Кино бараг 20 жилийн өмнө гарчээ. Жүжигчдийг эргэн дурсах сайхан шалтгаан – тэдний хувь тавиланг цугтаа сонирхоцгооё.
Владимир Вдовиченков – Костя “Муур”
Бүх бүрэлдэхүүнээс хамгийн амжилттай яваа жүжигчин. Хувийн амьдрал нь ч буцалсан гэмээр – дөрвөн удаа гэрлэсэн, хоёр хүүхэд өсгөн хүмүүжүүлж байна. Кинонд ч идэвхтэй оролцсоор л явна: “Бумер: Фильм второй”, “Звездочет”, “Левиафан”, “Параграф-78”, “Салют-7” зэрэг бусад кинонуудыг дурдаж болно.
Яна Шипкова – Катька
Кинонд тоглосон хэвээр, мөн спортоор хичээллэж гоо үзэсгэлэн хэвээр явна. 46 нас хүрсэн гэхээргүй харагдаж байгаа биз дээ?
Андрей Мерзликин – Димон “Зумлагч”
“Бумер”-ийн дараа улс эх орон даяараа алдаршсан – одоо ч эрэлт хэрэгцээтэй жүжигчин хэвээр. Одоогийн байдлаар 100 гаруй бүтээлд тогложээ.
Сергей Горобченко – Петя “Рама”
Кинонд түүнийг дуудаж байгаа ч том дүрд тоглуулахгүй л байна, үндсэндээ олон ангит киноны жүжигчин болжээ. Хувийн амьдралын хувьд харин ч амжилттай яваа уран бүтээлч –Александр Невзоровагийн охинтой гэрлэсэн бөгөөд тэд долоон хүүхэдтэй өнөр өтгөн айл ажээ.
Максим Коновалов – Леха “Килла”
Кинонд тоглосон хэвээр байгаа, гэхдээ гол дүрд дахиж тоглоогүй л байна.
“Бумер” киноноос хамгийн дуртай жүжигчин тань хэн бэ?