа сурагчдын хөгжилд хамгийн чухал зүйл бол биеийн орон зай гэсэн үзэлд тулгуурладаг байна. Тус сургуулийн барилгын заслыг Bosch Rosan хэмээх уран …

Америкийн ерөнхийлөгч асан Линкольний тухай номнуудаас бүтсэн цамхаг [8 зураг]

АНУ-ын хамгийн нөлөө бүхий ерөнхийлөгчдийн нэг Авраам Линкольний тухай өгүүлсэн номнуудаар бүтээгдсэн цамхаг Вашингтон хот дахь АНУ-ын конгресс байрлаж байсан барилга дотор сүндэрлэжээ. Тус улсын 16 дахь ерөнхийлөгчийн тухай бүхнийг олж унших боломжтой номнуудаас бүтсэн цилиндр хэлбэрийн энэхүү номон байгууламж 15.000 орчим номноос бүрдэж байгаа ба гурван давхар байшинтай дүйцэхүйц өндөртэй юм байна. Их гүрний суут удирдагчийн тухай эцэс төгсгөлгүй …

1...1,7641,7651,766...2,067Хуудас 1,765 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох