Нохой хүнээс хэд дахин илүү ухаантай байж болно гэдгийг бид сайн мэддэг. Тэд амьтад дундаас хамгийн ухаантай амьтдын тоонд багтах ажээ:. Тийм учраас тэдний эрхлэх ажил төрөл хамгаалагч эсвэл анчин зэргээр хязгаарлагдахгүй. Сарвуу амсхийх завгүй үнэхээр чухал ажил хөдөлмөр эрхэлж байгаа нохойнуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Гар хөдлөхгүй бол ам тосдохгүй гэдэг биз дээ?
Эмчилгээний тайвшруулагч ноход шүдний эмнэлэгт ажилладаг
Уно тусгай эффектийн тусламжтайгаар зохион бүтээдэг видео тоглоомын компанид завгүй ажиллана
Энэ залуу Нью-Йоркийн цaгдаагийн газарт алба хаших болсон анхны питбуль юм. Ийм алба хаших болсондоо өөрөөрөө бахархаж байгаа нь илт харагдана
Таны төлбөр 50,000 төг гэж хэлээд чихээ маажив
Энэ хөөрхөн амьтан амьтны дэлгүүр ажилладаг бөгөөд ирсэн үйлчүүлэгч болгонд инээмсэглэл бэлэглэдэг юм. Бид энэ амьтны хажуугаар зүгээр өнгөрч чадахгүй, юу ч юм хамаагүй худалдаж авдаг даа. Та яах байсан бэ?
Энэ ням гарагт манай залуу өөртөө маш том үүрэг хүлээсэн – тэд бидний гэрч болсон юм
Жорди хочтой нохой – шүүх танхимд ирсэн хүүхдүүдийг тайвшруулдаг чухал ажилтай
Хүүхдэд шүүх хурал дээр ямар нэгэн мэдүүлэг өгөхөөр ирцгээдэг. Жорж хажууд нь суугаад л тэднийг тайвшруулна даа.
Сорра – албаны нохой. Стресс болон аутизмын улмаас эзнээ ухаан алдахаас өмнө анхааруулж яаралтай арга хэмжээ авахад нь тусалдаг ажээ
Албаны нохой ч гэсэн загвар өмсөгч болж болно
Сургуулийн үнэмлэх дээр хэвлэгдэх гоё зураг бэлэн боллоо.
Зузаан цасан нурангид дарагдсан хүмүүсийг олж чадсан тэр мөч. Сургалтын үеэр даалгаврыг амжилттай биелүүлж чадсан аз жаргалтай аврагч ноход
Така – таны сэтгэлийн шархыг анагаах эмч
Така хочтой нохой – жинхэнэ баатар. Нэг удаа өөрөө гал түймрээс арийхийж аврагдсан ч айхтар шарх сорвитой үлджээ. Гэхдээ одоо сэтгэл зүйч нохой болох сургалтандаа амжилттай явж байгаа. Тун удахгүй эмч бас түлэгдэлтийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн сайн найз болно.
Трюфел үнэртэн олдог нохой ажлынхаа үр дүнгээр бахархан хэвтэнэ
Орегонагийн хар трюфел дунджаар 28-56 грамм байдаг. Ру өнөөдөр бараг л 200 граммын олзтой иржээ.
Манай орон нутгийн хэвлэх цэгийн кассан дээр ийм хөөрхөн амьтан ажилладаг юм
Найзын маань нохой далайн яст мэлхийн үүр ухаж сургагдсан. Үүрнээс олсон өндөгнүүдийг тусгай инкубаторт хийж төрсний дараа далайд нь сул чөлөөтэй тавьдаг юм
Нохой маань их сургуулийн номын санд ажилладаг даа
Энэ бол Жекс. Тэр ямар ч асуудалгүйгээр таны сонгосон маркыг дугтуй эсвэл ил захидал дээр нааж өгнө
Харин энэ нухацтай залуу шинжлэх ухааны лабораторид ажилладаг
Дарвин өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хэзээ ч нуудаггүй. Тэр минь ёстой мундаг нохой. Энэ удаад 33 кг хар тaмхи илрүүлж чадлаа
Бас нэгэн эмчилгээний нохой – онгоцны буудал дээр ажилладаг. Нисэхээс айдаг зорчигчдыг онгоцондоо суухаас өмнө тайвшруулдаг ажээ
Дөнгөж төрсөн ишиг болон хоньч нохой
Н. Тунгаа
2022/12/08 at 21:37
Зарим үед нохойноос дор амьдрах юмдаа бид.