Ноён Бон, хатагтай Понтой (Mr. Bon болон Mrs. Pon) танилцана уу. Японд амьдардаг хос өөрсдийн өмссөн гоёлоороо Instagram-ыг бaйлдан дагуулж байна.
“Бид хоёр хоёулаа буурал үстэй ч гэлээ бид моодны загварыг дагаж болох юм гэж бодоцгоосон. Тийм ч учраас нэг өнгийн, нэг ижил хувцсаар гоёх болсон доо” гэж ноён Пон ярьжээ.
Хатагтай Пон хувцаслалттай холбоотой ямар ч чанд дүрэм бидэнд байхгүй гэж хэлжээ. Энэ бол зүгээр л ажил гэсэн байна.
“Бид хоёр өдөр тутмын сэтгэл хөдлөл, байдлаасаа хамаараад шийдвэрээ гаргадаг. Бидэнд нэг өнгийн хувцас илүү таалагддаг, хөх эсвэл улаан. Тийм учраас бид хоёр хоёуланд нь таалагддаг өнгийг сонгодог” гэж эмэгтэй ярьжээ.
Тэдний энгийн мөртлөө хөгжилтэй гэрэл зургийг iPhone ухаалаг утсаар авдаг. Ноён Бон, хатагтай Пон нар (мөн Цуёши болон Томи Секи (Tsuyoshi болон Tomi Seki) гэдэг нэрээрээ алдартай) олон арван жил ханилж байгаа ч бие биесээрээ тоглож наадсаар л яваа хоёр.
Тэд охинтой бөгөөд Интернетэд алдартай болсон нь охиных нь ач тус ажээ.
“Охин маань бид хоёрын гэрэл зургийг дараад өөрийнхөө Instagram-д тавьсан юм. Тэгээд маш их сэтгэгдэл хүлээж авсан болохоор бид хоёрыг өөрсдөө Instagram-тай болж үргэлжлүүл” гэсэн хэмээн хатагтай Пон хэлжээ.
Тэдний хувцаслалтын сонирхол нэг л байсан, одоо бүр өөр түвшинд гараад ирлээ.
“Бид хоёрын хувцаслалтын санаа нэг байгаа нь чухал биш ээ. Бид хоёр хувцас, гоёлоо сонгохдоо эргэн тойронтойгоо зохицохыг хүсдэг” гэж ноён Бон онцолсон байна.
Тэдний ихэнх хувцас нь Uniqlo болон өдөр тутмын хувцасны сүлжээ дэлгүүрийнх. Тэд аль болох энгийн загвартай хувцас сонгож өмсөхийг хичээдэг болохоор л ингэж алдаршсан байх гэж өөрсдөө боддог байна. “Сошиал сүлжээнд биднийг хэв маягийг тодорхойлогч гэж үнэлж байгаад бид баяртай байлгүй яах вэ. Үнэндээ бид өөрсдийгөө тэгж бодохгүй л байна. Бидний өмсөж байгаа хувцас энгийн бөгөөд хүн болгоны авч өмсөх боломжийн үнэтэй” гэж хатагтай Пон ярьжээ.
Цуоши, Том хоёр тэтгэвэрт гарна гэдэг чинь шинэ хаалга нээгдэж илүү өнгөлөг, хөгжилтэй амьдралаар амьдрахын нэр гэдгийг бусад настнуудад өөрсдийн үлгэр жишээгээр ойлгуулахыг хичээж байна.
Уншигч та өдөр тутамдаа өмсдөг хувцасныхаа загварыг өөрчилмөөр санагдав уу?