Хэрвээ та өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээс “Та ухаалаг гар утасгүйгээр амьдралаа төсөөлж чадах уу?” гэж асуувал олон хүн “Өө яалаа гэж дээ” гэж хариулах бизээ. Маш олон хүмүүс ухаалаг гар утсыг өөрсдийн амьдралын чухал хэсэг мэтээр мэдэрдэг болжээ. Хэрвээ та боломжийн хэмжээний мөнгөтэй бөгөөд хамгийн сайн ухаалаг гар утас худалдан авахыг хүсэж байгаа бол олон загваруудаас сонгох хэрэгтэй болно. Энд бид 2015 оны хамгийн үнэтэй 25 ухаалаг гар утсыг нэрлэж байна.
25. HTC One /M8/ – 649 доллар
2014 оны 3-р сарын 24-нд танилцуулагдсан энэ төхөөрөмж Android 4.4 үйлдлийн системийг дэмжиж ажилладаг.
24. Amazon Fire Phone – 649 доллар
13 мегапикселийн камер, флаш бүхий энэ ухаалаг гар утасны техник хангамж зэгсэн сайн боловч зах зээл дээрх хамгийн шилдэг нь биш. Мөн бүхнийг скан хийх ачаалсан баркод сканнер Firefly-тай.
23. Samsung Galaxy Note 4 – 673 доллар
5,7 инчийн Quad HD Super AMOLED дэлгэцтэй энэ утас нь 16 мегапикселийн ухаалаг OIS арын камертай. Төхөөрөмжийн S үзэг нь текстээс хүссэн контентоо сонгох боломжийг олгодог.
22. Samsung Galaxy Beam – 680 доллар
Суугдмал Texas Instruments DLP pico projector бүхий энэ ухаалаг гар утас нь 1GHz хос цөмтэй Nova Thor CPU-тэй.
21. Huawei Ascend P6 – 691 доллар
Зарим мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар дэлхийн хамгийн нимгэн утас гэгдэж буй энэ утасны зузаан ердөө 6,2 мм. 8GB дотоод санах ой, microSIM, microSD оролтуудтай.
20. Asus Padfone Infinity – 698 доллар
LTE-гийн хүчирхэг ухаалаг гар утас нь 3G, 5,0 инчийн Super IPS + LCD багтаамжтай мэдрэгч дэлгэц, 13 мегапикселийн камер, Wi-Fi, GPS болон бусад олон зүйлсийг санал болгодог.
19. Sony Z Ultra Google Play Edition – 700 доллар
Гайхмаар тод, өнгөлөг дэлгэцтэй энэ гар утас Android 4.4 KitKat OS-ыг дэмжиж ажилладаг. Мөн усны хамгаалалттай.
18. Motorola Nexus 6 – 730 доллар
6 инчийн Quad HD дэлгэц, стерео дуу гаргагч хос спикер, 13 мегапикселийн камераар тоноглогдсон.
17. Apple iPhone 6 – 755 доллар
4,7 инчийн 1334х750 дэлгэцтэй энэ гар утас А8 чиптэй учир илүү хүчирхэг.
16. ZTE Grand X IN – 800 доллар
140,8 гр жинтэй энэ ухаалаг гар утас Android 4.0 үйлдлийн системийг дэмжиж ажилладаг. Мөн 8 мегапиксел камертай.
15. Samsung Galaxy Round – 750 доллар
5.70 инчийн 1080х1920 дэлгэцнээс гадна 2,3GHz процессор, 3GB RAM, 13 мегапикселийн арын камераар тоноглогджээ.
14. Apple iPhone 6 Plus – 815 доллар
5,5 инчийн дэлгэцтэй энэхүү фаблет нь 172 гр жинтэй, Apple iOS 8 үйлдлийн системийг дэмжиж ажилладаг. Хос цөмтэй 1,4 GHz Apple A8 чип, М8 хөдөлгөөнт ко-процессор, PowerVR GX6450 CPU, 1GB RAM-тай.
