Сүүлийн хагас зуун жил кино урлаг дэлхий дахинд арвин их сонирхолтой уран бүтээл бэлэглэжээ. Зарим нэг кино бүтээлд нэг л зүйл өөрчлөгдөхгүй үргэлжлэх нь бий – энэ бол жүжигчид. Тэд дүрдээ тоглон, үзэгдчийн нүдэн дээр өсөж томорцгоох ажээ. Тийм учраас бид тухайн дүрийг өөр жүжигчнээр төсөөлөхийг ч хүсдэггүй.
Олон жилийн хугацаанд нэг кинондоо дүр бүтээсэн жүжигчдийг сонирхоцгооё.
Том Круз дэслэгч Пит Митчеллийн дүрд — «Top Gun» (1986) болон «Top Gun: Maverick» (2022)

Вин Дизель – Доминик Тореттогийн дүрд — «The Fast and the Furious» (2001) болон «F9» (2021)

Марк Хэмилл – Люк Скайуокерын дүрд — «Star Wars. Episode IV: A New Hope» (1977) болон «Star Wars: Episode IX – The Rise of Skywalker» (2019)

Жейми Ли Кертис – Лори Строудын дүрд — « Halloween» (1978) болон «Halloween Kills» (2021)

Сигурни Уивер – Эллен Риплийн дүрд— «Alien» (1979) болон «Alien: Resurrection» (1997)

Брюс Уиллис – Жона Макклейн дүрд — « Die Hard» (1988) болон «A Good Day to Die Hard» (2013)

Жуди Денч, агент М–ийн дүрд — «GoldenEye» (1995) болон «Skyfall» (2012)

Харрисон Форд – Индиан Жонсын дүрд — « Raiders of the Lost Ark» (1981) болон «Indiana Jones 5» (2023)

Мэгги Смит – Минерв Макгонагаллын дүрд — «Harry Potter and the Sorcerer’s Stone» (2001) болон «Harry Potter and the Deathly Hallows: Part 2» (2011)

Жеффри Раш ахмад Гектор Барбоссын дүрд — «Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl» (2003) болон «Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales» (2017)

Киану Ривз – Неогийн дүрд — «The Matrix» (1999) болон «The Matrix Resurrections» (2021)

Хью Жекман – Волверины дүрд — «X-Men» (2000) болон «Logan» (2017)

Рене Зеллвегер – Брижит Жонсын дүрд — «Bridget Jones’s Diary» (2001) болон «Bridget Jones’s Baby» (2016)

Энтони Хопкинс – Ханнибал Лектерийн дүрд — «The Silence of the Lambs» (1991) болон «Red Dragon» (2002)

Мэтт Деймон – Жейсон Борны дүрд — «The Bourne Identity» (2002) болон «Jason Bourne» (2016)

Тухайн дүрд өөр жүжигчин төсөөлж огт чадахгүй тийм кино бүтээл таны санаанд байна уу?
Гайхмаар
Хөөрхөн
Гоё
Ха Ха
Буруу
Тэнэглэл
Бахархмаар
Харамсалтай



