
Өхөөрдөм нялх дүүгийнхээ, амин хайртай үрийнхээ техник технологи, компьютер, гар утастай харьцаж байгаа гэрэл зургийг бидэнд илгээгээд www.facebook.com/SkyCandC хуудсанд байрлуулж, хамгийн их LIKE авснаар супер шагналын эзэн болно. Түүнчлэн, эхний 3 байрыг шалгаруулах бөгөөд та бүхэн уралдааны удирдамжтай сайтар танилцана уу.
Удирдамж
Гэрэл зурагт тавигдах шаардлага:
– Уралдааны нэр, агуулгад нийцсэн байх
– Гэрэл зургийн чанарт тавих ямар нэг шаардлага байхгүй (Гар утас, сонирхогч болон мэргэжлийн аппаратаар авсан байж болно)
– Гэрэл зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх
– Архи, тамхи, садар самуун сурталчилсан агуулгагүй байх
– Гэрэл зургаа өөрт тохиолдсон хөгжилтэй, сургамжтай явдлаар баяжуулах боломжтой.
– Гэрэл зургийг фотошоп болон бусад программаар засаж, янзлах, баяжуулж болно.
Гэрэл зургийг илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу
– Гэрэл зургийг 4-р сарын 3-наас 5-р сарын 1-ныг дуустал [email protected] и-мэйл хаягаар хүлээн авна.
– Бүтээлээ илгээгч нь өөрийн овог, нэр, Фэйсбүүк хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг болон утасны дугаараа зургийн хамт илгээнэ.
Шагналын сан:
– Супер 1 ялагч: 1,000,000 төгрөг, интернэтийн жилийн эрх
– 2-р байр 1 хүн: Интернэтийн нэг жилийн эрх
– 3-р байр 1 хүн: Хагас жилийн интернэтийн эрх
Уралдааны шалгаруулалт:
– Гэрэл зураг нь уралдааны нэр, агуулгад нийцсэн байна.
– Оролцогчдын илгээсэн зургийг Sky C&C Фэйсбүүк хуудасны “Хүүхэд ба Технологи” цомогт байршуулна.
– Гэрэл зургуудыг хамгийн их Like авсан байдлаар шалгаруулна.
Уралдааны хугацаа:
– 2012 оны 4 дүгээр сарын 3-аас 5 дугаар сарын 01 хүртэл
– Гэрэл зургийн уралдааны шилдэг 3 бүтээлийг 2012 оны 5 дүгээр сарын 3-нд олон нийтэд мэдээлж, шагналыг гардуулна.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



