Хайраа, би чамдаа хязгааргүй хайртай

0

Хайраа, би чамдаа хязгааргүй хайртай


Багш “Лекц дууслаа” гэж хэлэхэд Тулгаа энэ л мөчийг хүлээж байсан мэт цүнхээ шүүрэн үүд рүү яарав. Түүний найз охин Мишээл нь Бээжинд сурдаг бөгөөд 2 өдрийн дараа Монголдоо ирэх ажээ. “Мишээл маань хол нутгаас намайгаа зориод ирж яваа. 2 сарын 14-нд Гэгээн Валентиний баяраар Facebook-ээр бие биедээ хайртай, удаан хүлээлээ, саналаа гэх сэтгэлийн үгсээ бичсэнээс хойш холбоо бариагүй. Чи минь хэр өөрчлөгдөө бол? Хацар нь хонхойгоод хөөрхөн инээсээр ирнэ дээ” гэгчлэн элдвийг бодсоор сургуулиасаа гарлаа.Тулгаа өнөөдөр хичээлээ огт анхаарсангүй, Мишээлийн тухай бодож, ирснийх нь дараа ямар бэлэг өгөхөө өглөөжин бодсон ажээ. “За туршлагатайгаар нь Төгсөөгөөсөө л зөвлөгөө авъя даа. Тунгаадаа дандаа гоё бэлэг өгдөг” гэж бодоод Төгсөө рүү залгалаа.

Тулгаа: Байна уу? Төгсөө. Найздаа нэг тус болооч. Мишээл удахгүй Бээжингээс ирнэ. Бид 2 Валентин нөхөж тэмдэглэх гэж байгаа юм. Ямар бэлэг өгөх вэ?

Төгсөө: Би энэ Валентинаар Тунгаадаа Юнителийн Дурлалын С витамин бэлэглэсэн. Бид 2 A-Sound-ийн тоглолт хамтдаа үзсэн.

Тулгаа: Би энэ витамины талаар сонссон л доо. Одоо ямар нэгэн урамшуулал байгаа болов уу?

Төгсөө: Байгаа, байгаа. Юнител 2-р сарыг дуустал “Дурлалын витамин”-аа үргэлжлүүлж байгаа. Юнителийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 247GG-ээр 247 хоног хүссэн нэг дугаартайгаа үнэгүй мессеж бичих эрхтэй болж байгаа юм. Бас 247 MB дата эрхтэй болохоор интернетээр ч харьцах боломжтой. Бид 2 өдөржингөө л мессеж бичиж сууна даа.

Тулгаа: Мишээл 3 жил гадаадад сурсан болохоор монгол дугаар байхгүй. Угаасаа шинэ дугаар авч өгье.

Төгсөө: Сайхан санаа байна. Чамд яг тохирсон Дурлалын А витамин гэж байгаа. Дурлалт хосуудад зориулсан 8822хххх+8622хххх хос дугаар худалдаанд гарсан гэсэн. Шинэ дугаар авсан хосуудад тус бүр 2470 төгрөгийн нэгж, 247MB дата эрх, 90 хоногийн үйлчилгээний эрх, 50GG, 247 хоног хоорондоо үнэгүй мессеж бичих эрх, Өргөө кино театрт хосоороо кино үзэх эрх бэлэглэж байгаа.

Тулгаа: Үнэмшмээргүй том бэлэг байна. Баярлалаа найз аа. Би Юнителийн үйлчилгээний салбар луу аль хэдийнээ алхаж явна.

Төгсөө: За амжилт.

3 өдрийн дараа.

Тулгаа, Мишээл 2 Өргөө кино театрт хайрын романтик киногоо үзчихээд гэр лүүгээ харьж явах зуураа Мишээл “Хайраа бид 2-ын танилцсан өдөр болох 12-сарын 14-нийг билэгдсэн 1214-өөр төгссөн дугаар миний хувьд үнэхээр том сюрприз байлаа” Баярлалаа хайр аа, би чамдаа хязгааргүй хайртай. Хүний нутагт хэцүү үе тулгарах бүртээ чамайгаа л бодож тайвширдаг байлаа гээд хацар дээр нь зөөлөн үнслээ. Орой Тулгаа гэртээ харьсан хойноо дараах мессежийг хайрын тэнгэр Мишээлдээ илгээв.

“Чамайг гэсэн миний сэтгэл
Чандруу болон хийсэхгүй
Чамайг хайрласан миний хайр
Чин үнэнчээр үүрд үлдэнэ
Хосын дугаараар утсаа холболоо
Хайрын сэтгэлээр зүрхээ холболоо
Хайр нь чамдаа хязгааргүй хайртай”

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *