Ном мэдлэгийн цор ганц эх сурвалж байсан үе саяхан. Бид энэ үеийг ч сайн санаж байгаа. Нэвтэрхий толь эсвэл сурах бичгүүд нь өөрийн мэдлэгээ өргөжүүлэхэд тустай. Гэхдээ одоо хайлтын системд асуултаа тавиад л өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болоод байгаа юм. Харамсалтай нь бид өөрсдийн эргэн тойрон байгаа зүйлсийг тэр болгон анзаарахгүй өнгөрнө.
Зарим нэг асуултанд хариулт өгөхийг хичээлээ, эдгээр нь номын тоосыг унагаах нэг шалтгаан болно гэж найдаж байна. Асуултуудын зөв хариултыг нийтлэлийн төгсгөл хэсгээс үзнэ үү.
1. Дэлхий дээрх хамгийн хуурай газрыг нэрлэнэ үү?
2. Хүний барьж босгосон хамгийн үнэтэй объект юу вэ?
3. Дэлхий дээрх хамгийн хүнд амьд биет юу вэ?
4. Ямар хүрхрээ хамгийн өргөн нь бэ?
5. Ямар улсын газар нутаг 17 мянга гаруй арлаас бүрддэг вэ?
6. Дэлхийн хаана хамгийн их цэнгэг усны нөөц байдаг вэ?
7. Дэлхий дээрх хамгийн өндөр гүүрийг нэрлэнэ үү?
8. Ямар гол хамгийн гүн бэ?
9. Дэлхий дээр хамгийн их бороо ордог газар хаана байдаг вэ?
10. Дэлхий дээрх хамгийн жижигхэн нийслэлийг нэрлэж чадах уу?
11. Ямар хот хамгийн эртний түүхтэй вэ?
12. Хамгийн нам доор хуурай газар хаана байдаг вэ?
13. Эсийн хамгийн том молекулын нэрийг санаж байна у?
14. Дэлхий дээрх хамгийн түгээмэл химийн элементийг нэрлэнэ үү?
15. Оцон шувууны хамгийн их тоо толгойтой сүрэг дэлхийн хаана амьдардаг вэ?
Хариултууд:
1. Өмнөд Америкт байдаг Атакама цөл нь дэлхийн хамгийн хуурай цөлд тооцогддог.
2. Хүний гараар бүтсэн хамгийн үнэтэй объект бол Олон улсын сансрын станц. 150 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэнэ.
3. АНУ-ын Юта мужид байрлах үндэсний ой мод Фишлейкэд дэлхийн хамгийн хүнд амьд биет байдаг – улиасны төгөл. Энэ нь харилцан уялдаа холбоо бүхий үндэсний системтэй бөгөөд төглийн нийт масс нь ойролцоогоор 6 сая килограмм болно.
4. Лаосын өмнөд хэсэгт байрлах Кхон хүрхрээний өргөн нь 10,782 метр бөгөөд энэ нь дэлхий дээрх хамгийн өргөнд тооцогдоно.
5. Дэлхий дээрх хамгийн том арал улс – Индонез.
6. Антарктидын мөсөн тив-д дэлхийн цэнгэг усны хамгийн их нөөц буюу 30 сая куб километр байдаг. Энэ нь дэлхийн бүх цэвэр усны нөөцийн 70 хувийг эзэлнэ.
7. Виадук Мийо нь дэлхийн хамгийн өндөр гүүрт тооцогддог. Гүүрний урт 2460 метр бол өндөр нь сууриасаа хамгийн дээд цэг хүртлээ 343 метр.
8. Конго – хамгийн гүн гол, Африкийн 10 улсаар дамжин өнгөрөх энэ голын гүн 220 метр хүрдэг ажээ.
9. Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байрлах Маусинрам хотод жилд 11,800 миллиметр (ойролцоогоор 11 метр) орчим хур тунадас ордог.
10. Палау улсын нийслэл Мелекеок дэлхийн хамгийн жижиг нийслэлд тооцогдоно. Уг хот нь ердөө 277 оршин суугчидтай.
11. Дольни-Вестонице – одоогийн Бүгд Найрамдах Чех улсын газар нутаг дээр байрлах тосгон. Эндээс нэн эртний улбаатай хүмүүсийн ул мөр олдсон бөгөөд ойролцоогоор МЭӨ 27,000 жилд хамаарч болохыг судалгаагаар тогтоожээ.
12. Дэлхийн хамгийн нам дор хуурай газар – Израиль, Палестин болон Иорданыг зааглах Сөнөсөн тэнгисийн эрэг орчим. Энэ хэсэг далайн түвшнээс 432,65 метрт байрладаг ажээ.
13. ДНХ-ийн молекулыг 1953 онд нээсэн бөгөөд эсэд байгаа хамгийн том молекулд тооцогдоно. Хүний биеийн бүх ДНХ-г ар араас нь цувруулан байрлуулж болдог байсан бол нийт урт нь Дэлхийгээс Нар хүртэл зайнаас 600 дахин урт байх байлаа.
14. Хүчилтөрөгч – Дэлхий дээрх хамгийн түгээмэл химийн элемент: газрын хөрсөнд, усанд бас агаар мандалд байдаг.
15. Оцон шувууны хамгийн их тоо толгойтой (ойролцоогоор 2 сая тоо толгой) сүрэг Өмнөд Сандвичийн арлуудад байрлах Заводовской арал дээр амьдардаг.
Та хэдэн асуултанд зөв хариулсан бэ? Та шинжлэх ухааны холбогдолтой мэдлэг олгох нийтлэл, ном унших дуртай юу?
Dorjragchaa Erdenebat
2022/01/10 at 15:19
H2 O2 N2 C