10 дугаар сарын 30-наас 11 дүрээр сарын 1-ний үдэш – хот нойрсож аймшигт далдын хүч, үл үзэгдэх сүнс амилан сэрцгээнэ. Хий үзэгдэл болон өөр бусад далдын хүчийг өөрсдийн амгалан тайван амьдралд оруулахгүйн тулд хүмүүс үнэн бодит төрхөө нуун далдлах болжээ. Алдартнууд ч гэсэн үнэнч стилистүүдийн багийн хамтаар Хэллоуины баяраар нөгөө ертөнцөөс урилгагүй айлчлан ирэх сүнс сүлдийг айлгаад зогсохгүй шүтэн бишрэгчдээ ч баярлуулахаар шийдэж ханцуй шамлан хичээцгээжээ. Тэдний хувцаслалт аймшигтай төдийгүй бас мартагдашгүй болсон байна.
Рэпер дуучин, жүжигчин Лиззо – Марж Симпсон
Жүжигчин Эль Фанниг болон түүний найз залуу хоёр Чакигийн дүрд хувирахын зэрэгцээ сүйт бүсгүй болон өөрчлөгджээ
Кендалл Женнер – “Toy Story” хүүхэлдэйн киноны Жесси
Хэллоуин – Кардашьяны гэр бүлийн хувьд онцгой баяр. Эгч дүүс сүүлийн хэдэн жилийн турш өөрсдөдөө өвөрмөц дүр төрх бодож олохын зэрэгцээ сэдэвчилсэн үдэшлэг зохион байгуулдаг уламжлалтай болоод байгаа юм. Тэдний цуглуулга төрөл бүрийн хувцаслалтаар баялаг ажээ.
Кайли Женнер – Франкенштейний сүйт бүсгүй
Жишээ нь, энэ жил Кайли Женнер гэхэд л Франкенштейний аймшигтай сүйт бүсгүйн дүрд хувирсан байна. Тухайн дүрд хувирч бодит юм шиг зураг авалт ч зохион байгуулж гэрэл зургуудаа Инстаграм хуудсаараа хуваалцжээ.
Ким Кардашьян, Оливия Пирсон болон Натали Халкро нар – “X-Men”-ий дүрд хувирцгаажээ. Мэжик “Марвел”-ийн комиксийн дүр, харин Селена “Mortal Kombat”-ын дүр болсон харагдана
“Riverdale” цуврал киноны жүжигчин бүсгүйчүүд болох Лили Рейнхарт, Мэделин Петш болон Камила Мендес нар – “Hocus Pocus” киноны баатрууд болон хувирав
Жүжигчин Коул Спраус өөрийн ихрийн өрөөсөнтэйгөө нэгэн нэгдмэл хүн болон хувирчээ
Хэйли Бибер – Yves Saint Laurent-ий үзүүлбэрийн үеэр цэцэгт шидтэн болсон байна
Меган Фокс болон Machine Gun Kelly хоёр – Памела Андерсон болон Томми Ли нар болон дүрээ өөрчилжээ
Меган Фоксын стилист Памела Ли-гийн нэгэн үдэшлэг дээр өмсөж байсан даашинзны ижлийг олж чадсан гэсэн цуу яриа яваад байгаа юм. Үнэхээр олж чадсан эсэх нь сонирхолтой л байна?
Пэрис Хилтон – Сейлор Мун
Синди Кроуфорд болон Рэнди Гербер хоёр – “Yellowstone” цуврал киноны баатрууд
Загвар өмсөгч Винни Харлоу – Лусын дагина Ариэль
Ванесса Хаженс – Хар хун
Дуучин, жүжигчин Жанель Монэ – дуучин Плавалагуна
Дуучин Ариана Гранде болон жүжигчин Элизабет Гиллис нар – “Best in Show” киноны (2000) дүрүүд
Хэн нэгэн мангасыг хүртэл айлгахаар хувцас өөртөө зохиож байхад нөгөө нэг нь Ариана Гранде, Элизабет Гиллис нар шиг дүр бүтээх ажээ. Бүсгүйчүүд 2000 оны “Best in Show” киног эргэн дурсахаар шийджээ. Дуучны өөрийн Инстаграмд мэдэгдсэнээр бол энэ дүрээ тавдугаар сараас эхлэн бэлдсэн байна. Танд Хэллоуины ийм бэлтгэл ямар санагдав?