Бид бүгдэд л муу өдөр тохиодог. Аз гэдэг – мөнхийн зүйл биш: өнөөдөр аз гийсэн байхад дараа нь сансар огторгуйн хэмжээгээр азгүй зүйлтэй учирна. Азгүй, бүтэлгүй тохиолдол ихэнх хүмүүсийг сэтгэл санаагаар унагадаг бол зарим нэг нь хөгжилдөх шалтгаан болгон хүлээж авч байна.
Гомдмоор бүтэлгүйтлийг даван туулж болно, хамгийн гол нь сэтгэлээр уналгүй бусадтайгаа тэр азгүй тохиолдлыг хуваалцаж сурах л хэрэгтэй. Яг л өнөөдрийн манай нийтлэлийн баатрууд шиг.
Шаазгайны үүрний хажуугаар унадаг дугуйтай л өнгөрсөн юм шүү дээ
Өөртөө байгаа 20 гаруй тоглоом нь зажлахад тийм ч хөгжилтэй биш байгаа бололтой
Надтай ийм зүйл тохиолдоно гэж хэзээ ч бодож байсангүй. 6 цагийн нислэгийн үеэр миний сандал руу гурван ч удаа өвдөглөөд авсан шүү
Би тахианы шөл богино долгионы зууханд хийсэн юм, тагийг нь хаагаад дөнгөж асаатал хаалганы шил бут…
Хүргэлтийн хүн миний захиалгыг үүдэнд орхижээ. Хаалга хүрэх 5 минутын хооронд хөршийн муур хоолны савыг мэрээд тахианы махнаас минь амсаад амжсан байна
Өмсөх дуртай кетээ салж унатал нь өмсөнө гэж энийг л хэлэх байх
Кофе шоп-д мөстэй кофе захиалсан чинь надад зүгээр л мөс аваад ирлээ
Хувцастайгаа цуг бүтээлэг угаасан юм, тэгсэн ийм болоод гараад ирлээ
Төмсний анхны ургацаа санаж байна, тагтан дээрээ тариалан эрхэлж үзсэн хүн дээ
Даргынхаа маргааш болох хуримд өмсөхөөр дуртай цамцаа хими цэвэрлэгээнд өгсөн чинь… Дэлгүүр орохоос өөр аргагүй боллоо
Илүү цаг ажилласан л даа. Өглөөнөөс хойш юу ч идээгүй юм. Пицца захиалсан чинь ийм юм ирлээ
Миний унтлагын өрөө одоо яг л шөнийн клуб шиг үнэртэж байна
Найтаахгүй байхыг хичээгээрэй, ялангуяа сормуусны хэлбэр оруулагч ашиглаж байх үедээ
Хөдөөний замаар явж байгаад л ингэчихлээ. Урд дугуй замын ховил руу орох үеэр элс нь сороод. Тэгэхээр нь би ухрах гэж байгаад бүр долоон дордов
Зам нь бүр хэмхрээд ирэхээрээ машин эргэдэг юм байна лээ шүү.
Өглөөний хоол халааж өгсөн чамд баярлалаа
Хөрш маань брейк бүжиг хийхээр шийдээд миний шинэ зурагтыг хагалчихлаа
Хэдэн сарын өмнө аавыг дуг хийж байх хооронд миний Мэгги хочтой нохой аавын хиймэл шүдийг xулгайлчихсан юм. Аав сэрээд түүнийг ийм байхад нь олж харжээ.
Та таагүй тохиолдолтой хэрхэн тэмцдэг вэ?