13. Fujitsu Loox F-07c – 860 доллар
QWERTY гулгагч гар бүхий Fujitsu Loox F-07c нь ганцхан товчлуур дараад Symbian болон Windows 7-гийн хооронд шилжинэ. Энэ өвөрмөц төхөөрөмж өндөр нягтаршил бүхий дэлгэцтэй.
12. Huawei U8860 Honor -879 доллар
Android 2.3 Gingerbread үйлдлийн систем бүхий энэ гар утас ярианы горимд 6 цаг, идэвхгүй горимд 380 орчим цаг цэнэгээ барина.
11. Asus Padfone 2 -898 доллар
3G ярианы горимд 16 цаг цэнэгээ барих энэ гар утасны SonicMaster технологи нь гайхалтай акустикыг санал болгодог.
10. Pantech Vega Secret Note – 924 доллар
Хурууны хээ танигч, үзэг бүхий энэ төхөөрөмж 3GB RAM, 13 мегапикселийн үндсэн камертай.
9. Panasonic Lumix DMC-CM1 – 1160 доллар
Мэдрэгч дэлгэц бүхий энэ гар утас 204 гр жинтэй. Android 4.4.2 KitKаt үйлдлийн систем бүхий энэ ухаалаг гар утас 4,7 инч дэлгэцтэй бөгөөд 1920х1080 нарийвчлалтай дэлгэц нь 1080 HD дэлгэцтэй.
8. Gresso Radical Black R3 – 2500 доллар
Тэргүүлэх зэргийн ухаалаг гар утас үйлдвэрлэгч Gresso брэндийн 4,5 инчийн QHD хоёр симтэй энэ ухаалаг гар утас Android 4.1.2 Jelly Bean үйлдлийн системтэй. 1,2GHz хос цөмтэй CPU болон 8 мегапикселийн камер, 32GB дотоод санах ойтой.
7. Gresso Radical Black R1 – 2500 доллар
Gresso Radical Black R3-тай гол онцлогууд нь адилхан. Гараар өнгөлсөн Gresso-гийн титан лого болон титан мэдрэгч түлхүүрнүүдтэй.
6. Gresso Radical R1 – 2500 доллар
Android үйлдлийн системийг дэмжиж ажилладаг тансаг зэрэглэлийн энэ ухаалаг гар утас 5-р зэргийн титанаар хийгдсэн. 1,2GHz процессор бүхий хоёр симтэй энэ гар утас 36GB суугдмал санах ойтой.
5. Gresso Radical Black R2 – 3000 доллар
Гэр болон арын таг нь нисэх хүчний үйлдвэрлэлд ашигладагтай адил 5-р зэргийн титанаар хийгдсэн. Мөн мэдрэгч түлхүүрнүүд нь хар титанаар хийгджээ.
4. Gresso Radical R2 – 3000 доллар
Android 4.1.3 үйлдлийн систем бүхий энэ гар утас 18 каратын шар алтан Gresso логотой. 219 гр жинтэй энэ утас нь 36GB дотоод санах ойтой.
3. Gresso Radical R3 – 3000 доллар
Хоёр симтэй, хос цөмтэй 1,2 GHz процессор, 8 мегапикселийн камер, 4,5 инчийн дэлгэцээр тоноглогдсон.
2. Gresso Regal Black R3 – 5000 доллар
18 каратын цагаан эсвэл шар алтан хүрээтэй, титан гэр бүхий энэ ухаалаг утас нь 5 инчийн дэлгэц, 1,5GHz процессор, 2GB RAM, 32GB санах ой, 13 мегапиксел камер зэрэг олон зүйлсийг агуулжээ.
1. Vertu Aster – 6900 доллар
Гайхалтай үзэмжтэй, онцгой хүчин чадалтай энэ гар утас нь титан, арьс, 5 дахь үеийн сафир чулуугаар хийгджээ. 64GB дотоод санах ой бүхий Vertu Aster гар утас нь Android 4.4.2 үйлдлийн системийг дэмжиж ажилладаг.