Good music, байгалийн зураг, салахааргүй ном, бороонд алхах, найз охидтойгоо уулзах, фитнесс, аялал, shopping! – надад эрч хүч өгдөг бяцхан зүйлс. Мөн ажлаар олон мундаг хүнтэй уулзаж, тэднээс шинийг, бүр ихийг эрэлхийлэх урам авдаг учраас Cosmo-доо хайртай. 5 сарын 11-нд Cosmo Club нээлтээ хийж, өөр өөр салбарт ажилладаг ч өөрийгөө хөгжүүлэх, мэддэг чаддаг зүйлээ бусадтайгаа хуваалцах сонирхол нэгтэй бүсгүйчүүдийг нэг дор цуглууллаа. Дуу хоолойгоо нэгтгэн, эмэгтэйчүүд болон нийгэмд үйлчлэх хүсэлтэй, амьдралынхаа бүхий л талбарт амжилт гаргах эрмэлзэлтэй лидер бүсгүйчүүдийн сайн дурын бүлэг гэж бид клубээ тодорхойлсон. Сар бүрийн эхний долоо хоногт бид уулзах тул тэнд чамтай ч мөн танилцана гэдэгт итгэлтэй байна.
Заанхүүгийн Болор