Амттан их идэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг олон хүмүүс мэддэг. Гэхдээ мэргэжилтнүүд цэвэр шоколадны тал дээр эсрэг байр сууринаас хандах нь бий. Цэвэр хар шоколадны эрүүл мэнд болон хүний сэтгэл санаанд тустай олон талуудыг хоол хүнсний мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид нэрлэсэн байдаг ба цэвэр шоколадыг тодорхой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. Энэхүү ашигтай амттаны талаарх баримтуудыг уншиж мэдэх нь илүүц зүйл биш бизээ.
Шоколад тогтмол хэрэглэх нь зүрхний өвчний эрсдлийг 37%-иар бууруулдаг
Шоколад нь хүний аз жаргалтай болгодог. Шоколад нь тархинд бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэгч байдлаар үйлчилдэг серотонины хэмжээг нэмэгдүүлдэг
Шоколад иддэг эрчүүд зүрхний шигдээс болох эрсдэл 17%-иар бага байдаг
Италийн эрдэмтэд шоколад тогтмол иддэг хүмүүс өтөл насандаа сэтгэцийн олдмол өвчин тусах нь бага байдгийг тогтоосон
Өлсөх мэдрэмжийг дарахад ердөө 100 гр хар шоколад идэхэд хангалттай
60 жилийн турш явуулсан судалгаагаар шоколад тогтмол иддэг хүн иддэггүй хүнээс 1 жилээр урт насалдаг болохыг тогтоожээ
Британий эрдэмтэд шоколад нь танин мэдэхүйн сэтгэлгээг сайжруулдаг болохыг тогтоосон
Аяга халуун шоколад хоолойн өвчнийг намдаадаг
Статистикын мэдээнд өгүүлснээр Нобелийн шагналтнууд олонтой орнууд шоколадны хэрэглээгээр дээгүүр байдаг гэнэ
Гайхмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



