Аялагч, серфингчин, гэрэл зурагчин Jonathan Nimerfroh саяхан байгалийн нэгэн сонирхолтой үзэгдлийн зургийг гэрэл зургийнхаа дуранд олзолж чаджээ. Америкийн Массачусетс мужид орших Нантакет арал дээр авсан түүний зургуудад далайн усны хөлдсөн давалгаанууд буусан байна. Эхлээд харахад шавхайтай, булингартай ус шиг харагдах боловч энэ давалгаанууд нь үнэн хэрэгтээ хөлдчихсөн байгаа аж.
Nimerfroh-ын хэлж байгаагаар далайн давалгаа маш өтгөн харагдаж байсны дээр хөдөлгөөн нь их удаан байсан нь яг л элдсэн гурил эвхэж байгаа юм шиг байсан гэнэ. Давалгааны гадаргуу дахь долгиолсон хээ нь хэдэн сая мөсөн талстуудаас үүсэлтэй юм байна. Энэ өдөр агаарын температур Цельсийн -7,2 хэм байжээ. Эдгээр зургуудыг авсны маргааш өдөр гэхэд далайн эргийн 200 орчим метрийн ус бүхэлдээ хөлдсөн байсан гэнэ.